Сура Хэжинд өөрийн удирдлагыг гартаа явья гэж хэлсэн тухайгаа мөн хүйтэн устай ваннд суух хүртэл өөрийнхөө санаж байгаа бүх хэсгийг нэг ч зүйл үлдээлгүй ярьсан нь энэ байлаа.
Хэжин инээмсэглэн орон дээрээс босон: Нэг бодлын гоё ч юм шиг~~ нэг бодлын муухай ч юм шиг~~
Сура: Яагаад гоё гэж?
Хэжин: Зүгээр л надад тэгж санагдаад гэж сонсогдох төдий хэлчихээд босон хаалга руу зүглэн алхана. Хэжин хаалга онгойлгож зогсоод над руу харалгүй: Яадаж л чи аюулгүй~~ гэж хэлчихээд гараад явлаа.
Түүний хэлсэн үгийг ойлгомжгүй байгаа ч надад санаа зовсон аяс агуулсан байгааг нь мэдэж байна...
Энэ өдрөөс хойш би хэсэг хугацаанд өрөөнөөсөө гарсангүй. Учир нь Хусог явчихсан...
Хусогийн талаас
Хэн нэгэн хаалга онгойн: Хён гэж өрөөгөөр цуурайттал орилоход том цонхоор хотыг ширтэн зогсож байснаа болин эргэж харан инээмсэглээд: Чамайг харах сайхан байна шүү Жонгүг
Жонгүг толгой дохин буйдан дээр суун: Надад ч бас сайхан байна
Би: Ийм хурдан гараад ирнэ ч гэж бодсонгүй
Жонгүг: Намайг ийм байдалд хүргэсэн новшнуудыг барихын тулд шаргуу хөдөлмөрлөсөн хэрэг
Би эргэж харан санаа алдан хотыг ширтсээр: Жонгүг ах нь зохицуулчих болхоор~~
Жонгүг: Зүгээр дээ би өөрөө учрыг нь олох болно надад бас Хэжинд учруулсан хохирлын хэд дахин нугалж амсуулах болно
Би: Гэхдээ Ким захирал сул дорой хүн биш гэдгийг чи мэдсэн л баймаар юм
Жонгүг: Хён би эмнэлэгт дэмий хэвтээгүй юм шүү
Хусог эргэж харан удалгүй Жонгүгийн урдаас эгц харж зогсоод: Төлөвлөгөө чинь юу юм?
***
Хусог бухимдсан маягтай буйдан дээр суух ба удалгүй инээмсэглэн босоод хаалганы хажууд байх харилцуурыг аван: Жон Сураг дууд!! гэж хэлчихээд харилцуураа тавихад Жонгүг: Хён! Жон Сура гэж хэн юм?
Хусог: Эртний танил минь байгаа юм
Жонгүг жуумалзахад Хусог бугуйндах цагаа харан инээмсэглэн хаалга онгойлгоход хэн ч байсангүй. Үүдэнд гарч ийш тийш хэсэг харж зогсоноо: Удаан байх чинь~~
Дахин хэсэг хугацааны дараа хаалга онгойлгоход Тэхён Сура хоёр зогсож байх ба тэдний нүүр хэдхэн сантиметрын зайтаа байгаан намайг том нүдлүүлээд авав. Дараа нь Сура руу харан: Ороод ир гэхэд тэр толгой дохин өрөөнд орж ирэхэд Жонгүг тэрэнтэй зөрөн: Дараа уузья ахаа гэж хэлээд гараад явлаа.
YOU ARE READING
[+18] ♀INSTITUTE♂/Дууссан/
Mystery / Thriller/+18/ Насаа мэдэж уншаарай гэж зөвлөмөөр байна :")) дараа нь үүсэх зүйлд миний бие хариуцлага хүлээхгүй болно #3 in MYSTERY/THRILLER Public: 2017.01.04 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг хориглоно.