✖️5.5✖️

1.3K 48 0
                                    


Чанёол бид 2 үерхэж эхэлсэн. Гэхдээ миний ажлаас болоод бид бараг уулздаггүй. Уулзсан ч зөвхөн шөнийг өнгөрөөгөөд л би ажил руугаа гүйдэг. Үерхээд хэдэн сар болсон ч гэсэн бид 3 удаа л болзоонд явсан. Амралтаар ч тэр би зохиолч руу очиж хяналт хийдэг учраас амралтын өдрүүдийг хамт өнгөрөөж чаддаггүй. Мөн 3 удаагийн болзоох дээр бүгдэн дээр нь би хоцорж ирдэг. Харин Чанёол надад юу ч хэлдэггүй. Инээмсэглээд зүгээр дээ л гэдэг. Тэр надад үнэхээр сайн эсэхийг би гайхаж байна....
Намайг очиход түүнтэй 2 охин юм ярин зогсож байсанч тэр өөр тийшээ харан тэднийг үл тоож байснаа намайг хараад
-Эгчэээ!
Би-уучлаара ахиад л хоцорчихлоо
Ёол-зүгээр дээ. Хаачих уу? Юм идэх үү? Энд нэг аятайхан хоолтой газар би мэднэ.
Би түүнийг даган явлаа. Тэр үнэхээр царайлаг учраас охидууд түүн рүү их ширтэж байв. Тэр сургуульдаа их алдартай байдаг байхдаа....
Бид хоолны газар орон хоолоо хүоээн суув.
Ёол-Таны ажил хэр байна даа? Энэ амралтаар завтай юу?
Би-Хмм, мэдэхгүй юм даа.... Эцсийн хугацаа дөхөж байна, ядаж байхад Лахэ намайг "Та л тэр тэнэг Сэүнийг дарамталж чадна, түүнийг сайн шахаад өг" гээд байгаа... Яасан?
Ёол-Зүгээр дээ, хамтдаа салхинд гарах уу л гэсэн юм. Та завгүй бол би найзуудтайгаа явчихъя...
   Ахиад л....тэр ахиад л тоосонгүй. Тэр яагаад уурлахгүй байгаа юм...надад сайн биш болохоор уу? Эсвэл би түүнтэй зөвхөн шөнийг өнгөрөөдөг хамтрагч нь учраас уу....
Би-хмм...уурлахгүй юм уу
Ёол- яалаа гэж дээ. Таныг завгүй байдгийг чинь мэдэх учраас.
----------------------------------
Орой болон би түүний гэрт очлоо. Яг л өмнөх шигээ.
Ёол-цай уух уу?
Би-тэгье......чи хөгжмийн анги байх аа?
Тэр цай найруулангаа инээмсэглээд
-тийм ээ, таньд хэлээгүй билүү. Би бас зурдаг. Та хүсвэл тэр шүүгээг онгойлгоод миний зургуудыг хараарай.
Би түүний заасан шүүгээг нээгээд зургийн дэвтрүүдийг нь аван орон дээр суугаад үзлээ. Түүний зурсан зүйлс ямар юм байдаг бол гэтэл...........аймшигтай..... Үнэхээр аймшигтай.
Ёол- ямар байна даа? Би бүгдийг нь өөрөө зурсан шүү!
Тэр үсэрч ирээд хажууд минь наалдан суугаад хүүхэд шиг инээв. Түүний инээмсэглэл өхөөрдөм байсан ч гэлээ энэ зургууд....хэтэрхий аймар...бас инээдтэй... Тэр зургийн тал дээр авъяас, мэдрэмж алга... Би инээдээ арай хийн барьж байв.
Ёол-яасан бэ? Энэ тийм инээмээр зүйл байна уу? Та яг инээдээ барьж ядаад байна тийм ээ?
Би- тиймээ пахахахаха чи хэтэраий мэдрэмжгүй юм! Энэ юу юм? Нэрнээсээ тэс өөр харагдаж байна шдээ?! Хахахаха Чанёолоо чи арай хөгжмөө ч бас ингэж зохиодог юм биш биздээ?! Хахахаха
