➰5➰

1.5K 51 0
                                    


Кай- Та 2 яасан юм? Үхэх гэж бгаа юмнууд орж ирсэн
Сэүн- Хуралтай гэдгийг мартаад хамаг хурдаараа ирсэн
Би- Ахлах машинтай гэж мэдээгүй, бас тийм сайн барьдаг гэж бодоогүй тэрний ачаар л арай гэж амжсан
Сэүн- Машинаа ажил дээр унаж ирдэггүй юм, хэтэрхий нойрмог байдаг болохоорy
Кёнсүү-Хүлээн авалт маягийн юм болно гэж байсан, манай баг хэдэн хүнтэй нийлж тэрэнд нь үйлчлэх юм яриал байна лээ
Каэ- Алдартай зохиолч, зураач, ирнэ. Шинэ жил дөхөөд ирэхээр л байнга ийм юм болдог.
Бид тэр хүлээн авалтын талаар ярилцан ажлын өрөөндөө ирлээ.
Лахэ- Сэүн би чамайг ажлаа цагт нь хийж бай гэж хэлдэг биз дээ! Чи хоцорсноос болоод би ч бас загнуулж байна!!! Залхахгүй байна уу!?
Сэүн- Аа.....амьдрал аа гэж...
Рингрингринг
Кёнсүү-Мина чиний утас уу?
Утсаа аван үүд рүү гарахад У ахлахын нүд намайг дагуулан харлаа.
Би- Байна уу?
...-Сайнуу Мина? Бэкхён байна аа. Би Англиас өглөө ирсэн. Орой уулзах уу? Бэлэг өгөх гэсэн юм
Би-Өөх тийм үү? За тэгвэл тэгдээ. Манай ажил бага зэрэг оройтож магадгүй зүгээр үү?
.Бэк-зүгээрээ хүлээж байя.
Би утсаа таслаад орох гэтэл
-Хэн юм?
Би-Ахлахаа....таньд хамаагүй шдээ...
Тэр миний мөрөн дээр толгойгоо тавиад "Хмм...орой хамт харьна шүү" гэж шивнэчээд явлаа. Түүний энэ үйлдэл миний зүрхийг үнэхээр хүчтэй догдлуулж байлаа.
--------------------------------
Кай- Ажил дууссааан энэ минь цаасыг хая
Тэр гарт байсан цааснуудаа дээш шидэн их жаргалтай зогслоо.
Кёнсүү- 1 дэх өдөр уйлаад ирхээ мэдэж бн уу чи?
Каэ- Ахиад л энэ амралтаар түүнтэй уулзаж чадахгүй нь...
Би- Эгчээ найз залуутай болсон юмуу?
Каэ- Тиймээ "wink" гхдээ амралтаар ч уулзаж амжихгүй нь... Хэтэрхий их ажил. Маргааш зохиолчийх руу явж хэдэн юм хийнэ тэгээд дараа нь бла бла бла
Сэүн- Мина хүлээж байгаарай.
Би автомат машины дэргэд ахлахыг хүлээнгээ юм ууж зогслоо. Гадаа цас ороод л шинэ жил удахгүй болохыг илтгээдл...
Лахэ- Яагаад дандаа чамтай таардаг юм бол...
Би- Ахахах....харин тиймээ....
   (чимээгүй)
Тэр автомат машинаас лаазтай кофе аван над руу харлаа.
Лахэ- Сэүн...түүнд битгий ойрт гэж хэлсэн байх аа. Эргэн тойронд нь сүүлээ шарвалзуулхаа боль.
Би- Та... Үгүй ээ... Буруугаар ойлгоод-
Лахэ- Өмнөн ч бас хаяад явж байсан. Одоо ч бас адилхан тэгэхл болно.
Би- Та... Би хэлээд байна шдээ! Би биш тэр л намайг өдөж байгаа! Би түүнийг огтхон ч сонирхохгүй! Яагаад би түүн шиг хүнийг...
Тэр над руу удаан ширтэж байснаа "Аан, тиймүү." гэж хэлээд явлаа. Би яагаад тийм үг хэлсэнээ өөрөө ч гайхаж байлаа. Гэхдээ миний хэлсэн үгс худлаа биш. Үнэхээр тэр л эхэлж намайг....
Сэүн- Хүлээлгэчихлээ. Машинаа Кёнсүүд өгчихсөн учраас хоёулаа алхах хэрэгтэй болж дээ.
Би- Яагаад Кёнсүүд?
