Кен: Мэдээж. Би хурдхан л хайрт чамтайгаа зугаалмаар байна шүү дээ
Кен ингэж хэлэхдээ бараг хашгирч байв. Ангийн хүүхдүүд түүнийг дэмжин орилолдоход тэрнээс тодоор хэн нэгний хаалга саван гарах надад сонстлоо. Би дотроо миний төлөө байгаасай гэж бодож байх хойгуур багш хэдийн орж ирсэн байв.Хоёрдугаар цаг завсарласны дараа Эмили бид хоёр шүүгээнийхээ урд уузацгаав. Бидний Кений эхний цаг дээр гаргасан үйлдлийг ярилцаж байх хооронд хэн нэгэн хүн ард ирэн зогслоо. Би эргэж харахдаа хэн нэгэн биш хэсэг бүлэг хүмүүсийг олж харав. Хөгжөөн дэмжигч охидууд...
Керри: Чи Кений сэтгэлээ илчилсэн охин мөн биз дээ? Намайг Керри гэдэг. Би хөгжөөн дэмжигчдийн багийн ахлагч. Чамайг....
Би: Женисес
Керри: Тийм л дээ. Ямартай ч найз маань чамд үнэн сэтгэлээсээ дурласныг хараад бид чамд дэмжиж байгаагаа хэлэх гэж ирсэн юм. Чамайг найзыг маань гомдоохгүй ээ гэдэгт итгэлтэй байна.Гэж хэлээд өгзөгөө хаялан бусад охидтойгоо явж одоход Эмили нүдээ эргэлдүүлээд, дараа нь над руу нухацтай гэгч нь харж байв. Бид ярилцахыг хүссэн ч хичээлийн хонх бидэнд тийм боломж байхгүйг минь сануулахад хоёул хичээл рүүгээ явцгаалаа.
Үдийн хоолны цаг болоход Эмили бид хоёр хачиртай талх болон амттангууд аваад хаалгатай ойрхон ширээнд суув. Удалгүй Ви хаалгаар орж ирээд харцаараа хэн нэгнийг хайж байгаад намайг харангуутаа хажууд ирээд суучихлаа. Ви Эмили хоёр нэг нэгэн лүүгээ гайхан харахад би тэднийг хооронд нь танилцуулаагүйгээ гэнэт санаад
Би: Эмили энэ бол Ви. Ви харин энэ бол миний найз Эмили
Тэр хоёр гар барьсны дараа би Эмилигийн чихэнд түүнийг зун надтай нуурын эрэг дээр таарсан өнөө залуу гэдгийг хэллээ. Ви гэрээсээ хоол авчирсан бололтой хоолны саваа нээхэд хэд хэдэн удаа зурагтаар харж бас соёлын хичээл дээр идэж байсан хоол харагдав. Биднийг хоорондоо яриад завгүй байх хооронд Кен бидний хажууд ирж зогссон байлаа.
Кен: Чиний хариу тэгэхээр энэ үү? *Ви рүү толгойгоороо дохих*
Би: Тэр миний найз
Кен: Хэдий чи миний найз охин болоогүй байгаа ч гэлээ эрэгтэй найзуудаасаа жоохон зай барьчихаж болох уу?
Ви: Харин чи л тэр охидуудаасаа зайгаа барих хэрэгтэй юм биш үү?
Кен: Чи хэн болчихоод *Виг заамдах*
Би: Больцгоо! Кен бид одоохондоо үерхээгүй байгаа учраас хэн хэнийхээ асуудалд орохгүй байя
YOU ARE READING
🌹 Rosary 🌹
RomanceБи хайрыг яг ямар болох талаар үргэлж боддог байлаа. Хайр ямар өнгөтэй бол? Тэр үнэртэй болов уу? Нүдэнд харагдаж, чихэнд сонсогддог болов уу? гээд л бодолдоо түүнийг шинждэг байлаа. Харин тэрэнтэй учраад би хайрын мөн чанарыг жинхэнэ утгаар нь ойлг...