ЭПИЛОГИ•ХУРИМ

622 47 15
                                    

2017 оны 3 сарын 26 өглөө
Фред, Элла хоёр өглөө эртлэн босож ямар нэгэн төлөвлөгөө гаргаж байлаа. Тэр хоёр Тед, Виктойре хоёрын хуримын төлөвлөгөө гаргаж байгаа юм. Зочдын тоо 100 болсон болохоор ямар нэгэн цайз хөлслөх талаар бодлоо солилцох ажээ.

-"Элла, Францад нэг том харш байна"

-"Бид нар зочдыг ирэнгүүт Франц руу шилжих юмуу"

-"Харин тмээ. Уг нь бол их гоё цайз"

-"Тэр цайз ч яах вэ? Идэх юмнууд. Зочдыг өлсгөж болохгүй биздээ"

-"Наадахыг чинь Алист даалгасан. Тэр далайгаас сам хорхой авчирч байгаа. Үлдсэнийг нь нагац Флер, бас эмээ хоёр хийчихнэ"

Фред, Элла хоёрын сэтгэл нь тайвширсан бололтой цаасаа тавьлаа. Тэр хоёр 3 жилийн өмнөхөөс жоохон өндөр болсноос биш өөрчлөгдөөгүй байв. Гэнэт Элла сандран "Хуримын бөгж яасан бэ?" гэж хашгирав. Фред зогтусан "Яанаа мартчихсан байна шдээ" гэлээ. Элла босон утас шүүрч аваад ямар нэгэн дугаар луу залгав.

"Аа сайн байна уу? Хуримын бөгж захиалах гэсэн юм. Нөхрийнх нь доргоны шигтгээтэй. Эхнэрийнх нь арслангийн шигтгээтэй. Ммхн. Өнөөдөр гарах уу? Заза. Хүргэж өгнө биздээ"

Фред гайхан Элла руу зогтусав.

-"Чи сая хаашаа ярьчихваа"

-"Би чинь Гриффиндор шүү дээ. Цагийн дараа хүргэж өгье гэж байна"
**************************************
Хуримын ажилллагаа эхлэжээ. Зочид ирэнгүүт тэд нарыг Франц руу шилжүүлсэн болохоор Фредийн ярьж байсан томоос том мөнгөлөг цайзны хамгийн дээд давхарт зочид зогсжээ. Харин хойморт хуримын зарлагч урт бор үстэй, цагаан даашинзтай хатагтай Алисиа зогсоно. (Алис биш шүү. Алис хуриманд ирээгүй. Тэр дахиж газар дээр гарч чадахгүй болсон)

Цайзыг цагаан сарнайгаар гоёжээ. Эргэн тойронд ханаар дүүрэн дэнлүүнүүд асах аж. Хаалга онгойход 37 настай Харри Поттер өөрийн загалмайлсан хүү Теддитэйгээ орж иртэл цайз алга ташилтаар дүүрчээ. Харри Поттер, Тед хоёр хуримын зарлагчийн өмнө ирж зогслоо. Ноён Поттер ёслолд зориулж урт хормойтой өөрийнхөө олон жил өмсөөгүй жанчийг өмсжээ. Харин Тед 3 жилийн өмнө Виктойрегийн өгсөн цэнхэр өнгийн хоёлолоор гоёв. Хаалга дахин нээгдэхэд зааны ясан ээмэгтэй, сорвитой, улбар шар үстэй Билл Уизли, мөн Виктойре хоёр орж ирэв. Виктойре бас Теддигийн өгсөн шар даашинзыг өмсжээ. Түүний үс арай цайвар болсон бөгөөд, үсээ яг ээж нь хуриман дээрээ боосон шиг боосон байв. Билл охиныгоо Тедийн хажууд хүргээд Харри Поттертой хамт зогслоо. Хуримын зарлагч хоёр хосыг анхааралтай ажин хуримын үйл ажиллагаа эхлэснийг зарлав. Дараа нь тэр "Энэхүү хоёр хосын хуримд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Шидтэний ертөнцөд дахин нэг гэр бүл амьдралаа холбож байна" гэхэд алга ташилт үерлэнэ.

