Тэгнэ~

205 21 3
                                    

Эцэст нь нэг, түүнийг шүршүүрт орж болно гэдгийг илтгэн угаалгын өрөөний хаалга онгойх нь сонсогдлоо. Гэхдээ хэн нэгэн хаалга чангаар тогшоогүй байсан бол тэр шүршүүрт орж чадах байсан байх.

Менежерийнх нь хоолой байшингаар нэг хангинан тэднийг бэлтгэлдээ явах хэрэгтэй гэж шаардав.

Жихүн нүдээ эргэлдүүлэн орноосоо хөндийрөөд дуртай дүргүй жийнс, цамц, гутал...гээд хувцаслаж эхэллээ.

Түүнийг өрөөнөөсөө гарахаар хаалга онгойлгоход гэр дотор нь 6 залуу ийш тийш холхилдон алхацгаана. Зарим нь түүн рүү ойлгоход "хялбархан" харц шидлэн, мэдээж үзэн ядсан харц, харин зарим нь түүнийг огт байхгүй мэт шүргэн өнгөрч байлаа.

Санаа алдсаар хаалгаа хаагаад тэднийг дагаад машинд суулаа. Тэр үргэлж урд суудалд суудаг. Учир нь хэн ч тэрний хажууд суухыг хүсэхгүй.

Ард илүү суудал байдаг ч гэсэн менежер нь Жихүн-г хэзээ ч тийшээ суулгах гэж шаарддаггүй. Тэдний хооронд юу болж байгааг мэдэж байгаа болохоор л тэр юм шүү дээ. "Тийм ч" их мэдэхгүй ч, ядаж л мэдээгүй юм шиг өнгөрөөх хэмжээндээ бол мэднэ. Гэхдээ тэр асуудлыг томруулахыг хүсдэггүй учир хэзээ ч дурддаггүй.

Тэд замдаа эмнэлгээс Хусог-г авсан. Хөлөндөө ачаалал өгөх хөдөлгөөн хийж болохгүй гэсэн ч, тэр хориг нь түүний бэлтгэлийг зогсооно гэсэн үг биш байсан юм. Мэдээж тэр хэзээ ч эмчийн үгэнд орохгүй. 

Бэлтгэлийн өрөөнд очсон даруйдаа Хусог тольны өмнө очиж сунгалтын дасгал хийн Жихүнээс бусад бүх гишүүд түүнийг даган хийцгээнэ. Харин Жихүн түүний хөдөлгөөн бүрийг харж, ахиж гэмтчих вий хэмээн эмээж хумсаа мэрэн айж зогсоно.

Хусог хоромхон зуур дасгалаа зогсооход Жихүн хамаг зоригоо гарган түүний өмнө гүйж очлоо. 

Хусог-н үзүүлсэн хамгийн эхний нүүрний хувирал нь гайхшрал байлаа(энэ хүүхэд хэзээ ч түүний нүд руу эгцэлж харж байсан удаагүй). Дараа нь тэр түүн рүү ширтэж эхлэв.

"А-ах аа та үнэхээр үүнийг хийж болно гэдэгт итгэлтэй байна уу?" гэж Жихүн асуухдаа өөрийнх нь хоолойнд ямар их айдас хурсан байгааг өөрөө ч мэдэрч байлаа. Тэр өмнө нь хэзээ ч гишүүдийгээ ямар нэгэн зүйл хийхийг нь болиулах хэмжээний зоригтой байж үзээгүй.

Түүний хэлсэн бүх зүйл нь "замаас холд". Энэ л үг байлаа. Тэгж хэлээд, айдастаа автан зогсож байгаа хөвгүүнийг мөрөөрөө түлхэхэд л тэр сулбагар гэгч нь газарт унав.

Жихүн ахин хэзээ ч түүнээс хийж байгаагаа зогсоох хэрэгтэй гэж асуун ийм аюултай сорилт хийхгүй гэж бодсоор зогслоо. Зүгээр л зогссоор. Хусог-н хөдөлгөөн бүрийг ажиж, өөрийгөө гэмтээх ямар нэгэн зүйл хийчих вий гэж сэргийлнэ. 

Хаалга гэнэт онгойн бүжиг дэглээч ах нь орж ирлээ.

Тэр Хусог-г харсан даруйдаа захирангуй хоолойгоор "Хусог! Чи энд юу хийж байгаа юм?" гэв.

"Би ирж бэлтгэл хийхийг хүссэн юм. Хэрвээ тэгэхгүй бол үнэхээр муу-"

Харин бүжгийн багш нь "Та нар юу хийж байгаа  юм?" гэж бусад гишүүдээс асуулаа. Гишүүд сонин царай гарган түүн рүү харцгаана.

"Бид-"

"Өөрсдийгөө бодоцгоож болохгүй байна уу? Тэр өнөөдөр бэлтгэл хийхэд тохиромжгүй байгаа гэдгийг ойлгохгүй байна уу?!"

"Бид ойлгож байгаа гэхдээ-"

"Ойлгосон юм бол яагаад түүнийг ирэх гэж байхад нь зогсоогоогүй юм?"

"Бид болиулах хэрэгтэйгээ мэдэж байсаан" гэж нэг гишүүн чимээгүйхэн бувтнав.

"Гэхдээ бид болиулсангүй"

Зохиолч: Муухай байгаа биз? Жихүн үнэхээр чин сэтгэлээсээ "зогсоох" гэж оролдож байсан байхад...Гэхдээ намайг уучлаарай .-. Би оюутан болохоор ToT одоо бол хичээл хаагдаад, шалгалтууд дуусчихсаан. Коммент бичиж дараагийн хэсгээ нэхэж байсан хүмүүстээ бас баярлалаа. Та нараас notification ирэх бүрт л хичээлээ улам хурдан хиймээр санагдсан шүү кк... Өрөө цайруулаад бүр ойр ойрхон хэд хэдийг оруулчихна аа <3

Далдуур Where stories live. Discover now