12•Гэрэл гэгээ

351 43 7
                                    

Хатагтай Помфри над дээр ирээд толгой хэд дараад нэг гашуун юм уулгав. Тэр надтай нэг ч үг дуугаралгүй өсгийн дээрээ эргэн гарч одлоо. Миний бие арай л нэг тавирч байв. Төд удалгүй хоёр ширхэг өсгийтэй гуталтай хүний ирэх чимээ дуулдлаа. Би нуруугаа татсаар дээшээ өндийн босов. Булан тойрч профессор МакГонагалл ирч намайг тэвэрлээ. Түүний хурц ногоон маргад нүд нь гялтганана. Бууралтаж эхлэж буй үс нь улам цайжээ. Профессор Орны доор ногоон нөмрөгөө аятайхнаар тавин суув.

-"Мисс Уизли. Та Долоховын тухай надад эртхэн надад хэлэхгүй дээ"

-"Уучлаарай. Профессороо. Гэхдээ Элла. Тэр энэ талаар олон хүн мэдэх тусмаа аюултай гэсэн"

-"Тиймээ би мэднэ. Мисс Уизли"

-"Тед. Тэр зүгээр үү?"

-"Уучлаарай. Гэхдээ Мистер Люпин тэр хайрын уусмал уусан байсан. Хайрын уусмал хүний биед дэндүү удахаараа биеийг дотроос нь иддэг юм"

-"Юу ямар хайрын уусмал"

-"Мисс Уизли. Та түүнд санамсаргүй хайрын уусмал өгсөн бололтой. Ямар нэгэн байдлаар хайрын уусмал асгарсан байж магадгүй"

-"Гэхдээ тэр зүгээр биздээ."

-"Одоогоор зүгээрээ. Мисс Уизли. Хүн чононууд ямар ч юмыг тэвчиж гарч чаддаг юм"

Миний нүднээс нулимс урсав. Тедийн тэр бүх үйл хөдлөл зүгээр л хуурамч байсан юм байна шүү дээ. Хайрын Уусмалын хүчээр л бид хоёр тэгж дотсонож. Энэ бүгд бол зүгээр л хуурамч. Тэгэхэд би түүнд дурласан шүү дээ.

-"Битгий уйлдаа. Мисс Виктойре Уизли"

-"Фред, Элла тэр хоёрыг оршуулсан уу? Алисийг олсон биздээ"

-"Би юуг ч ойлгохгүй байна. Уизли! Оршуулна гэж юу гэсэн үг вэ? Тэр хоёр сургуульдаа зүгээр сурч байгаа шүү дээ. Хэдэн хоногийн өмнө сэргэсэн"

-"Гэхдээ би Фредийг миний нүдэн дээр үхлийн шившлэгээр..."

-"Танай Льюмос байхаа. Тэр армийнхан чинь бүгд онцгой. Элла бол Сийр. Чи Вейла, бас цус сорогч бололтой. Наад соёо чинь..."

-"Харин. Би энэ соёог яасныг ойлгохгүй байна"

-"Чи магадгүй багадаа цус сорогчид хазуулсан бололтой"

-"Профессороо та нэг юм хэлэх гэж байсан шүү дээ"

-"Аан тийн. Эдвард бол хүн чоно, метамөрф. Алис бол лусын дагина. Харин Фред бол ямар ч шидийг өөртөө тусгуулж чаддаг шидтэн. Яг л толь шиг. Юмсыг ойлгодог. Тэр үхлийн шившлэгэнд оногдсон ч өөр тийшээ тусгасан. Иймэрхүү хүмүүсийг ОЙГЧ гэдэг юм. Үнэхээр ховор чадвар шүү."

Хайрын УусмалWo Geschichten leben. Entdecke jetzt