Сэүн- Тэр өөрийх номны зохиолч дээрээ яаралтай очих болсон гээд. Одоо галт тэргээр явбал амжихгүй учраас түүнд машинаа өгсөн юм. Тэгээд ч чи цасанд дуртай биз дээ? Бас чамтай хамт гэрлүүгээ удаан алхахна.
  Тэр ингэж хэлж байхдаа нүд нь дээшээ тэнгэрлүү харан нүүрэндээ мишээл тодруулан хэлж байлаа. Түүний тэнгэр рүү ширтэх нүдийг өөрийн эрхгүй ширтэн зогсоход цаг хугацаа зогсон зөвхөн бид 2 л энэ ертөнцөд байгаа мэт мэдрэмж төрж байлаа.    
Сэүн- Яасан? Миний нүүрэндээр юм наалдчихаж уу?
Би хурдхан шиг түүнээс харцаа бууруулан "Үгүй ээ...зүгээр л..." гэж бувтналаа. Тэр надруу инээмсэглэн гарнаас минь хөтлөн алхлаа. Түүний дуоаахан гар миний гарнаас чангаар атгаж би гайхсан хэдий ч түүний гарыг тавихыг огт хүсэхгүй байлаа. Бид гэр хүртлээ гараа хөтлөлцөн алхлаа.
Сэүн- Англид сурах ямар байсан?
Би- з-зүгээр л... Найзтайгаа хамт байсан болохоор...
Сэүн- Би чамайг хайж байх үед чамайг сүйт залуутай, түүн дээрээ очсон гэх яриа гарсан байсан. Бас удалгүй тэр яриаг үнэн гэдгийг мэдээл их цочирдсон...
Би- Тэр ердөө л гэр бүлийхэн маань хоорондоо тохиролцсон зүйл... Надад өөрт маань тэгэж гэрлэх бодол байхгүй...
Сэүн- Тиймүү, ашгүй дээ
Тэр миний гараас хөтлөн алхаж бхдаа жаргалтайгаар инээмсэглэн байлаа. Түүнийг харахад ийм их инээдэг хүн шиг санагддаггүй...үгүй ээ үнэхээр ингэж их инээдэггүй.... Энэ инээмсэглэлүүдийг зөвхөн би л харж чаддагбол....
Байшингийнхаа гадаа ирэхэд Бэкхён ирчихсэн зогсож байлаа. Ахлахын гарыг тавин түүн лүү гүйв.
Би- Удаан хүлээв үү? Ороод байж бхгүй...
Бэк-Зүгээр ээ, чамд үүнийг өгөх гээд
Сэүн-Сайн бн уу?
Би-Өө бэкхён, танилц. Манай хөрш бас дарга. У Сэүн гэдэг юм
Бэк- сн бну? Минагийн багын найз Бьюн Бэкхён.
Сэүн-Аан
Бэк-Мина би явлаа, түрүүн найзууд маань дуудаад бсн юм.
Тэр надад бэлгээ өгөөд яваад өглөө. Ахлах юу ч хэлэлгүй байр руу оров. Би түүний араас чимээгүй алхлаа. Тэр саяхныг хүртэл зүгээр бсн бж одоо...?
Би-Яасан бэ? Яагаад дуугаа хуураагаад-
Сэүн-Багын найз гэл үү? Хмм, ямар ч найз ийм хүйтэнд нүүрээ улайтал хэн нэгнийг хүлээхгүй.
Би-Хаха...хардаа юу?
Намайг ингэж хэлэхэд тэр над руу гайхан харж байснаа улайчхав. Тэгээд эргэж харчаад "үгүй л дээ... Үгүй...нөгөө" тэр үгээ булзайруулан хүүхэд шиг эсэргүүцэж байлаа. Миний эгдүү хүрэн өөрийгөө арай гэж барьж байлаа....тэгэхгүй бол барьж аваад үнсчих байх...
Би-Бид 2 сүй тавьсан л даа, гэхдээ тэр намайг үүнийг дэмжихгүй байгааг мэдэж байгаа. Би хүсэхгүй бол тэр хүсэхгүй гэсэн.
Сэүн-Гэхдээ тэр чамд сайн юм шиг байсан
Би-Намайг англид очиход тэр байнга надтай хамт бдг бсн. Нэг удаа сэтгэлээ илчилж байсан ч би эвтэйхэн аргалсан л даа
Сэүн-Хммм.... Өнөөдөр манайд хонох уу?
