-- flashback --
Юнги бид хоёр гар гараасаа атгалцан паркаар алхана. Тэнд харагдах нэгэн сандал дээр очиж сууцгаах талаар ярилцсаар очоод хажуугаар зөрж өнгөрөх, ярилцах, инээлдэх, алхах хүмүүсийг ажиглан сууна.
"Юнги?" гэсээр би түүнийг нудрав.
"Нэээ?"
"Би чамд хоч өгч болох уу?"
"Мэдээж!"
"Хмм, тэгвэл би чамайг ШЮГА гэж дуудаж болох уу?"
"Шюга? R үсэггүйгээр үү?" тэрээр эргэлзсэн харагдана.
"Тийм ээ, Чи том болоод өөрийнхөө чадвараараа дэлхийд өрсөлдөх реппер болмоор байна гэж хэлж байсан даа?" хэмээн би асуухдаа түүнийг мартаагүй байгаасай гэж найдаж байв.
"Тэгсэн" тэрээр толгой дохих аж.
"Тэгээд магадгүй энэ чиний тайзны нэр болж болох юм гэж бодсон юм л даа"
"ШЮГА - Ёстой гоё нэр байна. Гэхдээ яагаад энэ нэрийг сонгосон юм бэ? babe?"
"Sugar-аас богинохон. Бас яагаад заавал sugar-ийг сонгосон бэ гэвэл ялдамхан, чихэрлэг... Яг чам шиг~" гэж хэлэхдээ би өөрийнхөө улайж байгааг мэдэрч байлаа"
Ичсэнээсээ болоод улайсандаа санаа зовонгуй хөлрүүгээ харан зогслоо. Харин тэр инээгээд царайг минь өргөн өөрлүүгээ харуулав. Гараараа миний нүүрнээс барьж өөрлүүгээ ойртуулсаар миний хамрыг үнслээ. Ингэхэд нь миний сарнайн ягаан хацар хүрэн улаан болчихов.
Түүнийг надруу харан инээхэд би түүнийг ч бас улайсныг харлаа.
"Надад таалагдаж байна! Би нэг л өдөр энэ нэрийг ашиглана гэдгээ амлаж байна ^3^"
"Үнэхээр үү?"
Тэрээр толгой дохиод намайг өөрийнхөө ялдамхан тэвэрт орууллаа.
--end of flashback--
Хоолны цаг болсныг илтгэн хонх дуугарна.
Бид ангиас гарцгаан цайны газрыг зүглэцгээв. Хоолоо аваад бүгд ширээндээ суусны дараа Жинён: Тэгэхээр та нар шинэ хамтлагийн талаар юу гэж бодож байна даа? гэж асуув.
"Тэд маш гайхалтай харагдаж байна лээ" Ёнжэ хариулав. Бид ч бүгдээрээ зөвшөөрөн толгой дохилцоод амжлаа.
Бидний дараагийн хичээл хөгжим байлаа.Бид хөгжмийн өрөөнд очиж суудлаа эзлээд багшийг ирэхийг хүлээлээ.
Хэдэн минутын дараа BTS-ийнхэн багштай хамт орж ирэв. BTS-ийнхэн биднийг хармагцаа инээмсэглэцгээлээ. Тэд суудалдаа сууцгааж харин багш ярьж эхлэх нь тэр.
"okay, тэгэхээр би яваад хэдэн чухал эд зүйлсээ аваад ирье, харин та нар бие биетэйгээ танилцаад байж байгаарай за юу?"
"Нэээ" бид бүгд дуу нэгтэйгээр хэллээ.
Багш нэгэнт гараад явсан учир бид босоод өөрсдийгөө танилцуулав.
"Come and Get it, GOT7! GOT7 байна" хэмээн тэд мэндчилээд надруу харлаа.
"Аннёнхасэёо! Би Жэмин байна" гээд би инээмсэглэв.
Тэд надруу зөрүүлэн инээмсэглээд босцгоолоо.
"Бид хоорондоо холбоо тогтоож, бие биенээ илүү сайн таньж мэдвэл ямар вэ?" хэмээн Намжүүн санаачилсан бөгөөд бүгд дэмжицгээлээ.
"За тэгэхээр би эхлээд ярилцах хүмүүсийг хуваарилсан байгаа. Та нар бие бинээсээ 5 асуулт асууна. За эхнийх нь Бэмбэм, Юүгём хоёр Жонгүгтэй" хэмээн Намжүүн эхлэв.
"Жэмин болон Жин"
Би тэдэнрүү харахад Жин өөдөөс минь инээмсэглэв.
Намжүүн яг ингэж бүх хүмүүсийг хооронд нь хуваарьлаж дууссаны дараа бид ярьж эхэлцгээв. Анир чимээгүй байсан өрөөнд наргиан шуугиан хадна.
Би 6 залуустай ярилцаж дууслаа. Энэ үнэхээр гайхалтай ч гэдэг үг багадмаар гоё байлаа! Тэд нар бүгдээрээ их найрсаг бас ярилцахад хөгжилтэй.
Okay, ахиад нэг гишүүн үлдсэн. "Жэмин чи Юнгитэй"
Би толгой дохиод намайг хүлээн шалан дээр суух Юнги рүү дөхөв. Намайг инээмсэглэхэд тэр хариу инээмсэглэлээ.
"Би бол Мин Юнги"
"Би Жэмин""Чи бас намайг ШЮГА гэж дуудаж болно"
Тэр энэ нэрийг дуудахад миний бага насны сайн найз минь санаанд орлоо. Тиймээс би түүнээс энэ талаар асуухаар шийдэв.
"Янзтай! Хэн өгсөн юм бэ?"
"Oh, өмнө нь надад байсан хамгийн сайн найз минь өгсөн юм" тэр гэнэт маш их гуниглангуй төрхтэй болчихлоо.
Би түүний санаа алдахыг анзаараад "Ямар нэг зүйл болсон юм уу?"
"Манай гэрийнхэн нүүх болоход би түүнийг орхихоос өөр замгүй болчихсон. Энэ нэр л түүнийгээ таних ганцхан түлхүүр үг байгаа юм"Би энэ сэдэвт орохоор шийдлээ, nevermind.
"Юу гээч, би өмнө нь нэг залууд яг чинийх шиг ийм хоч өгч байсан юм. Би өөр хэнд ч ийм хоч байхгүй гэж л боддог байлаа." би инээв.
Тэр надтай хамт инээлдсээр "Одоо тэр хаана байгаа юм?"
Би санаа алдаад "Тэр явчихсан"
Юнги миний мөрийг цохьсоор "Санаа зоволтгүй ээ! Тэд удахгүй олдоно. Би итгэлтэй байна."
BINABASA MO ANG
..PROMISE..
FanfictionНэг хүүгийн хэлсэн амлалтнаас бүх юм эхлэсэн. "Би чамтай гэрлэнэ гэдгээ амлаад энэ амлалтын бөгжийг өгье" Бяцхан охинд үлдсэн мартагдашгүй дурсамжууд. "Яа! Мин Юнги.., Битгий намайг орхиоч дээ" Хэн нэг нь тун удахгүй өвдөлтийг мэдрэнэ "...