➰4➰

1.6K 56 0
                                    


Бид 2 ажил дээр иртэл Кёнсүү ширээгээ дэрлэн унтчихсан Кай гадуур хувцсаа нөмрөн сандлаа налан сууж байлаа. Каэ эгч арай ирээгүй байв.
Сэүн- Та 2 энд ийм бдалтай...?
Кай- Зохиолч маань өнөөдөр ирж байгаа...гэхдээ тэр гол нь биш... Тэр зохиолыг хянан засварласан юм.... Та 2 бас хариагүй юм уу?
Би- Үмин зураачийн ажилд туслаад...
Гэнэт хаалга хүчтэй онгойн Каэ эгч орж ирлээ. Түүний үс арзайсан...өчиглрийн хувцастайгаа....бас л гадуур хонож дээ....
Каэ- Юу вэ та нар ч бас уу?
Кай- Ахлах, эгч 2 битгий Кёнсүү бид 2-ыг дуурайгаад бай... Гэр нтрдээ хонох-
Ахлах Каэ эгч 2 түүн рүү цүнхээ шидээд, түүн рүү гараа дуугаргасаар ойртон
Каэ- Үхмээр байна уу? Өөрийгөө тийм дуурайгаад байх юмтай гэж бодоо юу Бацаанаа?
Сэүн- Их юмаараа гайхуулах шив дээ? Яагаад тэнэг юм хийснээ тэрийгээ гайхуулаал байгаа юм..?
Каэ-Хэн дуртайдаа шөнө унтаагүй гэж бодоов?
Сэүн-Хэн дуртайдаа гадуур хононо гэж бодоов?
Кай- Ахлахаа...эгчээ... Би тоголсо-
Тэр 2 түүнийг дэвсээд үстээд цохиод алгадаад.... Заза мэдэхгүй ээ... Бүгд юм идээгүй, унтаагүй их муухай ааштай бхд нь Кай дургүйг нь хүргэхээр зүйл хэлчихсн блхоор аргагүй биз.
    Цайны цаг болон бүгд амьсгаа авав. Кай энд тэндээ хөхөрчихсөн, унтангаа идэх гэж оролдож байв. Кёнсүү унтсаар... Сэүн сандлаа налаад дээшээ харан гараа унжуулаад үхчихсэн юм шиг л... Эгч үс нь арзайчихсан 3 дах кофегоо найруулж байлаа.
      Тэгээд удалгүй хаалга онгойн ахлахын асрагч Лахэ орж ирлээ.....
Сэүн-Үглэх гэж бгаа бол-
Лахэ- эцсийн хугацаа дөхөөд ирэхээр бнга ийм бх юм! Бусад багийхан та нарыг "Аргагүй л тэд нар... Ахлах хь хүртэл" гэх мэтээр ярьж бн!!!!!!!!!!
Сэүн түүн рүү муухай харж байснаа босоод скочоор амыг нь таглан түүний гараас атгаад өрөөнөөс гарган хаалгаа хурдхаг хаагаад цоожлон зивүүнээр инээлээ. Хэн нь ч түүний энэ үйлдлийг хараагүй мэт байв.
      Ажил таран цахилгаан шатаар доошоо буулаа. Байгууллагаас гарж байтал араас хүн дуудлаа...хэн гэдэг нь угаасаа тодорхой биз....
Сэүн-Хамт явъя гэж хэлээд байхад...
Би- зүгээр л.... Хүйтэн байна хурдан явъя.
Би түүний урд гаран алхтал тэр миний гараас татан өөр лүүгээ харуулаад
Сэүн- ганган хүүхэн хавар намартаа! Сайн дулаалж бай!
гээд ороолтоо малгайтайгаа өглөө.
Би- Хэрэг-
Тэр миний гараас атган кирмаандаа хийгээд автобусны буудал руу алхлаа. Очиход яг автобустай тааран хурдхан орон суулаа. Тэр миний хажууд гарыг минь атган цонхоор харж байв. Би түүний царай руу нууцаар харсаар...
