Ах аавын үгэнд гайхаж урд машин байхад яаж явах юм бэ гэсэн аятай гайхсан харцаар харав. Магадгүй тэр зүгээр л машинд орж нуугдахыг хүссэн байх. Тэгсэн ч машин маань том болохоор кинон дээр гардаг шиг машинаас машины дээгүүр явж магадгүй гэсэндээ зоригоо чангалан тултал нь гишгэвэл юун машин дээр гарах нь битгий хэл ард багаажыг нь хонхойтол мөргөөд урагшаа жаахан түрж байгаад хий хаазлан дахиад л гацаж орхилоо.
Машины хүнгэнэсэн чанга чимээ, урагш хойш тонгочин юм мөргөх хүчтэй донсолгоонд Даниэл чимээгүй байна гэж харин ч байхгүй. Харин түүний орилоон биднийг улам сандараах бөгөөд тэрхүү дуунаар зомбинууд цонхон дээр шавж зарим нэг цонх мөргөлтөөс болоод хэдийн цууран хагарахад бэлэн болсон байлаа.
Аав "Хойшоо ухраад дахиад гарах гээд үз!" гэж сандарсан барьгал хоолойгоор зандрахад Макс "Сайн бариарай!" гэж хашхирлаа.
Макс хойшоо хамаг хүчээрээ мөргөн аль болох их зай гарган урагшаа жийтэл урд байх зомбинууд нялга үсэрч нэг зомби бүр цонхоор толгойгоо шаан машинд ороод ирлээ. Гэхдээ түүний бүсэлхий тасарсан байв. Тиймээс ам нь л хий ангалзаж гар нь сарвалзах бөгөөд хар цус машины цонхыг бүхэлдээ бүрхэж цонх арчигчийг ажиллуултал байдал улам дордож юу ч харагдахгүй нил улаан юмболчихлоо. Хамгийн хөгийн нь цонх арчигч өнөөх толгойгоороо орж ирсэн хачин үстэй нөхрийн хүзүүнд гацах бөгөөд үүнээс болж захын багахан хэсгийг л дахин дахин арчаад байв. Гэхдээ явах зам нь ганц тул тултал нь гишгэтэл машины дугуй шаварт суусан аятай хий эргэж хэсэг гацсанаа удалгүй дээшилж Даниэл бид хоёр хойшоогоо гэдийн унав.
Машин дээшилж урд байх жижиг тэрэгний дээр гарахад, доорх машин доош хонхойн сууж шил хагарч буй чимээ сонсогдлоо.
Аав: Яваад байгаарай!
Макс: Юу ч харагдахгүй байхад...
Аав: Тэгвэл алив надтай суудлаа соль!
Макс чимээгүй болон аавыг урдуураа оруулж өөрөө ардуур нь гараад тэр хоёрын суудал солигдов. Тэгээд хамаг хурдаараа урагшлахад үнэхээр л кинон дээр гардаг шиг догь мэдрэмж төрж байлаа. Гэхдээ л урдах зам харагдахгүй болсон тул унаж магадгүй гэж бодоод Даниэлийг чанга гэгч нь барьж, хөлөөрөө урд суудалруу жийж доошоо унахад тулахаар тогтов.
Миний хажуугын цонхоор юм харагдах хэдий ч хаашаа л харна нүүгэлтсэн зомби байх болохоор харахаас харахгүйг илүүд үзнэ. Тэгээд нилээд удаан дээшээ доошоо гэж донсолж явсаны эцэст өнөөх олон зомбийноос арай салтал гэнэт машин урд хүчтэй юм мөргөн зогсоод дахиад л гацаж орхилоо.
Түрүүний их зомбигын чарлаан одоо намдаж ганц хоёроор тогтохгүй хүмүүс үзэгдэх болсон тул бид машинаасаа буун мөргөсөн зүйлээ харвал хүнд даацын ачааны тэрэг бололтой. Тиймээс хэт өндөр тул бид дахин дээгүүр нь явах аргагүй болж цааш алхаж явах болов.
Даниэлийн насыг багцаалбал 1 орчим байх. Тиймдээ ч над шиг хүчгүй амьтанд бол удаан өргөөд явахад хүндэднэ гэж бодсон уу яасан ах Даниэлийг тэвэрч үүргэвчиндээ хийсэн байсан шокладнаас минь түүний амыг хамхиулахын нэг бүтнийг өгчихөөд өөрөө урд гараад гүйгээд явав. Би түүний ардаас дагах бөгөөд аав хамгийн ард явж байлаа.
