Бурханы авралаар Крис бид хоёр ганц хоёр хичээл дээр л таардаг юм байна. Гэвч нэг таагүй зүйл байсан нь тэр үргэлж л бидэнтэй хамт сууж үдийн хоол иддэг байлаа. Сүүлдээ бүр түүний найзууд гэх миний царайг нь ч харж байгаагүй манай сургуулийн хэдэн залуус хамт суудаг болов. Тэр одоо ч ядаргаатай хэвээр байна.
Виг хараагүй долоо хоног. Тэр бүр нэг ч хичээлд суусангүй. Утас руу нь залгахаар үргэлж л унтраалттай байх болсон нь намайг бухимдуулж байлаа. Бид хоёрын харьцаа "Августус Хазел хоёр" шиг болчихоогүй гэж үү?
Түүн гүй өнгөрүүлсэн олон хоногийн дараагаар арайхийн түүнтэй таарлаа. Тэр захирлын өрөөнд дуудагдсан бололтой түүний ээж гэж таамаглаж байсан эмэгтэй хамт явж харагдав. Би ярилцах хэрэгтэй гэж үзсэн учраас захирлын өрөөний үүдэнд Виг хүлээн суулаа. Дотор Вигээс бусдынх нь дуу хоолой л гарч байна. Миний мэдэх Ви ийм чимээгүй, нууцлагдмал билүү?
Захирлын өрөөн дөх ширүүхэн уулзалтын үеэр би түүний талаар бодож байлаа. Би тэрний талаар тийм ч их юм мэдэхгүй. Магадгүй юу ч мэдэхгүй байж болно. Тэр хаана төрж өссөнийг, дуртай зүйлс нь юу болохыг, юу мэдэрч явдгийг нь мэдэх сэн. Хайр сониучхан бололтой...
Вигийн ээж: Уучлаарай ноён тоон
хэмээн бөхөлзсөөр гарч ирлээ.Тэдний хэн хэн нь намайг байгааг анзаараагүй бололтой миний үл мэдэх хэлээр хоорондоо ярилцаж эхлэв. Ядаж нэг үг ойлгохыг хүсэж байлаа. Ви миний мэдэхгүй ертөнцөөс ирсэн.
Би: Чамд юу тохиолдсон юм бэ?
Вигийн ээжийг яваад удаа чгүй байхад түүнээс асуусан асуулт минь энэ байлаа. Би мэдэхийг маш их хүссэн. Өмнө нь тэр миний талаар мэдэхийг хүсч байсан шиг. Тэр ядаргаанд орсон мэт л харагдаж байлаа. Нэлээд удсаны эцэст тэр малгайтай цамцныхаа малгайг өмсөөд
Ви: Завгүй өдрүүд байлаа шүү
Гээд хүчээр инээмсэглэхийг оролдов. Тэрний дараагаар ганц хоёр асуултанд минь л хариулсан. Гэхдээ тодорхой бус тойруулсан маягтайгаар. Түүний талаар мэдэхийг ингэж их хүсч байхад тэр надад хаалт тавиад байх юм.
Түүнтэй хамт харих байх гэж бодсон ч тэгсэнгүй. Тэр тэгээд л яваад өгчихсөн. Би хариулт нь үл ирэх асуултуудын намагт шигдчихлээ.
Захирлын өрөөнд хоёрдохоо дуудагдсан учраас тэр хичээлдээ ирэхээс өөр аргагүй болсон байх. Газарзүй дээр түүнийг хажууд унтаж байхад бодсон бодол минь энэ байлаа. Надад таамаглал дэвшүүлж, өөрөө өөрөөсөө асуулт асуухаас өөрөөр хийж чадах зүйл байсангүй.
BINABASA MO ANG
🌹 Rosary 🌹
RomanceБи хайрыг яг ямар болох талаар үргэлж боддог байлаа. Хайр ямар өнгөтэй бол? Тэр үнэртэй болов уу? Нүдэнд харагдаж, чихэнд сонсогддог болов уу? гээд л бодолдоо түүнийг шинждэг байлаа. Харин тэрэнтэй учраад би хайрын мөн чанарыг жинхэнэ утгаар нь ойлг...