--------------------------------
Хэн нэгний дулаахан энгэрт би наалдан улам чангаар тэврэн унтаж байлаа. Хэтэрхий тухтай бас сайхан......байз....би хэнд тэврүүлээд....арай...У АХЛАХ ААААА?  Тэр цээж нүцгэн намайг энгэртээ тэврэн бөх гэгч нь унтаж байлаа. Би ичсэндээ, улайсандаа яахаа мэдэхгүй хачин царайлан ямар ч хөдөлгөөн гаргасангүй... Гэнэт тэр
-Чи орилохгүй байна гэдэг ховор шүү гэлээ. Би цочин түүн рүү харахад тэр нэг нүдээ нээлттэй над руу харснаа буцаагаад нүдээ аньчихлаа. Ямар өхөөрдөм.... ҮГҮЙ ҮГҮЙ ҮГҮЙ ҮГҮЙ.... Ингэж болохгүй би түүнд дурлаж болохгүй. Тэгээдч тэр өнгөрсөнд ч....одоо ч....
Би түүний гарыг өөр дээрээсээ аван хувцсаа цуглууллаа.
Сэүн- цаг эрт байна шдээ, хэвтэхгүй-
Тэр над руу гайхсан харцаар харж байв.
Би- Ахиж надаар тоглоом хийхгүй байвал зүгээр байна...би ч бас сэтгэлтэй хүн шүү дээ.... Гуйя намайг ингэж зовоохоо болиод өг.... Найз бүсгүйтэй байж надад элдэв зүйл хэлээд л... Уйдсан үедээ надаар зугаацчаад л.... Гуйя би ахиж тэвчихгүйн би.... Би....
Миний нүднээс нулимс урсаж эхэллээ. Би хувцсаа цуглуулан өрөөнөөс гарах гэтэл тэр миний араас тэвэрлээ.
Сэүн- Яагаад уйлаад байгаа юм? Бас найз бүсгүй гэж хэнийг хэлээд байгаа юм?! Энэ бүх жилүүдэд би чамаас өөр хүнтэй уулзаж үерхэж байсан ч гэсэн чамайг хэзээ ч мартаагүй... Лахэтэй болзож байсан ч гэсэн удалгүй салсан... Чи л биш бол би хэнийг ч...
Би- битгий надаар тоглоом хийгээд бай... Өмнөх шөнө ч, урд шөнө ч... Бас одоо ч гэсэн.... Надаар хэр удаан тоглож...намайг хичнээн олон удаа уйлуулж зовоож байж ханах юм? Би...би таниас болж яаж шархалсныг....яаж шархалж байгааг харахгүй байна уу? Чамайг санасан...хайсан гэх мэт үг хэлээд надаар тоглоом хийж болж байгаа юм уу? Тэгэх бүрд чинь би...
Тэр намайг өөр рүүгээ харуулан урдуур минь унжсан үсийг чихний араар хийн хацар дээр минь гараа тавин над руу ширтлээ... Тэгээд миний бэлхүүснээс тэврэн
-Намайг уучлаарай. Гэж зөөлөн шивнэлээ.
-----------------------------------
Сая болсон романтик үйл явдлаас болоод Пак Мина миний бие..... Ахлагчийн гэрт өглөөний цайгаа уух гэж байна...... Тэгсэн ч гэсэн...миний нүдэнд нулимс цийлэгнээд....
Сэүн-Уйлж дуусаагүй юм уу? Өчигдөр чамайг энэ хүртэл авчрах гэж зовсон шүү.
Би-Өчигдөр юу болсон юм...сүүлд автобусанд....
Сэүн-Чи унтчихсан. Сэрээх гэж оролдсон ч сэрэхгүй байсан. Тэгээд энэ хүртэл үүрч ирээд гэрт чинь оруулах гэтэл кодыг чинь мэдэхгүй болохоор ийшээ авчирсан.
Би-Т...тиймүү...ямар нэг зүйл болсон юм бх л гэж бодлоо....
Сэүн-......
Би-........
Сэүн- Тэр үед....5-н жилийн өмнө яагаад юу ч хэлэлгүй явчихсан юм?
Би- тэр үед.... Та бид 2 анх удаа тэр нөгөө....тэгсний дараа...би таниас надад хайртай юу гэхэд та....инээсэн....тэр үед л танийг надад сайн биш ердөө л тоглоом хийж байсан гэдгийг ойлгоод би...
Сэүн- Тэр чинь....би инээсэн нь ердөө чамайг бүх зүйл дууссаны дараа тийм зүйл асуухаар чинь инээд хүрээд тэвчээгүй юм
Би-АЙН??тэгээд үл ойлголцол байсан юм уу?
