OUR TIMES.

43 5 3
                                    

Магадгүй өсвөр насны хүүхдүүд байсан болоод ч тэр үү, энд тэндгүй  саваагүйтэн явдаг байж. Ахлах сургуулийн 1-р ангийн хүүхдүүд. Бүгд өөр өөр ангид байсан ч хичээл тараад л бие биенээ хүлээн орилолдоно. Ихэнхи тохиолдолд хамтдаа хичээлээ таслан ямар нэгэн байшингийн дээвэр дээр гарч нарны дулаан илч, намуухан сэвэлзэх салхийг мэдэрнэ.
Аз жаргал биш гэжүү? Бид хамтдаа байна. Бид хамтдаа энэхэн агшинг мэдэрнэ. Гар гараасаа барьж зөвхөн "БИД" гэсэн төвтэй.
Үгүйдээ бид бие биенээ бусад шиг 'хайраа~' эсвэл 'андаа' гэж дуудадгүй. Дуудахыг ч хүсээгүй. Нэрээрээ байхад бүгд амар биш гэжүү? Биднийг бүгд л бүтэхгүй танхай гэж боддог. Магадгүй бид тийм байсан ч байж болно. Тэглээ гээд бид бусдын үгийг авч бие биенээсээ дөлөөгүй юм. Гайхалтай гэмээр зүйл нь бидний ааш зан араншин, хүсэл сонирхол, зорилго бүгд өөр байсан ч бид дахиад л хамтдаа байсан. Хамтдаа муу зүйл хийж, хамтдаа хүнд тусалж, хамтдаа зовно. Гэсэн ч тэр зовлон жаргалын нэг хэсэг биш гэжүү?

°PLEASE DON'T PART AWAY FROM ME°Where stories live. Discover now