1•Хаплфафын ханхүү

517 42 1
                                    

2014 оны 1 сарын 2 Лхагва гараг
Өнөөдөр бол маш их хичээл орж, хичээлд дарагддаг өдөр билээ. Өглөөний арван цагаас эхлээд хоёр цаг хувиргалтын хичээл дараа нь нэг цаг Ургамал судлал нэг цаг Одон Орон Судлал дахиад нэг цаг Ургамал судлал Хоёр цаг Шидэт Амьтад Арчлах сүүлийн хоёр цаг Уусмалын хичээл. Ерөнхийдөө бол эдгээр хичээлүүд бүгд гоё ч (Ургамал судлал хамгийн уйтгартай хичээл. Гэхдээ хичээл ордог профессор үнэхээр гоё ааштай бас халуухан болохоор энэ хичээл их хурдан өнгөрдөг юм. Проф Невилль!!!) бас оройны 8 цаг хүртэл зогсоо зайгүй кабинет хэсэж явах дэндүү муухай. Шөнийн тэнгэрт одод түгж нэг давхрын хамгийн буланд байх гоё үнэртэй кабинетэд уусмалын хичээл орж байлаа. Энэ хичээлийг профессор Хорас Слагхорн ордог билээ. Жоохон солиотой гэмээр энэ багшийн хичээлд Гриффиндор тэнхимийн 4-р ангийн сурагчид, Хаплфаф болон Равенклав тэнхимийн 6-р ангийн сурагчид, Слизерин тэнхимийн 5-р ангийн нийт 35 оюутан суралцдаг. Гриффиндорынхон хаалганы хажууд байх 1-р салаанд Слизеринийхэн цонхны хажууд байх 4-р салаанд Хаплфафынхан 2-р салаанд Равенклавынхан 3-р салаанд тус тус сууцгаана. Арын өрөөний хаалга онгойж бор жанч нөмрөсөн, цагаан сахал үстэй, бор костюмтэй Слагхорн багш олон номыг нислэгийн шившлэгээр (Вингардиус Левиоса) удирдан багшийн ширээний ард очин зогслоо. Тэр номоо ширээн дээр алгуурхан тавиад хоолойгоо засав. Бүх сурагчид чимээгүй болжээ. Профессор сөөнгөтсөн хоолойгоороо ярьж эхлэв.
-За тэгэхээр сурагчдаа. Өнөөдөр та нартай хамт шинэ оюутан суралцахаар ирж байна.
Сурагчид алгаа ташихад хаалга онгойж шар үстэй, жоохон сэвхтэй, үнэхээр хөөрхөн царайтай, цагаан ноосон цамц өмссөн намхандуу охин орж ирэв. Тэр охин профессорын хажууд зогсоход Слагхорн "Энэ охин бол Виктойр Уизли. Одооноос та нартай хамт суралцах болно. Хуваарьлагч малгайн ёслолд оролцоогүй болохоор чи энэ 4 тэнхимийн алинд нь ч орж болох зөвшөөрлийг миний бие олгож байна. За одоо өөрийгөө танилцуулаарай" гэж хэллээ.
Виктойр хөөрхөн жижиг уруулаа нээн "Сайн байцгаана уу? Намайг Виктойр гэдэг. 14 настай. Шармбатон ид шидийн акедемиас энэхүү сургуульд шилжиж ирсэндээ үнэхээр их баяртай байна." гэж уянгалуулан ярихад бүх хүүхдүүд алгаа ташицгаана. Хүүхдүүд алгаа ташиж дуусахад Слагхорн профессор "За аль тэниимд орох вэ?" гэж Виктойрыг түргэлүүлэв.
-Би Уизли юм чинь Гриффиндор тэнхимд орноо.
Гриффиндорынхны зүгээс алга ташилт шажигнахад Виктойр баярласандаа нүүрэндээ инээмсэглэл тодруулав. Слагхорн нэг нүдээ ирмэснээ "За тэгвэл. Охин минь. 2-р эгнээний ширээнд Эллагийн хажууд суучих." гэж хэллээ.
Виктойр ч цүнхээ үүрэн аяархан эхний салааны 2-р эгнээ рүү зүглэв. Тэр цүнхээ сандалныхаа ард өлгөөд ном дэвтрээ гаргалаа. Хажууд нь сууж байсан бор үстэй хар жанчтай охин "Сайн уу?" гэж мэндлэв.
-Сайн уу?
-Манай тэнхимд орсонд чинь баяр хүргэе. Намайг Элла Гриффиндор гэдэг.
-Ммм. Баярлалаа. Намайг Виктойр гэдэг.
Слагхорн хоолойгоо засахад тэр хоёр яриагаа өндөрлөв. Профессор "Сурах бичгийнхээ 94-р хуудсыг нээгээрэй" гэж аяархан ярихад анги тэр чигээрээ хуудас эргүүлэх чимээнд дарагдав. Профессор "За тэгэхээр. Энэ уусмал бол Хайрын Уусмал байгаа билээ. Уусмалыг хийх жор номон дээр чинь байгаа бөгөөд хамгийн түрүүнд хамгийн чанартай хийсэн нэг сурагчид би 100% тавих болно. Дараагийнхд нь 99% гуравдахид нь 98% гэж явах байгаа. Одоо уусмалаа хийж эхлээрэй" хэмээхэд зөвхөн дэлгэсэн номтой байсан ширээнд 2 ширхэг амтат жүрж, 3 ширхэг гүзээлзгэнэ, 50 г-ын хуруу шилтэй Гриндилоугын цус, час улаан дарс зэрэг юмс бий болов. Сурагчид бүгд уусмалаа хийж эхлэх зуур дахин хутга, тогоо, халбага зэрэг гарч ирэв. Номон дээр хайрын уусмалын заавар байлаа. Виктойр гүзээлзгэнээ авах гэж баруун тийшээ гараа эргүүлтэл түүний гүзээлзгэнэ шалан дээр өнхрөн Хаплфафын салааны тэнд очин зогсов. Виктойр босон авах гэж тонгойтол өөр нэгэн гар гүзээлзгэнийг авч түүн рүү сунгав. Дээшээ хартал цэв цэнхэр үстэй, нов ногоон нүдтэй өндөрдүү хөвгүүн байлаа. Виктойр "баярлалаа" гээд буцаад ширээндээ очин суув. Хаплфафын тэр ханхүү түүн рүү хараад инээмсэглэж байлаа. Түүний инээмсэглэл үнэхээр сайхан юм.

Хайрын УусмалOnde histórias criam vida. Descubra agora