Тэр уртаар санаа алдаад
-өнгөрсөн 5-н жилийн тухай мэдмээр байна уу? Гэхэд нь би толгой дохилоо.
Сэүн- Би чамайг сургуулийн бүх хүүхдээс асуусан гэсэн ч тус болоогүй харин ч эсэргээрээ чиний тухай цуурхалууд гарсан байсан. Дээд ангийнхаа хүүхэдтэй үерхээд тэгснээ өөр айлын хүүхэдтэй хэдийн сүй тавьснаа өөр сургуулийнхаа доод ангийн хүүхэдтэй байнга явдаг гэх мэт хачин цуурхалууд гарсан. Тэр үед би Төгсөх жил байсан. Төд удалгүй миний эцэг эх салж миний аав гэж бодож байсан хүн миний жинхэн аав биш болж таарсан, тэгээд л би овгоо сольсон бөгөөд бүх зүйл давхцчихсан. Түүнээс болоод би архи тамхи ихээр хэрэглэж, шөнө оройг элдэв бааранд охидтой өнгөрүүлэх юмуу энд тэнд гудамжинд зодуулаад эсвэл хэн нэгэн эмэгтэйн гэрт өглөө сэрдэг байсан. Тэгээд их сургуулийн хичээлүүдээ таслаад л... Яг тэр үед Лахэ миний хажууд байсан юм. Бүх зүйл дээр миний талд байсан сайн найз минь тэр байлаа. Нэг өглөө би түүнтэй нэг оронд сэрсэн. Түүнээс хойш би хариуцлага үүрхээр түүнтэй болзсон ч удалгүй салсан.
   Би энэ бүхнийг сонсоод их балмагдлаа. Энэ хугацаанд тэр ийм их зүйл туулжээ...?
Сэүн- чи ч бас адилхан биз дээ? Аав ээж чинь салаад чи өөр овогтой болсон байх нь.....
Би- АЙН? ТА ЮУ ЯРИАД?
Сэүн- Айн? Тэр үед чиний нэр Пак Мина биш И Мина гэсэн байсан биз дээ?
    Би үүнийг сонсоод хэсэг гайхаж байгаад....санасан юм....түүнд баригдахгүйн тулд авсан номон дээрээ нэрээ өөрчилж бичдэг байснаа....
Би- Нөгөөө....үнэндээ тийм юм болоогүй ээ.... Би... Миний нэр анхнаасаа Пак Мина байсан....
Сэүн- АЙН? Гэхдээ чи намайг сталкэрддаг байхад миний уншсан ном болгоны хавтсан дахь уншсан хүмүсийн нэрэн дээр И Мина гэж байсан... Тэр үед ямар охин шиг нэртэй юм гэж бодож байснаа би тод санажбн
Би- тэр үед.... Би байнга таны уншдаг бсн номыг авч уншаад нэрээ бичих хэсэг дээр жинхэн нэрээ бичих гэж байгаад таныг намайг сталкэр гэж бдох бх гээд И Мина гэж өөрчлөөд биччихсэн юм...
Сэүн-ЮУ?? ТЭГЭЭД БИ БҮР ЧИНИЙ ЖИНХЭН НЭРИЙГ Ч МЭДДЭГГҮЙ БАЙСАН ЮМ УУ? ХААНААС Ч ХАЙГААД ОЛОХГҮЙ БАЙСАН НЬ ИЙМ УЧИРТАЙ БАЙЖЭЭ.....
Би-Үнэхээр уучлаарай...
Тэр санаа алдаад кирмаанаасаа тамхи гарган асаалаа. Тэр тамхи татдаг бх нь ээ.... Гэнэт тэр миний хажууд ирснээ хүзүүн дээр үнсээд яваад өглөө.
Би- ичмээр гэ-......ААААА БАЛАРЛААА БАЛАРСАН ШҮҮ, АХЛАХАА ЦАГ... АЖЛЫН ЦАГ... МАРТЧИХСАН-АЖИЛ- 1ЭЭС!.,,ӨДРИЙН?! ХУРАЛ НӨГӨӨ
тэр над руу гайхаж харж байснаа цаг руу хараал гаран дах усаа газар асгалаа... Бид 1 ээс номны борлуулалтын талаар чухал хуралтай байв. Харин одоо 12:45 болж байлаа.

Say I Love You ♥️ [дууссан]Where stories live. Discover now