Маккензигийн бие улам л муудах бөгөөд түүний амьсгаа суларч заримдаа түүний амьсгаатай байгааг шалгах хэрэг гарч байлаа. Гэхдээ түүнд санаа зовсондоо биш түүнийг үхээд надруу дайрахвий л гэхээс үхтлээ айж эхлэв. Гэсэн ч бас өөр нэг талаас тэр миний дүүгээс өөрцгүй болсон болохоор бас өөрийгөө эр хүн шүү дээ гэсэн бяцхан бахархал үлдсэн болохоор түүнийг өөрсдийн нуувч болгосон бяцхан өрөөнөөс зүгээр нэг хөөгөөд гаргачихаж чадахгүй.
Заримдаа түүнийг надруу дайрвал зүгээр л хазуулаад энэ бүхнийг дуусгая ч гэж бодно. Эсвэл гараасаа салгаж чадахгүй байгаа өнөөх тольний хагархайг харан би яг юу хийх болоо гэж өөрөөсөө асууна. Тэгж тэгж нэг удаа цонхруу мацан гадаа ер нь ямархуу байдалтай байгааг харахаар өндийтөл хөл дээрээ тогтохгүй чичирэн яг л дөнгөж төрсөн янзага шиг тэнцвэрээ олохгүй байгаагаа гайхаад хөлөө харсанаа бараг л цочсондоо орилчихсонгүй. Сууж байхад илүү нарийхан болж байгаа нь мэдрэгддэг байсан ч арай ч ийм хэмжээндээ тулчихсан байх юм гэж санаагүй болохоор яснаас өөр зүйлгүй өөрийн аймшигт хөлөө харан балмагдсандаа уртаас санаа алдан Маккензиг ч өмнө нь ямар байсаныг төсөөлөн одоогийн түүнийг харвал тэнгэр газар шиг ялгаатай байх юм. Ер нь тэр анх их туранхай охин байсан л даа. Тиймээс түүний бие минийхээс сул байгаад нэг их гайхаагүй билээ. Тэглээ гээд би ч өөрийгөө түүний хажууд зүгээр гэж хэлэх аргагүй болжээ. Магадгүй би одоо алхахаас бусдаар илүү дутуу хөдөлгөөн хийх тамир тэнхээгүй болсон мэт.
Тэгээд эцсийн найдвараа шалгахаар цонхруу арай гэж гартал гадаа нэг ч үхдэл байхгүй байлаа. Энэ үед л өөрийгөө зугатаж чадах юм байна гэсэн бяцхан гэрэл доторч газраас өвч болтугай олж идэхсэн гэхээс яаран аль чадахаараа цонхруу авирав. Гэхдээ цонх маш бага онгойдог бөгөөд зөвхөн агаар л оруулах зориулалттай болохоор тэрүүгээр гарна гэдэг бараг л боломжгүй. Тиймээс л түрүүн тэр цонхруу тэгж их яараагүй байх. Харин одоо өөрийгөө харсан болохоор ямар ч жижиг зай байсан багтаж чадах юм шиг мэдрэгч хамаг хүчээрээ тэндээс зугатахыг оролдов. Толгой л багтчихвал болох нь тэр.
Азаар энэ үеээр нойл хүнгүй байсан юм. Тиймээс намайг зугатахад юу ч саад болсонгүй. Би ч төвөггүй тэндээс гарч чадав. Гэхдээ газар унахад л хамгийн их өвдсөн бөгөөд бүр сүүлд л гарах гэж байгаагаа Маккензид хэлээгүйгээ саналаа. Харин одоо бол нэгэнт гарчихсан болохоор түүнд гарсанаа хэлэх ямар ч утгагүй бөгөөд хурдхан хоол олж идэхсэн гэсэн хүсэл оргилон бушуухан тэндээс холдов. Хаа сайгүй цогцос... Тэр хэрээр өмхий ханхалах ч одоо тэр үнэр надад тийм ч их хамаатай биш болжээ. Уржигдархан л хэн нэгэн цонхоор шагайгаад үхдэлүүд хэзээ явах юм бол доо гэж ярьж байсаныг санаж байна. Гэхдээ тэд одоо хаана байна аа?...
Хичнээн хайсан ч ямар ч зомби олж харсангүй. Тэгээд ямар ч саадгүй явсаар цэргүүдийг гал тогооний гадна ирлээ. Хэзээд онгорхой байдаг тэр өрөө яагаад ч юм төмөр гинжээр гаднаасаа гинжлэгдсэн байх юм. Тэгэхээр нь цонхоор шагайтал дотор нь дүүрэн үхдэл холхилдож байхаар нь би ч айсандаа доошоо суун тэдэнд харагдахгүйг хичээн хүнсний агуулхад очтол тэр байшин бас л цоожтой байлаа. Харин хажууханд нь байрлах харуулын цамхагны хаалга онгорхой байв.
YOU ARE READING
Амьд үлдэгч (Монгол)
AdventureАмьдрал үнэ цэнэтэй. Үхдэл болохгүйн тулд үхэгсэдээс зугт!