Өмнөтгөл

1.8K 98 3
                                    

Хогвартс гэх энэхүү шидтэний сургууль бусад сургуулиудаас хамаагүй өөр билээ. Энэ сургуульд дандаа л ялалт явагдаж байдаг юм. Хамгийн наад захын жишээ бол Тэнхимүүд бие биенийгээ Квиддич, болон оноогоор ялна. Бас бие хамгаалах урлагийн дугуйлангаар хүүхдүүд бие биенийгээ ялна. Энэ сургуулийн хамгийн их ялалт авчирсан жил бол 1991-1998 он билээ. 91 онд Харри Поттер, Хермионе Грейнжер, Рон Уизли нар гүн ухааны чулууг олж харын шидтэнг устгасан, 92 онд мөн л тэр гурав нууц өрөөг олж мангасыг устгасан, 93 онд мөн л Азкабаны хоригдлыг гэм буруугүйг батлаж, 13 настай хүүхэд Патронусын шившлэг эзэмшиж сурсан, 94 онд 14 настай хүүхэд найзуудынхаа хамт аюулт Гурван Шидтэний Тэмцээнг ялсан, 95 онд сурагчид өөрсдөө арми байгуулж хүчтэй шид сурсан. 96 онд Хар эзнийг устгах хүч юу гэдгийг мэдсэн, 97, 98 онд харын хүч мөхсөн. Мэдээж энэ бүхний ард алтан гурвал л байгаа. Гол нь ялалт гэдэг үг зөвхөн энэ гуравт л зохих шиг. Гэхдээ бас 2 жилийн дараа ЯЛАЛТ гэдэг нэртэй охин төрсөн. Энэ охин Хогвартсд ялалт авчирах болов уу?
Миний ээлжит фэнфик болох Хайрын Уусмал зохиолыг уншиж буй уншигч танд баярлалаа. Энэ зохиол нь өмнө нь та бүхэнд Тиймээ. Энэ бол Хайрын уусмал нэртэйгээр хүрж байсан ба тодорхой шалтгааны улмаас устгагдсан билээ. Би энэ зохиолын санаандаа өөрөө хайртай болохоор дахин оруулахаар шийдэв. Өмнө нь нийтлэгдэж байснаасаа шал өөр үйл явдлаар явагдах болохоор та бүхэн заавал уншаарай.

Хайрын УусмалWhere stories live. Discover now