Би~

196 23 4
                                    

Тэдний хийж байсан бэлтгэлүүдээс хамгийн аймар нь өнөөдрийнх байлаа. Хусог бүжиглэхээр болсон. Энэ нь Жихүнд маш их дарамт авчирч байв. Нэг л алдаж гишгэвэл...юу болохыг хэн мэдэх юм?

Дуусмагцаа гэртээ харьж амарцгаах болов. Жихүн эцэст нь нэг шүршүүрт орох боллоо гэж бодон алчуураа аваад ариун цэврийн өрөөний хаалгыг татан ортол хэн нэгэн хаалганы өмнө зогсон түүнийг оруулсангүй.

Жихүн гайхширсан чигээрээ "Ах аа?" гэтэл

"Би шүршүүрт орох гэж байна," гэж Юнги тоосон шинжгүйгээр алчуураа хатаагчин дээр тавив.

"Гэхдээ-- би--"

"Би! шүршүүрт орох гэж байна." 

Жихүн санаа алдан толгойгоо дохиод газар ширтсээр өрөөрүүгээ буцлаа.

Тэр одоо бүр шүршүүрт ч орох эрхгүй болоо юу?

Жихүн-г зочны өрөөнд ороход Жимин Тэхён 2 Xbox-р тоглож байв.

"Хөөе Хүн-а!" гэж Жимин түүнийг дуудахад нь толгойгоо шуудхан өндийлгөлөө. Тэр хэзээ хамгийн сүүлд өөрийн нэрээр "ялангуяа өөрийн хочоор" дуудуулснаа санах ч үгүй байлаа.

"За, ах аа?"

Жимин нүдээ зурагтны дэлгэцээс салгалгүйгээр "Миний усны савыг аваад өг" гэв.

Жихүн гэнэтхэн эрч хүч орон толгойгоо дохиод гал тогооны өрөөрүү хурдаллаа. Гэтэл...цахилгааны утсанд тээглэж, түүнийг мэдээ ч үгүй байхад зурагт аль хэдийнэ унтарсан байв.

"ХӨӨЕ!!!" гэж Тэхён хамгийн чангаараа орилов.

Жихүн өөрийн юу хийснээ хараад түгдчин "Ө-өө ах аа- үгүй ээ... намайг үнэхээр уучлаарай" гэхэд Тэхён буйдангаас босч ирэн тэрэн рүү чиглээд "Тоглоомыг маань буцаагаад авчир!" гээд удирдлагаараа Жихүний нүүрийг түлхэж байлаа. 

Жихүн өөрийгөө түүний өөдөөс орилж эсвэл уйлахаа зогсоохын тулд уруулаа дотор талаас нь хазаж байв.

"Тэ, боль оо, энэ зүгээр л--" гэж Жимин хэлж дуусаагүй байтал түүний яриаг таслан 

"ҮГҮЙ ЭЭ!" 

"А-ах аа, намайг уучлаарай"

"Би чамаас үнэхээр залхаж байна. Бидний бүх зүйлийг сүйтгэж, үймүүлж, эхлээд гол дуучны үүргийг булаагаад дараа нь гол бүжигчин, тэгээд Хусог ахын хөлийг ийм болгочихоод одоо энэ үү?!"

"Тэ, энэ зүгээр л-"

"Энэ зүгээр л тоглоом байсан ч хамаагүй!" гэж орилоод өөрийн харцаараа Жихүн-г алж болох мэт ширтээд "Энэ одоо зүгээр тоглоом байсан ч ирээдүйд бидний бүхэл бүтэн амьдрал(ажил) болно. Тэр үед яах юм?!"

Жимин Тэхён-г тайвшруулж дийлэхээ больж Жихүн ч өөрийгөө сул дорой харагдуулж ханав. 

Тэр гүнзгий амьсгаа гаргаад ямар нэгэн зүйл хэлэх гэж байтал-

"Тоглоомон дотор байсан тэр хүн," гэж Тэхён өөрийн үхэл амьдралыг шийдэгдэх нөхцөл байдал мэт царай гарган зурагтийн дэлгэцрүү хуруугаа заав.

"Бид түүнийг аварч чадах байсан."

Зохиолч: Уйлах дөхөөд л байна даа ToT Би нэг нууц хэлэх үү? Өгүүллэг 21 хэсэгтэй. 

Далдуур Where stories live. Discover now