-- flashback --
Бид нов ногоон зүлгэн дээгүүр гүйцгээнэ. Тэр минь намайг дагуулан өөрсдийнхөө хамгийн дуртай газрыг зүглэн гүйж байв.
Бид зорисон газраа ирээд том хадан дээр хамтдаа сууцгаасны дараа тэр надруу зөөлхөн харж, инээмсэглээд халааснаасаа нэг зүйл гаргаж ирлээ.
Энэ хүзүүний зүүлт байлаа."Жэмин-аа, надад чамд өгөх зүйл байна" Тэр жаргалтайгаар инээмсэглэн хэлээд бөгж зүүсэн зүүлт харууллаа.
Зүүлтнийхээ түгжээг тайлаад миний хүзүүнд зүүж өгөв.
Би түүнрүү харж инээгээд зүүлтэнд кулонь болгож хийсэн бөгжийг гайхан харав. Энэ үнэхээр үнэтэй харагдаж байна, бас, хязгааргүй тэмдэгтэй юм байна."Вуаа Юнги, хаанаас авсан юм бэ?"
"Би умма, абба хоёроос асуусан юм. чамд б-" гэхэд би түүний яриаг таслан :
"Нээрээ юу? Камсахамнида Юнги-ши!"
"бэлэг авч өгч болох уу гэж. Явахаасаа өмнө"-- end of flashback --
"Яа Жэмин! Бос тэгэхгүй бол бид хичээлээсээ хоцрох нь байна" хэмээн миний ах Жэбум орилсоор намайг сэрээлээ.
"Им Жэмин!!"
Одоо ч ялгаагүй шүү. Би түүнийг амандаа бувтнаж байхыг сонслоо.
"Жэмин, гуйжын. Босчих л доо" Тэрээр зөөлнөөр хэлэх аж.
Магадгүй би одоо боссон нь дээр байх. Тэгэхгүй бол тэр уурлах байх.
Би нүдээ нээмэгц хамгийн анх харсан зүйл минь миний дээрээс харан байх ахыгаа харлаа. Тэр намайг сэрэхийг хараад инээмсэглэсээр :"Ёоооё чи ашгүй сэрчихлээ. Бууж цайгаа ууцгаая" гэсээр намайг чирэн доош буулаа.
"Өглөөний мэнд ноён Жэбум, хатагтай Жэмин" гэсээр манай гэрийн үйлчлэгч Хюнми мэндчилэв.
"Өглөөний мэнд!" хэмээн бид хоёр хариу мэнд мэдлээ.
"Юу идмээр байна?"Жэбум бид хоёр бие биерүүгээ харж, толгойгоо дохилцож шийдвэрээ гаргаад : "Pancake" хэмээн зэрэг хэлэв.
Хюнми инээгээд pancake хийж эхлэв.
"Та нар мэднэ дээ, би анх энэ гэрт та хоёртой хамт байж өглөөний цайг чинь бэлтгэж эхлэх болсноос хойш 5 жил өнгөрсөн ч та хоёрыг яаж яг адилхан сэтгэдгийг гайхсан хэвээр л байна."
Би инээгээд "Гоё байгаа биз"
"Аргагүй штээ, бид хоёр ихрүүд юм чинь"
"Тхх, гэхдээ чи надаас ах"
"5хан минутаар"
"Айгүүү, та хоёр хоёулаа ямар эгдүүтэй гээч!" хэмээн Хюнми бид хоёрын хацрыг чимхлээ.
YOU ARE READING
..PROMISE..
FanfictionНэг хүүгийн хэлсэн амлалтнаас бүх юм эхлэсэн. "Би чамтай гэрлэнэ гэдгээ амлаад энэ амлалтын бөгжийг өгье" Бяцхан охинд үлдсэн мартагдашгүй дурсамжууд. "Яа! Мин Юнги.., Битгий намайг орхиоч дээ" Хэн нэг нь тун удахгүй өвдөлтийг мэдрэнэ "...