Зарим хүмүүс ардаас зомбин сүрэг ирж байгааг мэдээгүй бололтой тайван алхана. Гэхдээ бидэнд тэдний талаар тайлбарлаад явах зав байхгүй байсан тул урд гараад гүйгээд явахад хүмүүс биднийг хэр их цустай хутгалдсан байгааг хараад нэгийг бодсон бололтой гүйцгээж эхэллээ. Тэгээд нилээд удаан гүйсний эцэст бөөн хүмүүс дунд тулан ирж цаана юу болж байгааг цагаан хоолойгоор зарлахыг сонсвол зам хаасан тул гэртээ харь гэх зүйл бүдэг бадаг сонсогдож байв. Энэ үеээр хэдийн гэгээ тасарчээ. Уурссан иргэд цагдаагынханруу дайрч байгаа бололтой орилж хашгичин эсэргүйцэл илэрхийлэх боловч ойртсон нэгэнрүү нь буудна гэх хий буудлагаар сүрдсэндээ арай ч ойртож чадахгүй байгаа бололтой.
Аав: Цаг алга байна. Хэдүүлээ ямар нэг хорогдох газар олох хэрэгтэй.
Макс: Тэр кафэ яаж байна? "үүд нь онгорхой, хүмүүст үйлчилж байгаа бололтой нэгэн газрын үүдийг заав"Биднийг тэнд очиход хүмүүс хэдийн дүүрч нэгэн настай эмэгтэй бидэнд цай аягалж өгөх бөгөөд намайг харсанаа их хачин царайлж- Жаал минь чи их зүйл үзсэн бололтой тийм үү? Ийм их цустай хутгалдаад... Үгүй ээ тэдэнтэй нүүр тулаад их айсан байх. "доошоо тонгойн надруу ойртсоноо аяархан шивнэж" Би ой санамжийг чинь устгаж чадахгүй ч чамд тусалж чадах нэг зүйлийг мэдэх юм байна. Хүлээж байгаарай!
Тэр нэг их удалгүй надад мөхөөлдөс авч ирж өглөө. Үүнийхээ төлөө хөлс ч нэхсэнгүй. Тэр настай эмэгтэй их эелдэг бөгөөд хүн бүхэнтэй сайхан харьцана.- Таньд яаж талархахаа ч мэдэхгүй нь. Танийг хэн гэж дуудах вэ? Аав өнөөх настай эмэгтэйгээс талархлын өнгө аясаар асуув.
- Оливиа. Хүмүүс намайг Оли эмээ гэж дууддаг юм.
Аав: Бидэнд цаг алга байна даа. Гэхдээ та яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ?. Танд тэдгээр араатнуудыг наашаа ирж байгаа гэж хэн ч хэлээгүй хэрэг үү?
Оли: Хүү минь! Чи эргэн тойрноо нэг хар даа. Тэдэнд одоо очих газар гэж байхгүй. Тийм байхад хөөж болно гэж үү? Хэрвээ тэднийг наашаа ирвэл би аль болох олон хүнийг багтаагаад энэ төмөр торыг хаах болно. Энэ үнэхээр бат бөх гэдэгт итгэж болно шүү. Үүнийг нөхөр маань энэ газрыг нээхдээ өөрийн гараар хулгайж дээрэмчдээс хамгаалах гэж хийж байсан юм.- Хэрэв хоол хүнс дуусвал яах болж байна аа? Таньд тийм их хүнийг тэжээж чадах хүнс байгаа юм уу?
Эмгэн бодолхийлэв бололтой духаа үрчийлгэн
- Хэрвээ хүнс дуусвал бид зомби болхоосоо өмнө нэг нэгнээ идэж эхлэх байх. Харин тэрнээс өмнө засгын газар хүн явуулах биз...
Тэр уртаар санаа алдлаа.
- Тэгж л найдаж байна...
Гадаа хүмүүсийн орилолдох сонсогдож үүнтэй зэрэгцэн нисдэг тэргүүд нисэлдэн хаа сайгүй гал нээцгээж эхэллээ. Харин Оли эмээ хэлсэнээрээ хаалгыг хаасан боловч үүдэнд орохыг хүссэн хэдэн арван иргэд аврал ирэн хашгирч эхлэхэд, дотор байх хүмүүс зай алга! Тэднийг оруулж болохгүй! Хаалганаас хол бай! Гэх мэтээр хашгирч байлаа. Харин ганцхан Оли эмээ л зөрүүлдэн байж хаалгыг дахин онгойлгож маш их хүнийн оруулав. Одоо бүр бөгс эргэх зайгүй хэдэн зуун хүн шавсан маш давчуу газар болов. Дүүрэн хүнтэй автобус ч үүнээс илүү сэлүүхэн санагдам энэ газар одоо гарья гэсэн ч оройтжээ. Гадаа зомби олширон наашаа зүглэж эхлэхэд бид сүүлчийн гэж сонгосон нэгэн бүсгүйг оруулаад төмөр торийг дахин хаан дангинатал түгжээд бусад хүмүүсийн үхэхийг харж, сэтгэл шимшрүүлэн нулимс унагаж өөрсдийн хийсэн нүгэлийн төлөө залбирч, бодож, сонсч бас хүлээж эхэлцгээв.
YOU ARE READING
Амьд үлдэгч (Монгол)
AdventureАмьдрал үнэ цэнэтэй. Үхдэл болохгүйн тулд үхэгсэдээс зугт!