XVI

3K 247 17
                                    


⚜Мангасуудын ахлах сургууль⚜

Би: баярлалаа

Тао: зүгээрээ би цаг ухраачихсан болохоор хоцрохгүй 2уулаа

Манай сургууль анагаагч бас цаг хугацааг удирддаг хүн байдаг гэж үү??Шидтэний хүчний самбарт цаг хугацаа бас анагаагч гэж байгаагүй?

Өнөөх анагаагч гээд байсан хөөрхөн охин Зэлогын гараас атгаад нүдрүү нь харан хэсэг зогслоо. Зэлогын гаран дээр самардуулсан 3 зураас юу ч үгүй арилчихлаа. Гайхамшигтай юм...

Зэло: хөөх хөөрхөн юм гээч нэрийг нь хэн гэсэн бээ?

Би: Кристал гэх шиг боллоо харин залууг нь

Зэло: Таваг гэсэн үү тавиур гэсэн үү нэг тиймэрхүү нэр хэлсэн

Би: заза явцгаая би хичээлтэй

Зэло: толгой чинь

Би: зүгээрээ харин юу болсныг хэлээдэх

Зэло: ийм юм болсон юм би бэлтгэлийн танхимд бүжиглэж байсан чинь Ёол орж ирсэн би түүн дээр очиод  эвлэрцгээе Нами хэцүү байгаа байх гээ гараа өгсөн тоогоогүй тэгэхээр нь би юм бодолгүй үргэлжлүүлээд бүжиглэж байтал Ёол хөгжим зогсоогоод надруу дөхөж ирээд "Намигаас хол байгаарай аль эсвэл шатаачихна шүү " гээд аймшигтай чонынхоо нүдээр ширтээд байсан юм тэгээл яахуу дээ миний уур хүрээд нэг цохисон дараа нь тэр намайг самардаад унагаад чи орж ирсэн

Би: байж боломгүй юм

Зэло: хмм чи надад итгэхгүй байгаа юм уу

Би: үгүй ээ итгэж байна зүгээр Ёолыг тийм зан гаргасанд уур хүрээд

Зэло: сонин хүүхэд байна лээ

Би: заза чи өрөөрүүгээ яв би хичээлтэй

Тэгээд Зэлогоос салаад ангируугаа явж байтал гол танхимд бөөн хүмүүс овоорчихсон сургуулийн гарах хаалгаруу гүйцгээн бөөн бөөнөөрөө яаран гарцгааж  байлаа. Би юугаараа дутах уу гараад таньдаг хүн байнуу харж байтал манай хэд бөөндөө зогсож байлаа Жессикаруу очиод: энд юу болоод байгаа юм

Жесс: аймшигтай юм болж байна урлагын наадам хойшиллоо гэхээр нь баярлаж байсан бүүр долоон доор юм болох гээд байна

Би: айн урлагын наадам хойшилсоон яагаад

Жесс: эд нараас болоод

тэгээд толгойроо хаалгаруу дохилоо. Харвал өмнөн сургууль дээр харж байгаагүй манай сургуулийн шиг цэнхэр дүрэмт хувцасын оронд улаан урт нөмрөгтэй хуучны хунтайж хаад шиг чамин юм өмссөн хүмүүс баахан хөвгүүд зогсож байлаа. Тэдний дунд номын санд дараа нь коридорт таарсан өнөөх хүйтэн төрхтэй залуу байлаа.

⚜MONSTER HIGH⚜Where stories live. Discover now