Зомбигийн эхлэл

1K 53 2
                                    

10 жилийн өмнө үхдэлүүд анх гарж ирсэн юм. Тэгэхэд би жаахан байж дээ. 14 тэй байсан юму даа. Үргэлж л ээж аавыгаа бараадан явдаг арчаагүй, хүчгүй, өрөвдмөөр хүү байсан. Гэхдээ цаг хугацааны эрхээр намайг хамгаалах хүмүүс үгүй болж би өөр өөрийгөө хамгаалах хэрэгтэй болсон юм. Ер нь цаг хугацааны эрхээр гэж хэлэх эрхтэй эсэхээ ч сайн мэдэхгүй байна. Үргэлж л хамгийн хүчгүй нь мөртлөө амьд байж байдаг. Ингээд бодохоор бүгд л намайг хамгаалж яваад алагдсан. Миний сул доройгоос болж бүгд үхсэн...

Үхдэлүүд үзэгдсэн эхний өдөр. 2017 oны 5-р сарын 4.
Миний явдаг сургууль төлбөр багатай хувийн сургууль байсан тул сурагчид нь юу хүссэнээ л хийдэг юм. Багш нар нь хүртэл хамаатан саданаараа далимдуулаад ажилд орчихно. Ийм болохоор Уран зохиолын багшийг хүчингийн хэргээр шоронд орж байсаныг мэдээд хүмүүс тэгтлээ их гайхаагүйд нь эргэлзэх юм алга. Сургууль даяараа түүний талаар ярьж байсан тул тэрнийг амиа хорлохоос аргагүй байдалд орсон байхаа гэж би боддог. Учир нь анхны үхдэлүүд үхсэн хүмүүсээс л үүссэн юм шүү дээ. Ямар нэгэн аймшигт вирус тэднийг амьлуулсан.
Уран зохиолын цаг байсаныг би сайн санаж байна. Бүгд л багшийг ардуур нь муулж харин багш тэнэг хүн шиг л самбар дээр хичээлийн гарчигийг бичиж зогссоноо шохойгоо хаяад зүгээр л ангиас гараад явчихсан. Харин хүүхдүүдийн харан бах нь ханав бололтой анги дүүрэн инээлдэцгээж байлаа.
Тэднээс ялгаатай нь надад инээх хүсэл байсангүй. Харин дотроо багшийг ажилаасаа гараад холын хол яваад өгөх байх даа л гэж бодсон. Эсвэл би зүгээр л тэгж хүссэн юм болов уу. Ямартаа ч дараагийн цаг нь хими орох болж уран зохиолын багшийн тухай яриа намдаагүй байтал багш нүд нь улаанаараа эргэлдчихсэн галзуу хүн шиг чарласаар орж ирэх нь тэр. Химийг багш хараахан ирээгүй байсан юм. Ангид зөвхөн галзуурч солиорсон уран зохиолын багш болон сурагчид.
Би зөгнөлт зохиолд хэнээтэй хүүхэд байсан тул багшийг хараад ямар нэг зүйл болохгүй байгааг хамгийн түрүүнд анзаарсан байх. Түүний хоолойноос цус шүүрч, яг л дүүжлүүлсэн аятай хөх судал татсан байсан. Сайн ажвал багшийн нүд нь бүлтэрч огиудас хүрэм өмхий ханхлах нь яг л өмдөндөө баачихсан байх нь гэж санагдам. Тэр ч бүү хэл түүний гар хөл нь татгавалзан хөдөлж, хөдөлсөн зүгрүү л гүйж байгаа нь ямар ч эрүүл ухаангүй байгааг нь илтгэхээс гадна яг л муужгай ярдаглаж байгаа юм шиг хүржгэнэсэн хачин чимээ гаргаж байсан юм.
Хүүхдүүд эхэндээ багшыг харан айж орилолдон сандалнаасаа босож ийш тийшээ баригдахгүй гэж гүйцгээж байсан боловч түүний хөдөлгөөн хэтэрхий болхи байсан учир энэ нь "багшид хэрхэн баригдахгүй байх вэ?" гэдэг тоглоом болж хувирах нь тэр. Багш ангийн голд ийш тийш сарвалзан хүүхдүүдрүү гүйж байхад хүүхдүүд ард урдаас нь цааш шидэн улам уурлуулж байлаа. Ер нь тэр энгийн хүний нүдээр яг л галзуу хүн шиг харагдаж байв. Гэхдээ тэр надад яг л зомби шиг санагдсан юм. Энгийн үеийнхээсээ хэд дахин сул дорой. Бас жаахан удаан байж болох талтай. Хэдий тийм боловч баригдвал хэрэг бишдэхийг ойлгосон учир надад яаж ийж байгаад ангиас гарах л чухал болж ирэв.
"32 ийн эсрэг ганц муу галзуу яав л гэж" гэж хэн нэгний орилохыг ангиас гарахын өмнөхөн сонссон санагдаж байна. Тэгэхээр энэ тэнэг хүүхдүүд надаас ялгаатай нь зоригтой байсан бололтой. Гэхдээ заримдаа зориг ямар ч хэрэггүй байдаг юм. Эхний хүүхэд баригдан хүзүүндээ чанга гэгчийн хазуулан өвчиндөө хамаг бие нь сулран газар унан орилж чарлахад тэдгээр хүүхдүүд магадгүй юу хийх ёстойгоо ухаарсан байх. Гэхдээ хазуулсан л бол бүх зүйл дуусна. Тэр ухаанаа алдаж, 47 хэм хүртэл халууран амьсгал хурааж, халуундаа бие махбодь нь тарчилан тийчилж, тархи нь үхсэн ч тэдний биеийг бага тархины өчүүхэн хэсэг захиран зэрэмдэг, араатан болгон хувиргана. Энэ бүхнийг би тэр өдөр нүдээр хараагүй ч хэн нэгний орилохыг сонссон болохоор бас дараа нь миний үзсэн зүйлс надад юу болсоныг нь тайлбарлаж өгөх шиг болсон болохоор төсөөлж байна.
Дараа нь юу болсоныг сайн санахгүй байгаа ч би гэртээ ирсэн байснаа санаж байна. Айсандаа хэр хурдан, хэр хол гүйснээ ч анзаараагүй. Зүгээр л замаар өнгөрөх надруу гайхсан хүмүүсийг харан, түрүүний багштай адил хэн нэгэн надруу дайрах вий гэсэн айдаст хамаг анхаарлаа хандуулан хамаг чадлаа шавхсан.

Амьд үлдэгч (Монгол) Where stories live. Discover now