XIX

3K 294 17
                                    

⚜Мангасуудын ахлах сургууль⚜

ЭХНИЙ ТЭМЦЭЭН ИНГЭЭД ДУУССАН Ч РИНЕ ЧИ БУРУУ ХҮНЭЭРЭЭ БАС БУРУУ БАГААРАА ОРОЛДЛОО ЭНЭ ТЭМЦЭЭНД ДАХИЖ Л ЧИНИЙ ДООР ОРОХГҮЙ ЮМ ШҮҮ!

Түүнийг надад худлаа ярьснаас болж хожигдсоны дараа би нээх анхаарал хандуулаагүй тэмцээндээ бүх анхааралаа төврүүлэх хэрэгтэйгээ ойлголоо.

!! Дараагын тэмцээн 3 хоногын дараа тэр хүртэл бид бүгд эрх чөлөөтэй байлаа. Харин чадвараа хөгжүүлэхэд энэ 3 хоногын зарцуулахаар шийдлээ. Сургуулийн талбайд зогсоод булан бүрлүү нь шилжинэ.

Чанёол: би чамд туслая

Би: яаж??

Чанёол шөнө учраас галт шувуу болчихсон байсныг нь би анзаарсангүй. Би: аан за надруу галла

Ёол: итгэлтэй байна уу?

Би: тиймээ

Тэр галт бөмбөглөг би болгон надруу шидлээ. Би хамгаалсаар

Би: Илүү хүчтэй!!!

Ёол ч надруу улам ч хүчтэй бас ихээр галын хэсгүүдийг явуулна. Эхэндээ би хамгаалж чадаж байсан ч удалгүй аварга том луу надруу галаар тургиж гарт маань байсан төмөр бамбай хайлах мэт санагдаж миний бий болгосон хамгаалалтын бүрхүүл бага багаар алга болж эхэллээ. Ёол галаа зогсоогоод: чи зүгээр үү?

Би: би яагаад ийм хурдан ядраад байгаа юм бол

Ёол: ямар нэг юм болохгүй байх шиг байна

Би: харин нэг л бишээ

Би газарт сөгдөөд суучихсан Ёол хажууд минь сууж байтал хэн нэгэн: бусад баг ч шөнө дөлөөр бэлтгэл хийгээд биднээс их айжээ

Өндийн харвал Рине Би; чам шиг булхайцахгүй

Рине: би булхайцаагүй зүгээр чам шиг тэнэг биш

Энэ үгийг Ёол сонсоод миний мөрөн дээр тавьсан байсан гар нь томрох шиг санагдаад хартал тэр шөнө болсон байтал чоно болоод хувирчихлаа. Тэгсэнээ аймшигтай архирсанаа 4 хөллөөд Ринерүү дөхнө. Рине: чи яах гээд байна *ухрах*

Би: Чанёол аа

Яах ийхийн зуургүй Ринерүү дайрч тэр ч хоморын дотор ирвэс болж хувираад Ёолын нуруун дээр гарч хүзүүнээс нь хазлаа. Би тэр хоёрын дунд хамгаалалтын бүрхүүл үүсгэхийг хичээсэн ч болсонгүй. Чанёолд ямар ч ухаан алга тэр яг л чоно шиг авиралсаар нуруун дээрээсээ Ринег аваад шидчихлээ. Рине газарт унахдаа хүн болж хувирсан ч гэмтсэн бололтой газарт хэвтсээр Ёол түүнрүү үргэлжлүүлэн дайрна. Би Ринегын өмнө очиж зогсоод байдаг бүх хүчээ гаргаад Ёолоос хамгаалах бүрхүүл хийлээ. Эхэндээ тэр бүрхүүлийг алга болгох гэж хамаг чадлаараа самардаж цохиж цовхочсон ч сүүлдээ бүрхүүлийг устгаж чадахгүйгээ мэдсэн бололтой бидний зүг аймшигтай харж шүлсээ савируулан архирна. Энэ яав ч миний мэддэг Чанёол биш тийм баяр баясгалантай галт шувуу ийм авир хэзээ ч гаргахгүй хараал даамжраад зогсохгүй түүнийг эвдэж байна..

⚜MONSTER HIGH⚜Where stories live. Discover now