2. Найзууд

1.7K 107 0
                                    

Миа Елэнтэй утсаар ярьж байлаа.

"Грей их гоё эрэгтэй байна лээ. Бид хоёр бараг өдөр болгон харьцаж байгаа байх."

Утасны цаана Елэний инээх дуу гарав.

"Тийм. Бас чамайг тэр чинь их яриад л байсан. Тэгээд чамд нэг зураг өгнө гэж байсан. Аймар гоё зураг байна лээ."

Миа баярлан,

"Тийм үү?" хэмээн хэллээ.

"Тийм. Гоё зураг байсан. Чамтай удахгүй уулзах байх."

"Найдаж л байя."

Миа тэр Грей гэх хөвгүүнтэй өдөр бүр харьцаж байлаа. Yahoo messenger дээр тэр хоёр өдөр алгасалгүй харьцана.

Грей түүнийг илүү их ойлгож байгаа мэт мэдрэгдэж байлаа.

"Сайн уу."

"Сайн. Юу байна."

"Юмгүй ээ. Чамаар?"

"Байдгаараа л байна."

Өдөр хоног ийм маягаар өнгөрсөөр.

Харьцаа ингэж яваад дуусах бүрт Миад дахиж түүнтэй харьцмаар ч ярих сэдэв олддоггүй байлаа.

Гэхдээ тэд харьцаж дуусах бүрт Грей түүнрүү сарнайн эможи насных нь тоогоор явуулдаг байжээ.

Учир нь Миаг сарнайнд дуртай гэснээс хойш дандаа явуулдаг байв.

Энэ нь ч Миад таалагддаг байлаа.

Lies (Дууссан)Where stories live. Discover now