-"Ноён Люпин. Та хатагтай Уизлитэй гэрлэж үүрд мөнх аз жаргалтай амьдрахыг хүсэж байна уу?"

-"Тиймээ би хүсэж байна"

-"Хатагтай Уизли. Та ноён Люпинтэй гэрлэж овгоо Люпин болгон үүрд мөнх аз жаргалтай амьдрахыг хүсэж байна уу?"

-"Тиймээ. Би хүсэж байна"

Хаалга онгойн Фред, Элла хоёр бөгжөө дэрэн дээр тавин орж ирлээ. Тэр хоёрын бөгж нь сая ирсэн бололтой аягүй их амьсгааджээ. Дараа нь бөгжөө хоёр найзынхаа урд тавихад Тедди арслангийн шигтгээтэй бөгжийг Виктойрегийн зүүн гарны ядам хуруунд хийхэд, Виктойре доргоны шигтгээтэй бөгжийг Тедийн зүүр гарны ядам хуруунд хийжээ. Дараа нь тэр хоёр зүүн гарнуудаа чанга атгалцав. Билл Уизли, Харри Поттер хоёр ирэн зүүн гарнуудад нь саваагаа тулган амлалтын шившлэг хийлээ. Алтан шар гэрэл саваануудын үзүүрээс гарахад Тед, Виктойре хоёр зэрэг "Бид хоёр аз жаргалтай үүрд мөнх амьдрах болно. Бидний гэр бүл шидтэний ертөнцийн жаргалтай гэр бүл байх болно. Амлаж байна" гэхэд алтан гэрэл гарнуудыг нь ороон аажмаар алга боллоо. Хуримын зарлагч "Ингээд та хоёрыг эхнэр нөхөр болсныг зарлаж байна" гэхэд Тед, Виктойре хоёр бие биенээ үнсэв. Цайз алга ташилтанд улам их дарагдлаа.
*************************
Бүжигт үдэшлэг эхлэж зочид бие биетэйгээ вальс эргэн бүжиглэх ажээ. Голд нь Виктойре, Тед хоёр бүжиглэнэ. Харин тэднийг тойроод Рон, Хермионе. Билл, Флер. Молли, Артур. Харри, Жинни нар бүжнэ. Тэд бүгд л жаргалтай байх ажээ. Тед, Виктойре хоёр, зохиолч намайг ч урьсан юм. Би бүжиглээгүй ч тэдний бүжгийг харан энэхүү бүлгээ бичсэн билээ. Гэхдээ надад Тед, Виктойре хоёрын бүжиг Үзэсгэлэнт Гүнж ба Жонон киноны бүжиг шиг харагдсан юм. Хувцаснууд нь ч адил. Угаасаа тэр хоёр Белл, араатан хоёр шиг аз жаргалтай амьдрах болохоор л юм байлгүй дээ. Бүжгийн ая дуусч дараагийн ая эхлэх үед миний энэхүү зохиол дууслаа. Тед, Виктойре хоёр бал сараа дэлхийг тойрон өнгөрүүлсэн юм. Хамгийн анхны аялсан улс нь зохиолч миний сэтгэл дотор байх гайхамшигт арал. Тэнд маш олон ид шидийн зүйлс байдаг. Мэдээж тэнд Тед, Виктойре хоёр байшингаа барьж үргэлж жаргалтай, хайраар умбан амьдрах болно...

 Мэдээж тэнд Тед, Виктойре хоёр байшингаа барьж үргэлж жаргалтай, хайраар умбан амьдрах болно

Rất tiếc! Hình ảnh này không tuân theo hướng dẫn nội dung. Để tiếp tục đăng tải, vui lòng xóa hoặc tải lên một hình ảnh khác.

ТӨГСӨВ

ХҮНДЭТГЭСЭН: ЗОХИОЛЧ THUNDERWORTHY

Хайрын УусмалNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