3. Дараа уулзья

1.4K 108 0
                                    

Миа Грейтэй messengerийн найзууд болоод удав.

Сар гаруй болсон тэр хоёр харьцсаар байлаа. Богинохон ч гэсэн түүнд таалагддаг байв.

Тэгтэл хэдэн өдрийн дараа Елэн ингэж хэлсэн юм.

"Онгоцонд явж байгаад буухдаа зургаа мартаад буусан."

Миа сэтгэлээр унав. Учир нь тэр зургийг Миа ямар их хүлээж байсан гэж бодно.

Гэхдээ Грейд хэлсэнгүй. Чимээгүй байсаар.

Тэд харьцаад дөрвөн сар болов.

Миа өөрийгөө зориглон байж Грейгээс асуухаар шийдлээ.

Түүнийг messengerтэй орж ирэхийг хүлээн байхад тэр эцсийн эцэст орж ирэн Миа руу шууд бичив.

"Сайн уу, Миа."

"Сайн уу. Юу байна."

"Юмгүй ээ. Гадуур их ажилтай байсан. Сая л орж ирлээ."

"Харин тийм юм шиг байна."

"Тхх."

Миа уртаар амьсгаа авч өөртөө урам зориг өгөөд анх удаа хөвгүүнээс ингэж асуув.

"Хоёулаа уулзах уу?"

Түүний захиаг Грей харан бичиж байна гэсэн тэмдэг харагдаж байлаа.

Удалгүй захиа ирэв.

Гэхдээ үүнийг уншаад түүний сэтгэл гонсойлоо.

"Би өөр оронд байна. Тэнд очихоор чинь хоёулаа уулзаад, кино үзээд, хоолонд орноо."

Lies (Дууссан)Where stories live. Discover now