Би-Үгүй, гэртээ хонож үзмээх бн
Сэүн-тэгвэл би танайд хоноё
Би-Үгүй,
Сэүн-тэгвэл оройн хоол идье
---------------------------
Оройн хоол
Би-та ч их амттай хийх юм аа. Би хүртэл ингэж хийж чаддаггүй
Сэүн-би багаасаа л ганцаараа бдг бсн юм чинь, амьдралын эрхээр...
Би-Хмм, надад ч байнга үйлчлэгч хоол хийдэг бсн лдаа....
Сэүн-нээрэн, Тэр Бэкхён гэдэг залуу. Чамайг тийм эрэгтэй байхад чинь хүртэл сайн байсан уу?
Би-Өөе та..... Тэр намайг эрэгтэй хүүхэд шиг харагддг бхд сэтгэлээ илчилсэн
Сэүн-Хахах, тэр үед чи ч яалтчгүй дэндүү эрэгтэйлэг байсан шүү. Яаж ийм эмэгтэйлэг болдог байна аа?
Би-Үсээ ургуулаад, эмэгтэйлэг хувцаслаад нүүрээ будаад л эмэгтэй...би танийг будаад эмэгтэй болгож чадна шүү! Тань шиг хүн-
Сэүн-Гяааа гяаа гяаа гяаа гэд яасан чалчаа юм. Май ид
Тэр миний амруу хоол хийгээд инээж байлаа. Бид 2......
Сэүн-Удахгүй зул сар боллоо.  1 сар гаран л үлдэж
Би-Тийм ээ....
Сэүн-Миний төрсөн өдөр зул сар 2 нэг өдөр болдог санаж байна уу?
Би-....тиймээ...тэр үед...би их догдолж байсан....бидний анхны зулсар бас таны төрсөн өдөр....би бэлэг бэлдээд тэсэж ядаж байсан ч.....түүнээс өмнө бид салсан....
Сэүн-Тийм шүү....чи намайг хаяаад явчихсан....
Би-тэр...би хичнээн эрэгтэйлэг харагддаг байсан ч гэсэн дотроо хэтэрхий эмзэг байсан юм...тэгээд л....үл ойлголцол....гэхдээ одоо би тантай танилуудаас илүү хэтрэхгүй. Шуудхан хэлчихье. Би таньд ямар ч сонирхол байхгүй, тийм болохоор надад найдлага нтр тавьсны хэрэггүй. Өнгөрсөн зүйл өнгөрснөөрөө л-
Сэүн- Би ч бас....би ч бас тэр үед догдолж баярлаж бас тэсэн ядаж байсан. Чамайг олох л юм бол ахиж хэзээ ч хаашаа ч явуулахгүй гэж амласан. Хэдий чи намайг элдэвээр харааж доромжилж, намайг үзэн яддаг, сүйт залуутай байсан ч гэсэн. Би чамайг хайрласаар л байх болно. Пак Мина... Би чамд хайртай...
Тэгж хэлээд над руу үл ялиг инээмсэглэн харж байлаа. Түүний хэлсэн үгс, бас над руу ширтэх харц нь миний зүрхийг хурдтай цохилуулж байлаа. Хэдий би түүнд өөрт нь татагдахгүй гэж мянга хэлдэг ч түүнийг харах бүрт сэтгэл минь хөдөлдөг.
Сэүн- Чамд хайртай болохоор, чамайг өөртөө ахин дурлуулж өөрөөсөө холдуулахгүй. Санаж бгаа биз дээ, чамайн өөртөө дурлуулах болно гэж хэлж байсныг
Би-Тлл...идэж дууссан бол явна уу... Би унтлаа...
Түүнийг хаалганыхаа өмнө гаргаж өгөх гэж зогсохдоо гаднаа үл тоож буй мэт болвч дотроо түүнийг үлдээхийн хүсч байлаа. Тэр гутлаа өмсөн "баяртай, өглөө уулзъя" гэж хэлээд гарлаа. Би хаалгаа түгжих гэтэл гэнэт хаалга нээгдэн тэр "нэг зүйл мартчихлаа" гээд миний духан дээр үнсээд явлаа. Түүнийг гэрлүүгээ орон хаалга нь түгжигдтэл би зогсож байсан газраасаа огт хөдөлсөнгүй. ... Өөртөө түүнд ахин дурлахгүй, хайртай болохгүй гэж хичнээн хэлсэн ч....нэг л мэдэхэд түүнд ахин хайртай болсон бололтой....

Say I Love You ♥️ [дууссан]Where stories live. Discover now