Хэсэглэл 6

5K 200 5
                                    

Хусог Сура хоёр онгоцноос буун хүлээлгийн танхим руу явж байхдаа хоёул ямар ч нүүрний хувирал үзүүлэлгүй алхацгааж байлаа.

Хүлээлгийн танхим ойртож байхад Хусог урагш алхсаар: Чи бэлэн үү?

Сура яах ёстойгоо аль эртнээс мэдэж байсан аяатай түүнийг сугадан дүрдээ орон: Тиймээ убба~~

Хусог жуумалцан зүүж байсан шилээ аван энгэрийн халаасандаа хийгээд: Инээмсэглэ бид сайхан гарах ёстой гэж хэлэн Сура руу нэг хальт харчихаад түүнийг дагуулан хүлээлгийн танхим руу явлаа.

Тэд инээмсэглэсээр Хусог хүн хайж байгаа бололтой ийш тийш харан эцэст нь хайж байсан хүнээ олсон бололтой гараа өргөхөд тэдний урьд хэн нэгэн зогсон бөхийх нь тэр.

Жүнмён бөхийгөөд: Сайн явж ирэв үү? захирал аа!

Хусог толгой дохин ачаагаа түүнд өгөөд түрүүлээд алхлаа.

Хусог инээмсэглэсээр: Энэ хоёр сарын хугацаанд онц зүйл болсон уу?

Жүнмён: Жон орлогч захирал сайн ажилж байгаа. Онц ноцтой зүйл болоогүй магадгүй тэд танийг хүлээж байгаа байх

Хусог: Тэгвэл сайн л байна~~

Жүнмён толгой дохиход Хусог: Пак Жимин?

Жүнмён: Тэр бидний бодсоноос л хянуур хүн байна лээ

Хусог: Тийм шүү

Тэд онгоцны буудлаас гарч зогсоол дээр байх машин дээрээ ирсэн байлаа

Жүнмён машины хойд хаалгыг онгойлгон: Гэхдээ ажиллагаа үргэлжилж байгаа

Хусог жуумалзан Сура руу харахад тэр инээмсэглэн машинд орон түрүүхэн томоос том мишээл тодруулж байсан тэр төв царай гарган суухад түүний ардаас нь Хусог орж суухад Жүнмён жолоочийн суудалд суун: Хаашаа явах вэ?

Хусог: Компани руу...

Сура эгц суун урагш ширтсээр: Компани?

Хусог Сурагийн үсийг чихнийх нь араар хийн: Хонгор минь би ганц эмсийн хүрээлэн ажилуулдаг хүн биш гэж хэлсэн шүү дээ мөн чи компани дээр очих хэрэгтэй *жуумалзах* дараа нь манайх руу явах болно.

Сура эгц харсан хэвээр толгой дохилоо.

Харин тэднийг явж байхад бас нэгэн газар том цонхоор гадаахыг ширтэн инээмсэглэж байсан залуу хаалга онгойх дуунаар хойш харвал туслах нь орж ирсэн бололтой бөхийн залууд боодолтой зүйл өгөхөд залуу жуумалзан: Тэр ирж тийм үү?

[+18] ♀INSTITUTE♂/Дууссан/Where stories live. Discover now