2.

10 2 0
                                    

Бидэнд хамтдаа байх ямар ч шалтаг байгаагүй. Бид зүгээр л хамтдаа байх дуртай байсан.

 Бид зүгээр л хамтдаа байх дуртай байсан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Саран үнэхээр хөөрхөн охин байсан юм. Амлья, хэн ч харсан түүнд татагдахгүй байхын аргагүй үзэсгэлэнтэй байсан. Энэ нэг талаараа сайхан ч заримдаа түүнийг асуудалд оруулдаг байлаа. 

Ихэвчлэн түүнд атаархсан, үзэн ядсан охидууд түүнрүү янз бүрийн доромжилсон утгатай мэссеж илгээж бүр залган сүрдүүлдэг байсан юм. Сайндаа ч биш тэдний сайн эсвэл хайртай бүр эсвэл үерхдэг залуучууд манай Саран-д унаж тусдаг байсан болохоор л тэр.

Нэг өдөр түүнд маш их доромжилсон, муухай үгстэй мөн сүрдүүлсэн мэссеж ирэхэд л бид нар тэсээгүй юм лдаа. Маш том зүйл болсон.. мэдээж маш том зодоон...

Гэртээ орж ирэн орон дээрээ хэвтээд бодолд дарагдсан нь энэ байжээ. Одоо бодоход бидэнд айх айдас байдаггүй байж. Бие биенээ юм бүхнээс өмөөрөн хамгаалахыг хичээдэг тийм л хүүхдүүд байж. Таазруу хий дэмий гөлрөнгөө юм идэх тухайгаа бодлоо. Заримдаа бодолд дарагдчихвал хоолгүй өнжөөд байдаг юм лдаа.

Хөргөгчинд байх чанадаг гоймонгоос нэгийг аван чаначихаад савтай ус аван ширээнд суун идэхдээ бэлдлээ. Суусныхаа дараа дахиад л болсон зүйлийн талаар бодов.

Би: Ямар даварчихсан юм бэ! Утасаа өгч бай! 

Саран надруу гайхан харж: Я-яах гэж байгаа юм?

Би: Юу яах юм гэж! Ална!!

Түүнээс  утсыг нь шүүрч аваад мэссеж бичсэн дугаарлуу шуудхан залгалаа. Хэд хэд дуудуулж байснаа бөөлжис хүрэм хоолой авах нь тэр.

: Байна уу~

Би:Хөөе! муу аалз минь, хэнрүү юу бичээд байгаагаа мэдэж байна уу? Айн?

Саран надруу санаа зовсон нүдээр ширтэнэ. Бусад маань харин шийтгэлтэй хөзөрдөж байсан юм.

: Хаха! мэдэлгүй яахавдээ, нөгөө завхай Саран мөн биздээ? Худлаа гэмгүй царайлчихаад янз бүрийн залуучуудтай уулзаад яваад байдаг. Ахх ичдэггүй охин шүү..

Тэвчээр минь алдагдаж байлаа.

Би: Дахиад нэг л удаа завхай гээд хэлээрэй. Би чамайг олж очоод дахиж олон юм ярихгүй болгоод өгнө шүү.

: Ямар хөөрхөн юм бэ! хаха, сайн сонсож бай. З-А-В-Х-А-Й.

Би: Яг одоо **-р сургуулийн арын хашаанд хүрээд ир, ирэхгүй бол би чамайг олж уулзана..

Шүдээ зуун утсыг нь салгаад бусдыгаа дуудлаа. Тэд нар юу ч мэдээгүй болохоор хаачих гэж байгааг асуун гайхна. Харин Саран санаа нь зовон битгий гэж маш олон удаа шалгаасан ч миний тэвчээр аль хэдийн дээд зэрэгтээ хүрчихсэн байсан юм.

Би: Одоо л дарахгүй бол новшнууд хэтэрхий оодроод байна.

Сургуулийн хашааны ард ирэн хүлээлээ. Цаг нилээн орой байсан учир ойр хавьд хүн байсангүй.

Уёон: Сол энд юугаа хийх юм бэ? Явья лдаа, даараад байна.

Түүнийг хэлж дуусвуу үгүй юу хэдэн охидууд биднийг чиглэн алхаж байлаа. Мэдсэн юмаа, нүүрээ дарвайтал будчихсан өөрт нь огт зохиогүй ил хувцастай.. мэдээж лдээ ийм л охидууд байдаг шүүдээ. 

Ойртож эхлэхэд нь би үг дуугүй тэдний урдаас гүйж очин голд байсан охиныг нь өшиглөж унагаагаад дээр нь гаран нүүрийг нь цохиж эхэллээ. Хэтэрхий гэнэтийн байсан болоод ч тэр үү манайхан бүгд хэсэг гайхаж зогсож байгаад бөөнөөрөө гүйлдэн зодоон эхэлсэн юм. 

Бага зэрэг инээмсэглэн тэр үеийн тухай бодлоо. Тэр үед бусаддаа хэлэлгүй шууд л зодоонд оруулчихсан гээд тэд нар их уурлаж билээ. Мэдээж охидын чанга дуунаар сургуулийн жижүүр цагдаа дуудчихсан. Бид зугтах гэж хичээсэн боловч яалтчгүй баригдчихсан юм. Эцэг эхийгээ дуудах хэрэгтэй байсан ч Суна-д хангалттай мөнгө байсан учир бид сануулга аваад гайгүй өнгөрч байсан. 

Тэр үед Саран миний хажуунаас огт холдоогүй, харих гээд хамтдаа автобусанд суун би бага зэрэг зүйрмэглэхэд тэр хажууд минь суугаад толгойг минь мөрөн дээрээ тавин ямар нэгэн автобусны хөдөлгөөнд толгойг минь хөдөлгөхгүй гэсэндээ гараараа барин чимээгүй явж байсныг нь санаж байна. 

Хэдий тэр үедээ нилээн таагүй байсан ч одоо бодоход үнэхээр бүр үнэхээр сайхан дурсамжтай байжээ. 

 ''Гайхалтай дурсамжийг төрүүлдэг тэр л хүмүүстэй хамт бай. Тэднийгээ зовоож, тэднээсээ холдхоосоо өмнө...''

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 27, 2017 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

°PLEASE DON'T PART AWAY FROM ME°Where stories live. Discover now