Би үнэхээр их инээлээ. Дараа нь түүн рүү харахад тэр яг уур нь хүрсэн жаахан хүүхэд шиг жиймийгээд гараа тэврээд муухай хараад сууж байлаа. Яг бяцха дүү шиг минь харагдаж байв.
Ёол- Аа-аа болихолгүй юу! Хмп наашаа өг...
Би-юу вээ жаахнаа уурлацнуу? Хха яг манай бяцхан дүү шиг байна!
Ёол-би хүүхэд биш! Эгчээ өгөө!
Тэр надаас зургуудаа авахаар гараа сарвайж харин би түүнд өгөхгүй гэж зургийг нь атгалаа. Тэр намайг зурагийг нь өгөхийг шаардан ноцолдож харин би түүний янзыг нь үзэхээр ноцолдож байв. Бид 2 хоёул чангаар инээн нэгнийгээ гижигдэн байв. Нэг мэдэхэд би гартаа түүний зургуудыг бариад дээш сарвайж байтал тэр миний дээр гарчихсан намайг "өг" гээд гижигдэж байлаа.
Би-Хахахахахаха Чанёолоо боль! Болиоч дээ
Чанёол-Миний юмыг өгөөд намайг хүүхэд гэж үзэхээ болих хүртэл чинь гижигдэнэ!
Би-Хайраа больчих тэх үү?
Тэр ингэж хэлэхийг миньсонсоод гайхан харж байснаа байдгаараа улайгаад
Ёол- айн...юу...,нөгөө...
Би-хүүхэд хэвээрээ байж хмп.
Ёол-хмм муухай юм
Би-гомдчихсонуу жаахнаа?
Би түүний уруул дээр үнслээ. Түүний харц халуун дулаан их дөлгөөхөн байлаа. Тэгээд тэр миний цамцны товчуудыг тайлан....
--------------------------------
Өглөө сэрүүлгэний дуугаар сэрэн хамаг хурдаараа гарч гүйлээ. Ёолд баяртай ч гэж хэлэлгүй гүйв. Тиймээс түүнд мессэж үлдээлээ.
"Чанёол уучлаарай. Ажлаасаа хоцрох гээд байгаа болохоор хамаг хурдаараа гүйлээ. Дараа уулзъя -Каэ"
"зүгээр дээ. Сан ажиллаарай. -Чанёол"
Ахиад л.... Тэр магадгүй уурласан байх...орой ажил нь тархаар очиж уулзнаа.
---------------------------------
Түүний ажлын гадаа тэрнийг гарч ирэхийг хүлээж зогсов. Тэр магадгүй уурлаад, түүнийгээ мэдэгдүүлэхгүйн тулд л надад байнга зүгээр дээ гэж хэлдэг байх. Энэ талаар түүнтэй тулж ярьвал дээр байх.
Ажилладаг хүмүүс нь нэг нэгээрээ гарч ирж байв. Би түүнийг хүлээн зогссоор. Хамгийн сүүлд Чанёол гарч ирлээ. Гэхдээ миний харсан зүйл намайг цочирдуулав. Тэр нэгэн охинтой хамт байлаа. Би тэднээс нуугдаж тэднийг ажиглав. Тэр 2 их л дотно бололтой нэгэн рүүгээ инээмсэглэн ярьж байлаа. Тэднийг явж эхлэхэд би тэдний араас дагалаа..... Би яагаад тэднийг дагаад байгаа билээ...... Бас Чанёол...тэр... Хаашаа....
Тэд хүнсний дэлгүүрийн баруун талаар эргэв...тэнд чинь....үгүй ээ...ахиж зүүн тал руу эргэх юм бол....тэнд.... Тэр 2 тийшээ эргэчихэв....зочид буудал ихтэй гудамж.... Тэгэхээр тэр хоёр.... Үнэхээр....Чанёол.....би үнэхээр чиний хувьд хэн ч биш юм байна....
Гэртээ орон түүн рүү "салцгаая" гэж мессэж бичлээ.

Say I Love You ♥️ [дууссан]Where stories live. Discover now