Бидний хажуугийн эгнээнд зогсох машинд өсвөр насны нэгэн охин сууж явах ажээ. Түгжрэл биднийг таг гацааж орхисон ч хэрэв машинаасаа буувал бид зорьсон газар хүртлээ багаар бодоход 200 км явган явах хэрэгтэй болж байлаа. Макс үргэлж гаргадаг өнөөх тоомжиргүй эелдэг байдлаараа түүнтэй яриа өдөж эхэллээ.
- Намайг Макс гэдэг. Харин чамайг?
- Софиа. Энэ манай ээж аав хоёр.
Охин ингэж танилцуулаад санаа зовинонгуй өнгөөр "Ингэхэд та нар юу болоод байгааг харсан уу?" гэж асуулаа.
Ингэж асуухдаа түрүүнээс хойш оролдож байсан таблетаа өргөж бидэнд бичлэг үзүүлэхээр сунгав.
Ердөө 20 минутын өмнө тавигдсан бичлэг боловч хэдийн 30 мянган хүн үзжээ. Энэхүү бичлэгт цагдаагын газрынхан хүмүүсрүү гал нээх бөгөөд хүмүүс буудуулсаны дараа дахин босч ирж байгаа талаар гарах минут хагасын урттай бичлэг байв.
Софиа: Энэ яг л киноны зураг авалт шиг юм. Энийг жинхэнэ гэж бодож байна уу?
Макс: Жинхэнэ байх гэж айж байна. Дүү маань тэрнийг нүдээрээ харж харин аав маань түүнтэй нүүрээрээ тулсан.
Софиа: Тэгэхээр чи итгэхээс аргагүй болсон байхнээ.
Макс: Нэг тиймэрхүү л. Гэхдээ та нар яаж мэдэж хотоос гарах болсон юм?
Софиа: Манайх уул нь өнөөдөр гэр бүлээрээ ууланд авирах гэж байсан юм. Тэгтэл уулын замыг хэсэг цэргүүд хаачихсан байсан. Тэгээд тэнд хотоос гарах гэж байсан хүмүүсээс зомбины тухай сонсоод энэ зам онгорхой байгаа гэхээр нь наашаа зүгэллээ. Гэхдээ үнэхээр ийм зүйл болсон гэдэгт итгэж өгөхгү байсан юм. Харин та нарыг хараад итгэх шиг болж байна.
Софиа сүүлийн өгүүлбэрээ аавруу харж байгаад хэллээ. Аавын төв царай охиныг тавгүйтүүлж орхисон нь илт бөгөөд би аавыг хэнтэй тулалдсан талаар асуухаа мартсанаа санав.
Гэхдээ тэр үед тэр үг хэлэх янзтай харагдсангүй. Гэр бүл гэдэг гишүүдээ ямар ч үед хараад л мэддэг шүү дээ. Тэр түгшсэн бас санаа зовьносон ямар нэг зүйлд бодлогширсон харагдах бөгөөд түүний энэ байдлыг ажихад нэгэн зүйл дурсамжнаас амьлан ирж байх шиг санагдав.
Иракийн дайн түүнийг яг ингэж орхисон билээ. Иргэж ирсэн жилдээ тэр ажил хийлгүй гэртээ бүгэж олсон хэдэн төгрөгөө үрэн таран хийсэн юм. Өдөржин зурагт үзэж шар айраг ууж ямар нэг зүйлтэй тэмцэлдэж өөрийгөө сэргээхийг оролдож байсан ч тэр бараг инээмсэглээгүй юм. Түүгээр үл барам аймшигтай араатан мэт догшин авиртай болчихсон байсансан.
Тэр яг одоо яг л тэр үерүүгээ шилжчихжээ.
Макс Софиа нарын яриа зомбигоор эхэлж эргэн тойрны анхаарлыг татсанаар сүүлдээ улс төррүү шилжиж, энэхүү яриа зөвхөн манай хоёр машин гэлтгүй хойд урд талын хүмүүсийн анхаарлын төвд орж нэлээд олон хүнийг хамарсан чухал хэлэлцүүлэг болоод ирэх нь тэр.
Хэн нэгнийх нь хэлсэнээр бол хотоос 50 км орчимд нэгэн хорогдох байр байгаа бөгөөд хэдэн сарын өмнөөс гэнэт тэрхүү байрыг барьж эхэлсэн гэх. Мөн тэрхүү хорогдох байранд орохын тулд асар их мөнгө төлөх шаардлагатай ч гэлцэнэ.
Ийм цуу яриа эсвэл нотолгоогүй боловч үнэний ортой мэдээллүүд навч шиг хийсэн явсаар олон хүнд итгэл найдвар авч ирэх боловч тун олон хүнийг үхэлд хөтлөх билээ.
...
Гэгээ тасарч эхлэхтэй зэрэгцэн тэнгэрт хар тортогнууд хийсэн ирж эхэллээ. Тэр тортог миний цагаан цамцан дээр сайн дураараа газардчихаад бяцхан шүлгэлтэнд задарч цамцанд минь арилашгүй бараан толбо үлдээж байлаа. Аав болон бусад хүмүүс машинаасаа гараад ойрхон гал гарсан байна гэлцэн юмаа бэлдэж машинаа орхин явах болцгоов.
Ингэхээр миний түрүүний дэлгүүрээс авсан зүйлс ямар ч хэрэгцээгүй болж машинд үлдэх болж байгаа болохоор машинаас буух их дурамчхан байсан ч машин алхам ч хөдлөхгүй байгаа болохоор арга буюу аав ах хоёрыг дагаад зам даган алхаж эхэллээ.
