Ари-г эмнэлэгээс гарахад Шюга илүү өрөө гаргаж тавилга эд зүйлсийг зөөн байрлуулж байлаа. Юүна Ари-г дагуулан гэртээ ирэхэд Шюга байдгаараа амьгаадчихсан хөлс нь цуван зогсож байв.
Юүна: Харж байна уу манай ах чамд аймар их хайртай гэдэг нь энэ байгаа байдлаас нь л мэдэгдэж байна
Ари шюгагийн хөлсийг арчин: Ийм хүнтэй учирсандаа баярлаж байна. Бурхан та бид хоёрыг зүгээр ч нэг учруулаагүй гэдгийг би мэдэж байсан юм
Шюга инээмсэглэн: Баярлаж байгаа бол намайг үнс
Юүна: хээе хээе энд нэг хүн байгаа л юмсан. Дүүгийнхээ хажууд ичиж зоволгүй шууд үнсэлцэх гээд байгаа юмуу айн
Ари: чи тэгвэл нүдээ ань
Юүна: Та хоёр миний хажууд нялуурч болохгүй шүү.
шюга: ойлголоо гэхдээ энэ эхнийх бөгөөд сүүлчийнх гэж хэлэн Ари-г татан уруул дээр нь үнслээ. Юүна энэ хоёрыг харан дургүйцэж байгаа юм шиг дүр эсгэж дотроо баярлана.
Юүна: хөөе ингэхэд та хоёр нийлчихсэн юм чинь тусдаа өрөөнд байж яахын. Нэг өрөөнд л орчихооч
Ари: ю-юу балайраад байгаан
Юүна: юу гэсэн үгийн. Та хоёр чинь эмнэлэгт нэг орон дээр л тэврэлдэж хэвтээд нялуурцгаагаад байсан биздээ. Тэр чинь нэг өрөөнд л байсан гэсэн үг шдээ
Шюга: Юүна дэлгүүр яваад хүнс цуглуулчаад ир гээд түрийвчнээсээ мөнгө гаргаж ирэн Юүна-д өглөө.
Юүна: явахаасдаа. Хоёулахнаа үлдмээр байгаагаа тойруулж хэлэлгүй шууд хэлж байгаач хохо гэсээр хаалгаар гаран явлаа. Шюга Ари хоёр бие биерүүгээ харан инээмсэглэнэ.. Энэ хоёр маань бие биенийхээ дэргэд байж үргэлж нэгэндээ санаа тавьж халамжилж байгаа нь тэдний хувьд аз жаргал.... Харин энэ аз жаргал хэр удаан үргэлжлэх бол????
Шюга: өрөөндөө орж үзэх үү
Ари: эхлээд таньд нэг юм хэлье
Шюга: юу юм хэл л дээ. Одоо чи бол миний хувьд хамгийн эрхэм хүн шүүдээ
Ари доошоо харан: Би......
Шюга: яасан ямар нэгэн юм болсон юмуу
Ари шюга-г тэврэн: Маш их хайртай шүү. Юу ч болсон миний үгэнд ороорой за?
шюга: Ари надад хэл л дээ юу болсон юм
Ари: юу ч бишээ за өрөөндөө орцгооё
Ари-н энэ байдал Шюга-н санааг түгшүүлж эхэллээ. Ари шюга-д хэлэхийг хүссэн зүйл байгаа. Гэвч тэр зүйлийг хэлэхээс айж байлаа. Хэрвээ хэлвэл Шюга-д муу зүйл болж магадгүй.....
ESTÁS LEYENDO
/Дууссан/ Please, Don't Go
FanficНэгэн сурагч охин амьдрахад бэрх болж амиа хорлохоор гүүрэн дээрээс үсрэх гэтэл бас амьдралаас уйдаж хэцүү ертөнцөд хөл тавьсан нэгэн залуу түүнийг аварч, тэр хөөрхий охиныг гэртээ авчирна. Өөрийн төрсөн дүү шигээ санан хайрлаж халамжилж байгаа ч эн...