18+ Насанд хүрсэн бол уншнуу !!!!
Алхам алхмаар ойртох тэрнийг хараад балмагдсандаа яаж ч чадалгүй гөлийн орон дээрээ сууж байв. Хөл минь хөдлөхгүй хамаг бие минь хөшчихжээ...Зүрх минь хүчтэй цохилно тэрнээс болж цээж минь хөндүүрлэж байв. Амьсгаагаа ч сайн авч чадалгүй сандран гайхан яаж ч чадалгүй суусаар байтал Синчол аль хэдийн хажууд минь ирчихэж.........Тэр яг урд минь ирээд доош тонгойн мөрөн дээр минь гараа тавиад нүдрүү минь эгцлэн хархад одоо болтол би болж байгаа зүйлд итгэж чадахгүй л байлаа....
Миний төсөөлөл эсвэл бодит зүүд ч юм шиг.. Яагаад ийм зүйлүүд болоод байгаа юм бэ!!!надад.......
Жонхан-С-с-синчолааа??????Арай хийн амнаас минь гацаж, түгдрэн байж тэрний нэр гархад Синчол Нүдрүү минь хайр найргүй ширтсээр байв.. Харцаа буруулая гэсэн ч тэр надад чөлөө өгөлгүй ширтсээр л Минут секүнд өнгөрөх бүрт хацар минь халуу дүүгэн бие минь улам л миний мэдлээс гарч байлаа Хурдтай цохилох зүрхний хэмнэл цусны эргэлтийг минь хурдлуулсаар хамаг биеэр халуун цус түгээн бүхэлдээ би сандарсандаа улааж орхив!!!
Тэр галзуу зүйл хийхэд бэлэн байна гэсэн магадгүй намайг үнсэх байх хэрвээ үнсэх гэвэл яах вэ??? Түлхэхүү эсвэл энэ өрөөнөөс гараад явахуу!!! Аль хэдийн тэрний сэтгэлийг мэдчихсэн харин би!!!!
Жонханы талаас
Синчол намайг юу бодож байгааг мэдсэн мэт гэнэт л надруу ойртов. Арагшаагаа болоё гэсэн ч хана тулчихсан байлаа Тэрнийг ойртох бүрт зүрх аяархан мөртлөө хүчтэй цохилоод байх шиг нүдэнд минь зөвхөн тэрний уруул харагдаад ч байх шиг.....БИ ч бас тэрэн шиг галзуу болж байна гэжүү??? Яагаад ч юм уруулнаас нь харцаа салгаж чадсангүй байсаар.......бид хоёрын хамар шүргэлцэж ирэх тэр мөчид зүгээр л шууд нүдээ анитал хүйтэн зөөлхөн тэрний уруул урууланд минь хүрэв. Хамаг биеэр цахилгаан гүйж байгаа мэт чимчигнэнэ сандарсандаа амьсгаагаа түгжин хэт холдохгүй бас ойртохгүйг хичээтэл...Миний хаанаас ч юм тэрний уруулыг улам ихээр мэдэрхийг хүссэн шунаг хүсэл гэнэт л гарч ирэн тэрнийг түлхэж чадсангүй. Бидний уруул хүрэлцэх хором бүр бүх биеийг минь халуу шатааж зүрхгүй байсан ч цус минь хурдтай гүйн биеийг минь халуунаар төөнөх юм шиг санагдана...Тэрний уруул хоол бас амттан биш ч салахыг хүссэнгүй өөрийгөө мэдэгдүүлэхгүйн тулд Синчолд хэт ойртохгүй байтал тэр нэг мэдхэд л гараа нуруугаар минь оруулан намайг өөртөө ойртуулав. Тэрний цээж их дулаахан бас миний зүрх шиг хурдтай цохилно Нэг л мэдхэд гар минь өөрийн дураар тэрний хүзүүнд хүрхэд яг л халуунтай бишээ шатах гэж байгаа мэт Синчол халуун байв.