1. Танил

3.6K 157 2
                                    

"Би чамтай ингэж үерхэмээргүй байна. Хоёулаа салья."

Миа ийнхүү компьютэрийн дэлгэц дээр харагдах захиаг харах суулаа.

Ийм юм болно гэж мэдсэн юм.

"Ок," гэж тэр хариулан бичив.

"За ингээд хөөрхий анхныхаа найз бандидаа хаягдах шив дээ. Угаасаа хэн түүнийг өдөр болгон залга гэсэн юм. Сүүлдээ хүн залхана шүү дээ," хэмээн тэр дүүдээ хэлэхэд,

"Харин тийн их залгадаг байсан шүү. Гэхдээ чи дуртай л байсан шүү дээ," гэлээ.

"Гэхдээ би их хурдан залхадаг. Бид угаасаа хурдан залхадаг. Чамруу дандаа залгаад байвал би лав уйдна."

"Харин тийн."

Миа бол арван гурав зургаа хүрэх гэж байгаа ахлах сургуулийн охин. Өнөөдөр тэр долоо хоног үерхэсэн найз бандидаа хаягдсан.

Түүнээс хойш Миа ганцаараа байлаа. Найзуудтайгаа хөгжилдөж, сургуульдаа явсаар байв.

Нэгэн өдөр тэр багын найз болох Елэнээс асуулаа.

Тэд унтлагын өрөөнд нь орон дээрээ сууцгааж байв.

"Чамд таньдаг хүн байна уу? Би яг уйдаж үхлээ. Нэг хүнтэй танилцах юмсан."

"Надад нэг таньдаг ах байгаа. Чамаас нэг хоёроор л ах байх."

Миа сонирхон,

"Хэн гэдэг юм," гэхэд Елэн инээмсэглэн,

"Даниел Грей. Тэр гадаад гэхдээ бидэнтэй ярьж чадна. Манай хэлийг аймар сайн ойлгодог. Аав нь гадаад гэсэн байх."

"Гоё нэртэй юм."

"Би чамайг тэрэнд танилцуулаад хэлчихнээ."

Миа баярлан,

"За," гэж хэлэв.

Хэдэн өдрийн дараа түүнд Фэйсбүүкээр хувийн захиа ирсэн юм.

"Чи Елэнийг таних уу?" Даниел Грэйгээс ирсэн байлаа.

Lies (Дууссан)Where stories live. Discover now