Зохиолч: Дээрх зурагны хувьд...уучлаарай намайг ххаха
Хусог "Тэр миний хөлөн дээр гишгэчихсэн, тэгээд л булгалчихлаа!" гэж ууртай нь аргагүй хэлээд, өрөөний голд зогсох гишүүн рүү заав.
"Ён Жихүн!" гэж бүжиг дэглээч уулга алдан "Та нар хэдхэн сарын дараа дэбют хийх гэж байхад иймэрхүү гэмтэлтэй байж болохгүй шүү дээ!" гэв.
"На-намайг уучлаарай" гэж арай ядан хэлээд толгойгоо бөхийлгөлөө.
Тэр яагаад тэдний хажууд ийм дуугүй юм бол оо?
Жимин гараа ташаандаа аван уурлангуй зогсож "Уучлаарай гэдэг үг чинь үүнийг эмчлэхгүй биз дээ?!"
"Би-"
"За за Хусог-а чи наанаа түр байж бай. Намжүүн яваад түүнд мөс авчирч өг.Бусад нь бүгд байрлалдаа орж зогс! Цаг алдаж болохгүй"
Бүгд үгэнд нь орж байрлалдаа зогслоо...бас Жихүн рүү үхлийн харц шидэлцгээхээ ч мартсангүй.
Дуу дахин эхэлж, нэг гишүүнээс бусад нь төгс бүжиглэцгээж байв. Жихүн бүжигтээ анхааралгүй шал ширтсээр маш олон алдаа гаргав.
"ЗОГС ЗОГС ЗОГС" гэж бүжиг дэглээчийг орилоход бүгд хийж байгаа үйлдлээ зогсоон Жихүн рүү зивүүн инээмсэглэл тодруулан харцгаалаа.
Жихүн маш ноцтой гэмт хэрэг хийсэн хүн шиг доошоо бөхийсөөр "Намайг уучлаарай" гэж үргэлжлүүлэн хэлсээр л...
"Уучлаарай гэж хэлэхээ болиод ямар нэгэн зүйл хийгээч! Хэдхэн минутын өмнө маш сайн бүжиглэж байсан-" гээд бүжиг дэглээч гэнэтхэн нэг зүйл бодож, толгойгоо хөнгөхөн дохиод "Хусог-а чи хувцас солих өрөө рүү ороод байж байж болох уу?" гэв.
"юу?"
"Тэгэх юм бол энэ хүүхэд бүжигтээ анхаарлаа төвлөрүүлэх байх"
Тэр дурамчхан царайлж "ойлголоо" хэмээн босоод бэлтгэлийн өрөөнөөс гарлаа.
"Одоо бүжгээ бэлдэцгээж болох уу??"
Дуу ахин явж эхлэхэд Жихүн бас л бүрэн төвлөрч чадахгүй байлаа. Хийсэн гэм хүнийг ингэдэг гэдгийг хэн мэдэх вэ дээ.
Гэнэт хаалга онгойн Бан продюсер орж ирэв.
"Тэгэхээр надад цаг бага байгаа болохоор дэбют дууг чинь харж болох уу- хүлээгээрэй найм дахь гишүүн хаана байна?"
Гишүүдийн нэг нь тас хийтэл инээгээд, тоглоомтойгоор "Манай 8дахь гишүүн энд байна шүү дээ, бидний сэтгэл зүрхэнд.."
Зохиолч: ваав =") Би бол энэ өгүүллэгийг анх уншаад 4-р хэсгээс нь эхлээд л уйлж эхэлсэн... Одоо ч орчуулах үедээ байхдаа уйлах байхдаа T.T so sad~
YOU ARE READING
Далдуур
Teen FictionBTS бол өөрсдийн дуу, бүжиг, реп болон гайхам нөхөрлөлөөрөө бусдад танигдсан алдартай к-поп хамтлаг юм. Гэхдээ хэрвээ тэд далдуур маш удаанаар үхэж байсан гэвэл та яах вэ? Бас тэд анхнаасаа 8уулаа байх ёстой байсан гэвэл? . 'Teen Fiction' төрөлд 70...