Аав гартаа ангын буугаа барьж сумнуудаараа халаасаа дүүрэн чихэж энд тэндээ хутга халааслан явах бол ах аавын барьж ирсэн төмөр бэйсболын цохиурыг барьж ногоо хэрчдэг хутгыг бүсэндээ тогтоон урд гаран алхана. Харин би тортой зүйлсээс хэд хэдэн шоклад аван үүргэвлээд тэдний ардаас алхлаа. Зам дээр буй хүмүүс нэг их яаралгүй алхаж байгаа харагдана.
Бид зүгээр л хотыг орхин гарах гэсэндээ ой мод тал хосолсон эзгүй зэлүүд талыг нэгэн шугаманд яюган туулж байлаа.
Нам гүм байдлыг эвдэг хойноос ямар нэг машин үргэлжилэн сигналдах нь сонсогдов. Хүмүүс бүгд гайхаж чимээ намжиж, ямар нэг зүйл ажиглагдахыг хүлээсэн боловч нүдэнд тусах зүйл байсангүй. Харин хойноос хүмүүс яаран гүйлдэж эхэлхэд бид ч тэднийг дагаад урагшаа гүйж эхэллээ.
Хойноос ирсэн хүмүүсийн зарим нь замаас гарч тэр хавийн байшингууд дундуур сүлжих бол зарим нь машинаас машины хооронд үсэрч бүр зарим нь эзэнгүй орхигдсон аль нэг машинд ороод сууж байв. Харин бидний хувьд ямар нэг шинэ санаа гаргахаас илүү олонхыг даган зам дагаад гүйв.
Бяцхан хүүхдийн уйлах дуун урдхан талд минь цуйрайтаж, аавын намайг ГҮЙГЭЭРЭЙ!! гэж чангарах хүртэл би эргэн тойрны хүмүүсийн юу хийж байгаад төвлөрөөд ухаан санаагаа гээжээ. Макс миний нөгөө гарнаас татаж замдаа таарсан хүмүүсийг түлхэн аль болох олон хүний урд гарах гэж оролдох ч энэ амьд гарахад нэмэртэй эсэх нь эргэлзээтэй.
Тэгээд чирэгдээд гүйж байхдаа би хойшоо харж аль нь жинхэнэ зомби болох, хүмүүс юу хараад тэгж хурдалах болсоныг ажиглавал ангайсан цустай амтай хүмүүс замдаа таарсан хүмүүсрүү дайрч хазчихаад л босч яван дараагийнхаа хүнрүү дайрч байгаа нь нүдэнд тусав.
Яг л хэн нэгэн тэднийг халдварлуулахаар форматлчихсан юм шиг нэгээс нөгөөрүү үсрэх тэд ажилаа тун сурмаг хийж байлаа. Тэдний нүүр нь нилэнхүйдээ цус болсон тул эрүүл хүмүүсээс ялгах нь тийм ч хэцүү биш аж. Гэхдээ царайнд нь зомбиеных шиг цагаан нүд, тасархай ам, хар цус хурсан шинж алга бөгөөд зүгээр л маш их цус, мөн зарим нэг газраа хазуулсан юмуу гэмээр шүдний ором ажиглагдав.
Зам цаашаа хэдэн киломерт үргэлжилж бид хэр их гүйх хэрэгтэйгээ мэдэхгүй тул бид нилээд удаан гүйсэний эцэст цуцаж эхлэв. Тэгээд хаа нэг газар орж нуугдая гээд онгойж болох дэлгүүр хоршоогын үүдийг балбаж гарав.
Би ч хэд хэдэн газрын хаалгыг татаж үзсэн боловч нэг нь ч онгойхгүй байгаад баахан айж балмагдан арагшаа харвал тэд ердөө 50 метрийн зайтай ойртоод ирчихэж. Дэндүү хурдан бас дэндүү ойрхон байсан болохоор айсандаа бараг л өмдөндөө шээх шахав. Харин аавын буу болон, ахын цохиурыг харсан хүүхдээ тэвэрсэн эмэгтэй бидний хажууд зогссон байх бөгөөд бас л хаа нэг газар хорогдох гэсэн бололтой айсандаа чичирэн, бяцхан хүүгээ чанга гэгч нь тэврээд намайг ажиглаж зогслоо.
Би: Энэ бүхэн миний буруу. Би тэднийг гарч ирээсэй гэж хүсэх хэрэггүй байж. Би зомбинд дурлах хэрэггүй байж. Зүгээр л хар дарсан зүүд байгаасай. Гуйя бурхан минь намайг уучлаарай. Тэднийг битгий бидэнд ойртуулаач.- Амандаа бувтнан салганасан хавсран амьдралдаа анх удаа жинхэнээсээ залбирлаа.
Тэгтэл цонх хагарах нь сонсогдож арагшаа харвал Макс нэгэн үнэт эдлэлийн дэлгүүрийн цонхыг хагалсан байлаа. Тэр даруй дуут дохио дуугарч чимээ гарсан сургаар зомбинууд наашаа гүйлдэж эхлэв.
Макс юу хийсэнээ ухаарав бололтой наашаа зүглэх зуу зуун зомбиг ажиглаж байсанаа өнөөх үнэт эдлэлийн дэлгүүрт орох гэснээ больж дэлгүүр онгойсоныг хараад дэлгүүрт орохыг оролдсон хүүхэдтэй бүсгүйн гарнаас чангаан "Наашаа!" гэж ориллоо.
YOU ARE READING
Амьд үлдэгч (Монгол)
AdventureАмьдрал үнэ цэнэтэй. Үхдэл болохгүйн тулд үхэгсэдээс зугт!