5. Намайг хүлээ

1.1K 107 2
                                    

Миа Грей хоёр харьцаад бараг жил болох гэж байлаа.

Тэгсэн ч тэр хоёр ганц ч уулзаж, бие биенийхээ хоолойг сонсож үзсэнгүй.

Гэхдээ Миад зүгээр байсан. Түүнтэй харьцах нь түүнд хангалттай байсан.

Тэр түүнд сайн болсоноо мэдээд удаагүй байв. Гэхдээ хэлээгүй.

Учир нь эмэгтэй хүний бардам зан нь хөдлөөд ганц ч үг дугараагүй.

Миа түүнтэй дандаа харьцсаар зуршил болсон.

Тэгтэл нэгэн өдөр түүний сэтгэлийг хөөргөх зүйл Грей бичлээ.

"Би чамайг харсан."

Миа маш их баярлав.

"Чи яагаад уулзаагүй юм?" гэхэд Грей,

"Ичээд," гэж хариулсан.

"Би танай гадаа чамайг хүлээгээд байж магадгүй шүү. Хар машин харж байгаарай," гэж хэлсэнээс хойш тэр өдөр бүр хардаг болов.

Нохойгоо салхилуулахдаа.

Сургуулиасаа ирэхдээ.

Бүр дэлгүүр гарахдаа ч хүртэл.

Гэхдээ тэр түүнийг хэзээ ч олж харсангүй. Хар машин харсан ч дотор нь түүний хүлээж байсан хүн байсангүй.

Тэр хоёр харьцсаар.

Илүү дотно болсон.

Тэгтэл Елэн түүнд зүрхийг нь шархалуулах зүйл хэдэн өдрийн дараа хэлсэн юм.

"Грей Лондонд тархины хорт хавдараар нас барсан."

Lies (Дууссан)Where stories live. Discover now