1.

26 2 0
                                    

Ямар үед чи найзуудыгаа хамгийн ихээр санадаг вэ?  Ганцаардах үедээ юу? Хажууд чинь хэн ч байхгүй байх үед үү? 

Чи тэднийг бүх л үед санаж байсан уу? Уулзахаа больж, ярилцахаа ч больж, энд тэнд тааралдахдаа яг л танихгүй хүн шиг зөрж байхдаа чи тэднийг маш ихээр санаж, болдог бол эргэж гүйж очоод тэврэн уйлахыг хүсэж байсан уу? Тэгэж бодох зуураа чи аль хэдийн нулимс унагаасан байна...

Гарын шуун дээр байх жижигхэн эрвээхийн шивээсээ харангаа би бодолд автсан байжээ..

Жисү: Сол юу бодоод байгаа юм бэ? Явж лекцэндээ сууяаа, хоцорвол нөгөөдөх чинь яахыг мэдэж байгаа биздээ?

 Жисү-тэй би анх их сургуулийн нээлтэндээр танилцаж байсан юм. Тэр яг над шиг л төөрчихсөн явж байсан юмлдаа.

Би: За одоохон юмнуудаа цүнхлээдхье..

Инээмсэглэн хүлээх энэ охинтой найзлаж танилцсандаа би маш их баярладаг. Бас тэдэнтэй хамт байсандаа..

Лекцийн танхимд зөвхөн багшийн ярих л сонсогдох аж. Ихэнх хүүхдүүд унтаж байлаа.

Нари бол шулуухан зантай, хошин шогийн мэдрэмж сайн, бас их намхан байсан юм. Үүнийг дурьдах болгонд тэр ундууцан,нүүрээ үрчийлгэн суудаг байлаа. Бидний эгдүү хүрэн түүнээр дахин тоглоход тэр хамаг уураа мартан чангаар инээнэ. Бидний ганц витамин.

 Уёон харин Наригаас тэс ондоо гэмээр, ямар ч хошин мэдрэмжгүй, удаан, бас их өндөр, хүйтэн царайтай нэгэн. Хүмүүс түүнээс ихэвчлэн айж дөлдөг ч тэр хамгийн уяхан нь маш хурдан сэтгэл нь хөдөлж уйлдаг. Бас их аймхай гэсэн ч тэр бидэнд маш их анхаарал тавьдаг.

Суна яг л эрэгтэй хүн шиг. Гадаад төрхөөрөө бишээ дотоод сэтгэлийн хат нь их чанга. Хэр баргийн зүйлд айж,уйлдаггүй байлаа. Гэхдээ түүний дотор маш их зовлон харуусал байдгийг би мэддэг юм. Мэдээж тэр хэнд ч хэлж яридаггүй ч бидэнд байгаа бүх зовлон асуудлыг шийдэхэд тусалдаг сайхан сэтгэлтэй юм.

Саран бид 4г бодвол маш үзэсгэлэнтэй, бас маш олон хүмүүсийг өөртөө татаж чаддаг гайхалтай нэгэн. Дуулж бүжиглэх жүжиглэх гэх мэт урлагийн талдаа их авьяастай гэсэн ч бас их л гүргэр хүндээ. Цүндэрэ шиг биднийг нууцаар хамгаалж явдаг нэгэн юм.

Харин би бол Сол. Энэ 4 хүнгүйгээр юу ч хийж мэдэхгүй болхи нэгэн. Хайрын талдээр маруухан, өдөр болгон шинээр ганц талын хайр авж үлддэг, яг л байдаг энгийн охин юмуудаа. 

Нэг л мэдэхэд тэднийг бодон инээмсэглэн сууж байлаа.

Багш: Тэр эхний салааны 3т сууж байгаа охин! Ямар нэгэн инээдтэй зүйл би ярьчхав уу?

 Бүх хүүхдүүдийн нүд наддээр туслаа. Жисү ч надруу гайхан харна.

Би: Үгүйдээ багшаа, уучлаарай.

 Сайхан дурсамжийн араас юу ирдэг гээч? Үлдсэн хар бараан дурсамжууд..

Саран уйлан эцэг эхийнхээ салалтын талаар бас эцгийнхээ хавдрын талаар ярина. Бид бүгд уугаад халчихсан байсан юм. Нари Уёон бид 3 түүнийг анхааралтайгаар сонсох ч Суна үл ойшоон гадагшаа хүнтэй уулзхаар гараад явсан юм. Эхэндээ Саран чимээгүй байсан ч Сунаг инээн орж ирэхэд тэр 2 маргалдсан юм. Ингээд л бидний харилцаа нуран унах эхний шалтаг нь эхэлсэн...

°PLEASE DON'T PART AWAY FROM ME°Where stories live. Discover now