10•Ид Шидийн яам

351 35 0
                                    

Үхэтлээ ядарсан би орон дээрээ түг хийн уналаа. Аргагүй шүү дээ. Бүхэл өдөржингөө сураагүй хичээлийнхээ шалгалтыг өгсөн юм чинь.... Гриффиндорын охидуудын өрөөнд нэг хүн хөнгөхөн гүйж ирэв. Дараа нь намайг маш хүчтэй сэрээрэй. "Бос, Виктойре. Бос." гэж орилно. Би нүдээ арайхийн нээж хартал Элла нүүрнээсээ баахан ус дуслуулан намайг сэгсэрч байв.
-"Яасан бэ? Элла"

-"Алис, тэр алга болчихлоо. Бид хоёрыг профессор Флитвик үлдэж бай гэхээр нь үлдээд профессор түр гарсан хойно юм ярьж байсан чинь тэр зүгээр л алга болчихсон"

-"Би бүр юуг ч ойлгохгүй байнаа"

-"Ойлгоод байх юу байсын. Тедди, Фред хоёрыг дууд. Саваа янзан бүрийн юмаа авч ир гэж хэлээрэй. Бид өөрсдийгөө хамгаалахад бэлэн байх болно"

Би гэнэт бүгдийг ойлголоо. Тэгэхээр бараг нөгөө ойрын үед сураг чимээгүй байсан үхэл идэгч Алисийг авч явсан байх нь. Би маш хурднаар орноосоо босч саваагаа аваад хар хурдаараа хөвгүүдийн өрөөнд ирлээ. Тэнд Фред бас хэдэн хөвгүүдтэй Хогсмидээс авчирсан амттангуудаар хөгжилдөцгөөнө. Би Фред рүү харан хүрээд ир гэж гараараа дохиход тэр идэж байсан чихнээс уур гаргагчаа тавин наашаа ирэв.

-"Яасан, Виктойре"

-"Юу, Фред чухал юм байна. Алис алга болчихсон. Бодвол үхэл идэгч авч явсан бололтой"

"Юу гэнээ" гэж өөр нэгэн орилох чимээ гарахад Фредийн нөмрөгний халааснаас үзэг гарч ирэн хувирч эхлэв. Дараа нь тэр Тедди болон хувирлаа. Би Теддиг харан түүнийг тэвэрлээ. Тедди...чи чинь зүгээр байна шүү дээ. Би Элла руу явах замдаа тэр хоёрт бүгдийг хэлэн эргэдэг шатаар эргэн дээш гартал Элла биднийг хүлээн зогсоно. Тэр саваагаа чаншаас чанга атгасан байлаа. "Би дахиад харсан...Алис...тэр шидтэний яаман дотор байсан" гэж Элла сандран өгүүлэхэд Фредийн царай нь энгийн төрхөндөө ороод "Тэгэхээр гайгүй байгаа юм бишүү. Яаман дотор зөндөө олон шидтэнүүд байгаа шүү дээ" хэмээн хэллээ. Элла нүүрээ төв болгоод Фредийн нүүрэн дээр очоод "цагаа хараач" гэж шивнэв. Фред Хогвартсын зурагтай бугуйн цагаа гарган харахад шөнийн 10 цаг болсон байлаа. Мэдээж...одоо яаман дотор ганцхан Филч шиг скуб (шидтэний гэр бүлээс төрсөн шидгүй хүн) манаач сууж байгаа. Тедди нэг зүйл санасан бололтой "тэрэн дотор тэр үхэл идэгч байсан уу?" гэхэд Элла "тиймээ" гэж миний өмнө нь сонсож байгааглй хүйтэн өнгөөр хэлэв. Доод давхраас миав гэж дуугарахад Филчийн муур бид нар луу хар хурдаараа гүйлээ. Харин ардаас нь Филчийн муухай алхаа сонсогдоно. Би сандран Тедийн гараас хөтлөөд Тед яах гэж байгааг минь ойлгосон аятай Фредийн гараас хөтлөхөд Элла миний нөгөө гараас хөтлөв. Би анхаарлаа төвлөрүүлэн өөртөө "Шилж, Шидтэний яам" гэж хэлэхэд бид агаарт хөөрөгдөн час хийн дуу гаран газар хүчтэй уналаа. Юу билээ гэж харахад харанхуй гудамжинд томоос том харшийн өмнө зогсоно. Тед хувцсаа гөвөн саваагаа чанга атгалаа. Бид бүгд зоригоо чангалан саваагаа нэгтэгцгээв. Льюмос! Саваанаас хөх дөл гаран тэнгэрийг гийгүүлэхэд Элла "Бид энд ороод үхвэл яах вэ?" гэж сандарна. Фред бас сандарсан бололтой "Аав өмнө нь өөрийн ихэр Фредээ алдаж байсан. Одоо би түүнийг өөрийн хүү Фредээ алдаасай гэж хүсэхгүй байна" гэв. Би "Алисийн төлөө" гэхэд Тед "Мөн үхэл идэгчийг алахын төлөө" хэмээнэ. Харанхуйд биднийг ирснийг мэдсэн аястай салхи сийгэхэд хаа нэгтээ исгэрээн сонстоно. Би найзуудаа тэврээд "Алисийн байгаа өрөө лүү" гэж шивнэхэд дахин тас хийх дуу гарлаа.
Харин одоо би хаана байгаагаа ойлгосонгүй. Зүгээр л нэг харанхуй. Дахин саваандаа Льюмос шившлэг илгээхэд ойр хавьд байсан юмс тодроно. Арслангийн хэлбэртэй томоос том мөнгөн баримал. Хажууд нь Доргоны дэлбэртэй мөнгөн баримал. Нөгөө талд нь бүргэдийн хэлбэртэй мөнгөн баримал. Харин бүр хол могойн хэлбэртэй мөнгөн баримал тодроно. Тед босон их айсан бололтой "энд ч тэр үхэл идэгч байгаа бололтой шүү" гэв. Харин Элла "та нар тэнхим бүрийнхээ сүлдний өмнө очин зогсох хэрэгтэй. Энэ хөшөөнүүд бол биднийг хамгаалах зүйлс. Тедди хурдан доргоны дор оч. Фред энд арслангийн дор ир" гэж тушаана. Би саваагаа улам чанга атгатал харанхуйгаас гэрэл тодрон могойг гийгүүлэв. Могойн дор нэгэн хар хувцастай хүн байх ажээ. Түүний гарт гандигарын саваа байх бөгөөд, баг зүүсэн ч гэлээ царай нь үнэхээр цонхийсон нь харагдана. Элла над руу ойртоод "Долохов" гэж шивнэхэд би анхандаа юуг ч ойлгоогүй ч дараа нь бүгдийг гадарлав. Тэр хүний зивүүн төрх надад тэр шөнө Фредийг тамлаж байх үеийн төрхтэй танил мэт санагдана.

