Зөрүүд (EXO KAI)

5K 148 10
                                    


Би-Ким Жунин би чамд цагаан цамц өмс гэсэн байх аа?
Ким Жунин -би тийм юм өмсөж чаддаггүй гэж хэлсэн биз дээ гээд над руу муухай харав.
Би-тэр чинь хэнд хамаатай юм! Энэ Comeback тайзан дээр бүгд цагаан цамц бас мөрний гоёл зүүнэ гэж бичсэн байна, тийм л дургүй байгаа бол хамтлагаасаа гарч номлогч хий!
Энэ бол сүүлийн хоёр жилийн Ким Жунин бид хоёрын төрх, үргэлж хэрэлддэг үргэлж! Тэр яагаад Жундэ шиг хэлсэн болгоныг минь хийж өгч болдоггүй юм бэ? Би энэ цаасан дээрх хувцаслалтыг гаргаагүй хүн гэдгийг тэр мэддэг мөртлөө дандаа ингэж надтай хэрүүл хийдэг! Бараг хэрүүл хийхгүй л бол нойр нь хүрэхгүй байгаа аятай.
Жунин-намайг ингэж хэлснийхээ  төлөө чи шийтгэлээ хүртэнэ ээ гайгүй гэж хэлээд ууртай нь аргагүй гараас цагаан цамцыг аваад өмсөж байсан подволкоо шууд нүдэн дээр минь тайлчих нь тэр
Хэдий нүцгэн эрэгтэй хүн хараад бараг дасчихсан гэж бодож байсан ч түүнийг ийм түрэмгий ууртай байхыг бас дээгүүрээ нүцгэн байхыг харахаар нэг л эвгүй эсвэл ичмээр ч юм шиг санагдаад байдаг юм
Гэнэтхэн хойноос
Сэүн-хөөх манай Жунин улам хөөрхөн булчинтай болчихсон байна шүү  гэхэд л би түүний гэдсэн дээр товойж буй булчинд анхаарлаа хандуулав. Бурхан минь тэр харагдаж байгаа шигээ soft mochi2 байж болдоггүй юм байх даа! Үхэр зусагт булчин наасан юм шиг л харагдаж байна гэж бодохдоо би өөрийн эрхгүй инээчихэв.

Жунин  харин над руу нэг л сонин харснаа цааш яваад өгөв

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Жунин харин над руу нэг л сонин харснаа цааш яваад өгөв....
Өнөөдрийн Comeback Stage дээр устай үзүүлбэртэй учраас би хэдэн том алчуур аваад тайзны ард очин хүлээж байлаа.
Тэдний үзүүлбэр хэзээд хамгийн төгс гүйцэтгэлтэй байдаг ардаас нь харсан ч бараг тэдний царайны хувирлыг мэдэж байлаа...
Тэд ч үзүүлбэрээ дуусгаж тайзны ард ирэхдээ бүгд л шалба норчихсон өмссөн цагаан цамц нь биенд нь наалдаад нүдийг минь баясгаж байтал хэн нэгэн гар дээр минь ганц үлдсэн алчуурыг булааж авахад харвал Жунин л байв.
Жунин-алив энэ нэг тэнэг юм аа салгаад аваадах даа гэж ихэд залхсан хоолойгоор хэллээ. 

SMUTS Место, где живут истории. Откройте их для себя