Хаан аав-миний охин сайн хатан болоорой гэсээр намайг сүйх тэргэнд суулгаж өглөө.
Өнөөдөр би нэгэн гадаад орон луу бэлэг болон очиж байгаа нь энэ юм.
Арван өдөр явж байж сая нэг Камакура улсад ирлээ. Явж байтал сүйх тэрэгний цонхоор цасан ширхэг шиг жижигхэн ширхэгтэй зүйлс орж ирэхэд би гайхан сүйх тэрэгнийхээ хөшгийг нээн харвал урьд өмнө харж байгаагүй цэцэгс талаар дүүрэн ургасан байлаа.
Би-энэ ямар нэртэй цэцэгс вэ? Гэж хамт явж байсан шивэгчингээс асуухад
-Тарахакумзи гэдэг цэцэг хүчтэй салхи үлээхэд л дээр байгаа цагаан зүйл нь салхинд туугддаг учираас,хэзээ ч цэцгийн дэлгүүрт зарж чаддаггүй юм гэлээ......
Би-гараа гарган тэдгээр цэцэгсийн толгойд хүрэх төдийд л надаас айсан мэт бүх дэлбээ нь салхинд хийсэн алга болно. гайхалтай юм..
Канка хот \Хааны ордон\
Өглөөний наран орны толгой дээр цухуйж, ордны гал тогооноос бусад газар нам гүм байлаа. гал тогооны нэгэн туслах хавтан дээр дээд зэргийн ургамалаар хандалсан цай болон саяхан жигнэсэн шинэхэн жигнэмгийг тавьсаар ордны дээд давхар луу өгслөө.
Минкюн-н талаас
Харь улсын хатан болоод даруй гурван жил өнгөрсөн ч энэ хугацаанд эр нөхрийнхөө царайг тоотой хэдхэн удаа харсан азгүй тавилантай хатан намайг өглөө бүр шувуудын жиргээ болон шинэхэн хандалсан цайны үнэр нойрноос минь сэрээнэ.
Хаалга тогшин Эсмэралда цай болон жигнэмэг барьсаар орж ирлээ.
Эсмэралда-өглөөний мэнд,хатан минь
Би-сайхан өглөө байна тийм үү?
Эсмэралда-тийм ээ,хатантаан.
Би- ёсорхох хэрэггүй дээ,энд зөвхөн чи бид хоёр л байна шүү дээ гэхэд тэр ширээн дээр цай болон жигнэмэгээ тавиад