-"Харанхуйн эзэн үхсэн ч гэлээ. Би түүнийг амилуулж чадна. Ингэхэд надад та нарын бүгдийн чинь хүч хэрэгтэй"

Долоховын зивүүн дуу хоолой үнэхээр догшин байв.

-"Та нарын бүгдэнгий чинь цусны үнэр ямар гоё юм бэ? Шинэхэн цус. Тэр лусын дагины цус ч сайан байсан шүү"

Мерлиний сахал гэж. Алис тэр үхсэн гэж үү? Миний нүднээс нулимс урслаа. Бүр хэзээ ч урсаж байгаагүй юм шиг.

-"Мөн шар үстэй өндөр хүүгийнх"

Би юу гэдгийг нь ойлгосонгүй. Үнэхээр тэр биднийг ёжлоод байна уу? Дараа нь тэрний хоолойноос могойнх шиг дуу гаран "Би түүний цуснаас ууж байхад түүний юу гэж орилсон нь одоо ч хүртэл санагдаж байна" гэлээ.

-"Виктойре. Чи хурдан ир л дээ. Ааваа, ээжээ"

Луйс гэж үү?. Тэр тэр бас үхсэн гэжүү. Миний бие ямар ч тэнхээгүй боож би газар суулаа. Миний дүү. Тэр үхсэн гэжүүдээ. Уур хилэн, уйтгар гуниг намайг эзэмдэнэ. Муу Яргачих. Чи түүний цусыг сорсон гэж үү дээ. Яаж зовж байгаа нь нүдэнд минь ил харагдана.

-"Харин одоо та нарын цус ч сайхан үнэртэж байна. Ялангуяа чинийх. Виктойре. Намайг тэр шөнө яалаа. Бас тэр Фред. Чиний тэр зовж шаналахыг амссан мөч надад үнэхээр сайхан байсан. Гриффиндорын сүүлчийн удам. Изабелла байхаа. Сийрийн чадвартай хүний цус ямар байдгийг ч амтлах нь байна шүү дээ. Мөн Эдвард Люпин. Чамайг гэрийнхэн чинь яагаад жинхэнэ нэрээр чинь дууддаггүйг мэдэх үү? Учир нь би аав ээжийг чинь алсан юм. Харин миний өвөөг Эдвард гэдэг байсан"

Тэрний хоолойны өнгө аяс үнэхээр муухай байлаа. Бөөлжмөөр. Хүч тэнхээгүй болсон миний зөвхөн чих л юм сонсоно. Элла хажууд орилсоор л...

Виктойре...Түүний ярихыг бүү сонс....Тэр чиний айдсаар тоглож байна...Одоо босоод тулалд.

Хайрын УусмалOnde histórias criam vida. Descubra agora