7-р хэсэг

422 67 10
                                    

Хамгийн сүүлд амьд хүн харсанаас 5 хоногийн дараа л бид ашгүй нэг цэргүүдийг олж харлаа. Тэрнээс өмнө үргэлж л зомбинуудаас өөрсдийгөө хамгаалж, тэднийг нааш нь оруулахгүй гэж хамаг чадлаараа эсэргүүцэж байсан. Эцэст нь найдлага тасраад байх энэ яг энэ үед цэргүүд ирж биднийг аврах болсон нь гайхамшиг л гэлтэй. Гэхдээ зам хэтэрхий их зүйлсээр дүүрсэн байсан тул тэд биднийг өөрсдийг хүлээ гэх бөгөөд замыг цэвэрлэж байгаа тул аюулгүй байдлын үүднээс биднийг битгий гар гэж байлаа.

Тэгээд тэд өөрсдөө хамаг бохир ажлыг хийн, өмхийрч муудсан цогцсуудыг цогцосны уутанд хийгээд машинд ачин зомбинууд ойртвол гал нээнэ. Нэг мэдсэн цогцос ачиж буй ачааны машин нь цогцосоор дүүрээд дахин машин болон цогцосны уут илгээхийг хүсэн холбоогоороо дээд тушаалтнуудтайгаа ярилцаж байгаа нь сонсогдож байлаа. Ингээд бодохоор хичнээн хүн тэр машинд ачигдсан бол гэхээс өөрийн эрхгүй сэтгэл шимширнэ. Тэд хэн нэгний хайртай эцэг эх, үр хүүхэд, найз нөхөд нь байсан байж таараа. Гэхдээ одоо тэднийг гэх хэн ч байхгүй...

Төд удалгүй ардаас нь бүхэл бүтэн салаа ирж тэдэнд дэмжлэг боллоо.  Тиймээс ажил ч урагштай явж, машинуудыг ачих нь ачиж, цогцсуудыг зөөх нь зөөсөөр эцэст нь хүсэн хүлээсэн мөч ирж автобустай цэргүүд биднийг нүүлгэн шилжүүлэхээр авч явав.

Тэгэхдээ автобусанд суулгахдаа нэгэн төрлийн цусны шинжилгээ явуулж эрүүл эсэхийг минь тогтоосоны дараа гэнэт 18-45 насны бүх эрчүүдийг цэрэгт татах болсон  тухай бидэнд дуулгалаа. Хүмүүс мэдээж үүнийг эсэргүйцсэн боловч тэд маш олон хотод халдвар нэгэнт тархсан болохоор цэргийн хүч хамгийн хэрэгтэй байгаа тухай  бидэнд тайлбарлаж хүндэтгэх шалтгаантай хүмүүсийг хүчээр авч явахгүй гэж байв. Гэхдээ хүсэхгүй байлаа ч авч явахгүй гэсэн үг биш, хүндэтгэх шалтгаан байлаа ч тэр шалтгааныг нь нөгөө хүн нь хүндэтгэж үзэхгүй бол явах л болдог юм. Тиймээс ах маань 19-тэй болохоор аав маань 42-той болохоор цэрэгт татагдаж би л насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ганцаараа хорогдох байрлуу явах болов.

Хэдий аав, Макс хоёр надаас салахгүй гэж би ч тэднээс холдохгүй гэж тэдгээр цэргүүдтэй зүйл бүрээр үзсэн боловч тэд хорогдох байр аюулгүй мөн дээрээс нь тэнд намайг харж хандах ажилтнууд байгаа гээд аав, ах хоёрын санааг амраачихаад намайг хүчээр өөр автобусанд суулгаад явуулав. Харин би улам л өрөвдөлтэй амьтан болон өөрийгөө эр хүн гэдгээ ч умартан хамаг амьтны дунд нус нулимстайгаа  хутгалдан ардаа үлдэх хотыг нулимсттай нүдээрээ ширтэн явж байлаа.
Тэгээд замд явж байхадаа арай тайвширан эргэн тойрноо харвал хүмүүс намайг айлын эрх хүүхэд гэдэг нүдээр хараад байгаа ч юм шиг санагдана. Эсвэл дараа нь ардаас нь очно гэж хэлээд байхад салахгүй гэж зөрүүдлээд байдаг хулчгар бацаан гэх харц ч юмуу. Ямартай ч өөрийнхөө байгаа байдлаасаа эд ичиж эхлэн дуугаа хураагаад байтал ард суух бяцхан охин намайг өрөвдсөн янзаар харан аргадах гэж оролдоод байлаа. Би түүн шиг жаахан амьтнаар аргадуулах юм гэнээ!! Энэ нь уурыг минь улам хүргэж зүгээр л юу ч ярих хүсэлгүй болгочхов. Тэгж байтал хажууд Оли эмээ Даниэлийг тэвэрчхээд тэрэнд намайг ахыгаа аргадаарай гэх мэтийн зүйл ярих нь бүр ч галзуурмаар.

Амьд үлдэгч (Монгол) Where stories live. Discover now