BodyGuard

4.3K 105 9
                                    

Орой бүр түүний тайчиж байхыг би хардаг.
Түүнд ойртож түүнд хүрэхийг хүсдэг ч
Надад тэгэх эрх байхгүй тэр бол Бүгд найрамдах Солонгос улсын хатан хаан. Харин би бол зүгээр түүний бие хамгаалагч.
Түүний нөхөр буюу хаан Рюк-г хатандаа хайртай гэх бодол надад огт төрдөггүй ч Инбинь хатан түүнд ухаангүй хайртай мэт санагддаг....
Саяхан болсон онгоцны ослоос болоод бүгд амиа алдсан 211 хүний араас гашуудан сууж байтал Рюк хаан уурлан босоод
-би ер нь ямар тэр онгоцыг чинь унагачихсан юм уу? гэж уурсахад
Хатан ээж буюу Хваса-Дуугаа аяд, задарсан хог минь! бүхэл бүтэн 211 хүн нас барчихаад байхад! цэвдэг сэтгэлтэй хог!
Инбинь- хаантан та энэрэнгүй сэтгэд гаргаж буцаад суудлаа сууна уу? таны ард иргэд шүү дээ гэхэд Рюк
-нэг муу эм байж надад заах гээ юу? би бол энэ улсын хаан хэзээ юу хийхээ би мэднэ гэсээр гарч одоход
хатан ээж санаа алдсаар Инбинь-н гараас атгаад
-Муу ачлалгүй хог-г би хэтэрхий их эрхлүүлээд өсгөчихсөн болохоор тэр ийм энэрэх сэтгэлгүй болж өсчээ хатан чи намайг уучил гэхэд Инбинь юу юугүй урсах гэж байгаа нулимсаа сул асган уйлаад
-тэр дэндүү хүйтэн хөндий юм аа эмээ гэхэд Хатан эх түүнийг тэврэн аргадана.

Энэ мөчид би хатан эхийн оронд байж түүнийг тэвэрч аргагдахыг ямар их хүсч байгааг надаас өөр хэн ч мэдэхгүй нь баярламаар ч юм шиг....

Өвөл дуусч хавар ирсэн ч хатны хувьд өвлийн зуданд уруудаж буй нэгэн шиг л болчихсон нь хааны нарийн бичиг хаанаас хөд хүнд болж хааны бага хатан болно гэсэн мэдээтэй холбоотой гэдгийг харсан хүн бүр мэдэж байгаа болохоор Инбинь хүмүүсийн өрөвдсөн харцаас залхсандаа өрөөнөөсөө ч гарахаа байсан. Рюк Инбинь хоёрын хувьд хуримын анхны шөнө л нэг өрөөнд хоносон байх, түүнээс хойш хаан үргэлж ажил ихтэй гэх нэрийдлээр ажлынхаа өрөө лүү ордог ч энэ бүгд худлаа байсан гэдгийг хүн мэдчихлээ дээ.
хатан ээж надтай уулзъя гэж дуудуулсан гэхийг сонсоод би өөрийгөө юу буруу хийснийг гайхсаар түүний өрөөнд очиход тэр тайван гэгч нь сэнтий дээрээ суучихаад
-Би чамайг сайн мэднэ ээ, Ким Жунин
Би-Юу? Та юуны талаар ярьж байгааг би тодруулж болох уу? Эрхэм дээдэс минь?
Хатан ээж-орой бүр Инбинь-г нууцаар хардаг бас түүнд сэтгэл алдарсан гэдгийг чинь гэж хэлэхтэй зэрэгцэн миний дээрээс тэнгэр нураад ирж байгаа аятай л санагдав.
Би сандран -Би би би.....
Хатан ээж инээгээд -битгий сандар даа,би чамайг Инбинь-г жаргалтай байлгаж өгөөч гэж л гуйх гэсэн юм, хэдий миний ач ч гэлээ дэндүү цэвдэг сэтгэлтэй Рюк хэзээ Инбинь-г жаргалтай байлгаж чадахгүй тул түүнд дурласан чамаас би үүнийг хичээнгүйлэн гуйхын сацуу тушааж байна гэв.
Би сандарсандаа -Баярлалаа эрхэм дээдсээ гэхэд Хатан инээхэд л би юу хэлснээ ойлгон доош бөхийхөд тэр намайг гарч болно гэв.

SMUTS Место, где живут истории. Откройте их для себя