Гуйж байна битгий яваач!!!
Хан мөрний гүүрэн дээр зогсох өсвөр насны охин... Энэ насандаа учирсан бүтэлгүй хайраас болж энд ингээд зогсож байна. Хайр гэдэг зүйлийг тэр л хүнээс мэдэрч, хэзээ ч түүнээс салахгүй мэт л хайрлаж дурлаж... Тэр ч бүү хэл өөрийн нандин гэж хадгалж байсан аавынх нь алтан цагийг тэр эрэгтэйд өгсөн. Гэвч тэр эрэгтэй энэ охины бүх хайр сэтгэл, сайхан сэтгэл, аавынх цаг гэх мэт зүйлсийг аваад явчихсан. Өсвөр насны охин хайр гэж юу болохыг дөнгөж л тэр эрэгтэйгээс мэдэрч аз жаргалтай байсан. Гэвч тэр эрэгтэй гэнэн цайлган, хайраар дүүрэн охины сэтгэлрүү ус цацаж ямар ч амьдрах хүсэлгүй болсон.
Охинд эцэг эх нь байхгүй мөн тэр эрэгтэй охиныг хаяж явсан учраас энэ ертөнцөөс явахыг хүсэн гүүрний өндөр хашлага дээр гарч суун алаг нүднээсээ сувдан нулимс урсгаж байна...
Нөгөө талаас бага зэрэг согтууруулах ундаа уусан залуу гүүр даган алхан ирж байлаа. Тэр ч бас энэ охинтой адил зүйлийг мэдэрч байлаа.... Бас л бүтэлгүй хайраас болж бор дарсанд орон тамхи татаж, баар сав хэсэх болсон. Бүх л зүйл утгагүй санагдаж үхмээр санагддаг ч энэ хорвоогоос явбал ард нь маш их уй гашууд автах дүүгээ бодон зүүний үзүүр дээр тогтсон амиа хорлохгүйхэн шиг яваа билээ...
Залуу гүүрний хашлага дээр суух өсвөр насны охинг харсан ч тоохгүй зөрөх бодолтой байлаа. Өөрийнхөө амийг яанадаа гэж бодож байхад юун өөр хүний амь аврах...
Гэвч дүү шиг нь харагдаж түүний өрөвч сайхан сэтгэл хөдлөн гуйвж дайвсаар охины хажууд ирж зогслоо.
Залуу: Үхэх гэж байгаа юмуу
Охин: *залууруу харах*
залуу: би ч бас үхмээр л байна. Даанч чам шиг дүүтэй болохоор дүүгээ өрөвдөн үхэж чадахгүй нь. Чамайг үхвэл чиний араас харамсах хүнийг бодоод үзээч
Охин: миний араас харамсах хүн байхгүй.
Залуу: байхгүй байж болноо. Гэхдээ чи энэ хорвоод яаж мэндэллээдээ. Төрүүлсэн эх чинь чамайг харвал их л гомдох байхдаа. Ийм жоохон , амьдрал гэж юу байдгийг ч мэдээгүй байж үхнэ гэдэг тэнэглэл
Охин: ...
Залуу гараа өгөн: Чи залуу байна. Цаашдаа амьдрал гэдэг зүйл ямар байхыг мэдэрч үз л дээ. Зовлон жаргал ээлжилж явдаг хорвоо. Зовлон тулгарсан үед даваад гарах сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Байнга жаргал амсна гэж байхгүй. Зовлон байхад амьдрал илүү сонирхолтой. Харин чи яг одоо миний гарнаас барин наанаасаа буугаад ир. Тэгээд би чамд амьдрал гэж юу байдгийг үзүүлье
CZYTASZ
/Дууссан/ Please, Don't Go
FanfictionНэгэн сурагч охин амьдрахад бэрх болж амиа хорлохоор гүүрэн дээрээс үсрэх гэтэл бас амьдралаас уйдаж хэцүү ертөнцөд хөл тавьсан нэгэн залуу түүнийг аварч, тэр хөөрхий охиныг гэртээ авчирна. Өөрийн төрсөн дүү шигээ санан хайрлаж халамжилж байгаа ч эн...