12. Елэн

1.1K 97 3
                                    

Миа гомдлоо.

Түүнээр нэг хүн дэлгэцний ард суугаад тоглож байсан гэж бодохоор түүний дотор бачимдаж байв.

Түүний дүү үргэлж хэлдэг байсан.

Грей гэдэг хүн байхгүй.

Шон гэдэг хүн байхгүй.

Миа чи хууртсан гэж.

Миа итгэхийг хүсээгүй.

Тэгтэл үнэн байж.

Миа хоёр жил нэг хүний тоглоомоос болж хууртсан гэдгээ мэдсэн.

Миа тэр хүмүүст сэтгэлтэй байсандаа ч хүртэл уурласан.

Жинхэнэ хүнд биш хуурамч хиймэл хүнд сайн болж хоёр жил үрсэндээ айсан.

Тэгээд тэр бодлоо.

Түүнээр хэн тоглож болох талаар бодсон.

Хэн түүний сэтгэлийг ингэж үймүүлсэн гэдгийн удаан бодлоо.

Елэн.

Энэ нэр л түүний толгойд орж ирэв.

Анх танилцуулсан хүн нь Елэн.

Тэр хүмүүс байдаг талаар Елэн нь итгүүлсэн.

Миа Елэнд үнэхээр их гомдсон.

Уурласан.

Гэхдээ хэлээгүй.

Учир нь найзаа алдахаас айсан.

Чимээгүй л дотроо хараав.

Бүх учрыг мэдсэнээс хойш Миа Шон рүү захиа бичлээ.

"Чи жинхэнэ хүн мөн үү?"

Lies (Дууссан)Where stories live. Discover now