2. Бодолд автсан өдөр

1.6K 129 11
                                    

Би гэнэт унаж ирсэн тэр цааснаас болоод бяцхан цочсон гэж хэлж болох байх. Тэр цаасыг дэлгэн харвал "Чи бодлоос минь салахаа байлаа" гэсэн байв. Тэр ганцхан өгүүлбэр намайг бүхэлд минь шоконд оруулчхав. Би хэн байж болох талаар тааж ядан эргэн тойрноо харвал тэд аль хэдийн гарч явсан байлаа. Би тэр цаасыг барин суусан чигтээ чухам хэн энэ цаасыг шидсэн байж болох талаар бодно. Гэсэн ч надад ямар ч таамаг орж ирсэнгүй. Нэг их удаагүй байхад манай сургуулийн онц сурлагатнуудын нэг над руу хачин харсаар орж ирэн хамгийн урд суухад л би дараагийн хичээл орох дөхчихсөнийг мэдээд юмаа хам хум аваад ангиас гарлаа. Дараа дараагийн цагууд дээр ч гэсэн би тэр цаасны эзэн хэн байж болох талаар бодож байв. Өмнө нь нэг ч удаа иймэрхүү зүйл тохиолдож байгаагүй учраас ингэтлээ бодолд автсан юм. Үдийн хоолны цаг болж, шүүгээнээсээ хэтэвчээ аваад сургуулийн хоолны танхим руу явж байхдаа ч би тэр талаар бодсон хэвээр байлаа. Бас намайг бодолд автуулж байсан нэг зүйл бол Тео байсан юм. Би өнөөдрийн турш түүнтэй таарах бүртээ багагүй сандарч байгаагаа мэдэрсэн...

     Эмили: Чи ингэтлээ юуг бодоо вэ?
     Би: Үнэндээ тоон дээр надад ийм цаас ирсэн. *Эмилид цаасыг үзүүлэх*
     Эмили: Тэгэхээр энэ юм чамайг ингэтэл нь гөлийлгөчихөө юу?
     Би: Тийм л юм шиг байна.
     Эмили: Энийг зүгээр хэн нэгэн тоглоод бичсэн ч байж болно. Эсвэл бүр чамд ирэх ёсгүй байсан ч юм билүү?
     Би: Нээрээ тийм байж болох юм байна.
     Эмили: Хоёр бургер авах уу? Чамайг дайлая
     Би: Нэг мөхөөлдөс нэмчихээрэй.

Ингэж хэлээд түүнээс түрүүлж яван нэг ширээ олж суулаа. Нээрээ л тэр цаасан дээрх өгүүлбэр надад зориулагдсан гэж хэн хэлсэн юм бэ? Хэн ч хэлээгүй шүү дээ. Би шал дэмий хичээлийн цагаа үрсэндээ өөрийгөө шоолон зөөлхөн хөхрөв.

     Эмили: Дэмий юмнаас болж толгойгоо ажиллуулсандаа өөрийгөө шоолж байна уу?
     Би: Тийм ээ *бургерээс нэг хазах*
     Би: Би дунд сургуулийн охин хэвээрээ байгаа бололтой
     Эмили: Тэд ч бас *хуруугаараа нэг зүг заах*

  Эмилигийн заасан зүг харвал Кен болон түүний найзууд хөгжөөн дэмжигчдийн охидын өмнө элдэв инээдтэй зүйлс хийж байлаа. Өдөржин тэр цаасан дээрх өгүүлбэрийг бичсэн хүн хэн болох талаах бодож байсан бодол маань одоо өөр зүгт бэлчсэн байв. Бодол минь бэлчиж байхдаа дунд сургуульд байсан хөгжил баяслаар дүүрэн өөртэйгөө, надад маш онцгой мэдрэмжийг төрүүлж байсан өдрүүдтэй таарсан юм. Би бодол дундаа дурсамжаараа аялсан нь тэр байлаа. Дунд сургуульд байхад би одооныхоосоо илүү нийгмийн идэвхитэй хүүхэд байсан юм. Аав ээж хоёрыг салах хүртэл. Нэг л өдөр тэр хоёр салж би аавтайгаа ийшээ нүүж ирэхдээ Нью-Йоркод найзууд, хөөр баяраа бүгдийг нь гээчихсэн. Аз жаргалаа ч гээсэн байж магадгүй. Эмили бид хоёрын үдийн хоолон дээрх яриа тэгээд л дуусчихав.

🌹 Rosary 🌹Where stories live. Discover now