20. 18 нас баяртай

879 76 17
                                    

Би бас миний утас. Бид хамтдаа ойлгомжгүй, ядаргаатай, дуу чимээ ихтэй шөнийг өнгөрөөв. Бүхэл шөнийн турш би Теогийн дугаарыг дахин дахин хийж, дахин дахин арилгасаар л байсан. Би өөр юу ч хийгээгүй. Цурам ч хийгээгүй. Баахан зүйлүүд бодсон. Бас түүнийг Ви гэж дуудах эрхээ хасчихсан. Би минут тутамд өөрийнхөө буруу гэдгийг дахин дахин мэдэрч байгаа ч зүрх сэтгэлийн аль эсвэл оюун бодлын хаа нэгтэйгээс нэг зүйл намайг зулгаагаад байв. Бардам зан. Түүнээс илүүтэй өөрийнхөө хийсэн зүйл, хэлсэн үгнээс ичих булчирхай минь.

Үүрийн жингээр Лисагийн дуудлаганд хариулахдаа эд эс минь надаас унтахыг ямар их гуйж байгааг мэдэрч байв. Тэгсэн ч түүний хүсэлтээр дэлгүүрээс живх, хүүхдийн тэжээл болон хүнсний зүйл цуглуулаад зовхи, тортой юм хоёроо дааж ядан такси барьлаа. Намайг хонх дараад нэг их удаагүй байхад тэр хаалга онгойлгож өгөөд, үг ч хэлж амжаагүй байхад амаа хөдөлгөн " Чимээгүй " гэж хэлээд дотогш орлоо. Би түүний энэ дохиогоор Росалиг унтаж байгаа болохыг мэдэв.

Лиса: Тэр дөнгөж сая унтлаа.
Би: Чи маш их ядарсан харагдаж байна.
Лиса: Өчигдөр шөнө бараг л унтсангүй ээ. Охин бид хоёр хоёулаа.
Би: Яагаад?
Лиса: Охин маань Крисийг байхгүй байхаар унтдаггүй юмаа. Тэгээд л тэр.
Би: Крис шөнө хаачсан юм бэ?
Лиса: Бен шөнө хийх ажил байна гээд. Чи мэдэж байгаа шүү дээ. Би ажилгүй. Тэр ахлах сургуулиа ч төгсөөгүй. Бидэнд мөнгө хэрэгтэй.
Би: Өө нээрээ би Крист өртэй байснаа таг мартчихаж.

гээд халааснаасаа дөчин доллар гаргаж өгөхөд тэрний харц яг л намайг худлаа хэлж байгааг мэдэж байгаа мэт байв. Гэхдээ илэрхий байсан ч би бууж өгөхгүй ээ. Би тэрэнд энэ мөнгийг ямар нэгэн байдлаар өгөх л болно.

Лиса: Чи Крисээс мөнгө зээлсэн гэж үү? Бүр дөчин доллар уу? Чи итгэлтэй байна уу?
Би: Тиймээ. Би итгэлтэй байна. Энэ бүр дээр болсон лдоо. Тэр ээж аавын эрх бацаан байхад... Ингэхэд Крисийн эцэг эх өөрсдийгөө өвөө эмээ болсноо мэдэж байгаа юу?
Лиса: Бараг л
Би: Бараг л гэж юу гэсэн үг вэ?
Лиса: Крис уг нь утсаар хэлсэн лдээ. Харин эцэг эх нь түүнийг мөнгө авах аргаа өөрчилж байна гээд тоогоогүй
Би: Ямар гээчийн.... Тэнэг юмаа!!
Лиса: Тэд миний хадмууд болох ч гэсэн.... Тиймээ тэд үнэхээр тэнэг байгаа биз?!
Би: Маргаангүй!

Хөлсний байр ч гэсэн гал тогоо болон унтлагын өрөөтэй юм. Бас тавилгатай. Тийм болоод ч тэр үү энэ байранд орж ирээд удаагүй нь мэдэгдэхгүй байна. Тэр хоёр одоохондоо унтлагын өрөөндөө гурвуулаа унтаж байгаа ч удахгүй зөвхөн Росалиг л тэнд унтуулах санаатай байгаа гэнэ. Хүүхдийн хувийн орон зай гэх мэт зүйлс орчин үед их чухал болсон гэж Лиса бараг таван удаа хэлэв. Бид галтогооны өрөөнд Лисагийн зохиосон юу нь мэдэгдэхгүй хоолыг амтлангаа жаал жуул юм ярилцлаа. Ер ихэнхи хугацаанд л Росалиг ярьсан лдаа. Тэр охиныхоо талаар бүхэл бүтэн роман тууж бичсэн ч багадахаар байх шиг байсан.

🌹 Rosary 🌹Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang