07. Hurt

189 34 2
                                    

ж Маргааш өглөө нь.

"Жэмин, сэрээрэй" гэсээр Жэбум намайг сэгсэрлээ. Би босоод сургуульдаа явахдаа бэлтгэв. Өглөөний цайны дараагаар бид гэрээс гарч залуус мөн Лян-тай хамт сургуульруу алхлаа. 

"Hey, би ариун цэврийн өрөө орох хэрэгтэй байна. Та нар явцгааж бай" хэмээхэд минь бүгд зөвшөөрөн "Okay" хэмээлцээд ангируу орлоо.

Би эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөрүү явах замдаа Лян-ийг дээрэлхээд байсан хэдэн гажиг залуусыг харлаа. Эд нар бол Жиюн болон будмал хуурамч царайтай Жиён нар юм. Би ариун цэврийн өрөө орох гэхэд тэд замыг минь хаан зогсов.

"Би чамайг шинэ убба нартай нийлэх гээд оролдоод байгаа гэж сонслоо" Жиён надаар тохуурхах аж.

Би нүдээ эргэлдүүлэн түүний юу гэж хэлэхийг цээжээрээ мэдэж байлаа.

"Тэднээс хол бай. Чамд аль хэдийнэ GOT7 байгаа. Тийм байхад ахиад давраад одоо BTS-рүү санаархаж байна гэж үү? Зүгээр охидуудтай нийл"
"Уучлаарай гэхдээ би хэдэн харандаагаар хуурамч нүүр зурдаг охидуудтай нийлдэггүй. Бас би тэвчээргүй, бүдүүлэг охидуудтай нийлдэг төрлийн хүн биш." би тайвнаар хариулах аж.

Үүний дараа миний мэдэрсэн нэг зүйл бол миний баруун хацар халуу дүүгэж, шархирч байгаа мэдрэмж юм. 

"Чиний үг тийм ч гоё байсангүй" тэрээр намайг ёжлох аж.

"Яг чам шиг ийм охидууд" би хариуг нь барив. 

Жиюн бугуйнаас минь барьж хананд шахлаа. Энэ өвдөж байгаа ч би хүчтэй байх ёстой. 

"Чи миний дүүтэй ингэж ярьж болохгүй!" түүнийг ийнхүү орилход шүлс үсчин миний нүүрийг будчихав.

Би зэвүүцлээ илэрхийлэн нүүрээ арчлаа. 

"Юу хамгийн тэнэг байна гээч? Чи энд түүнийг хамгаалах нэг ч үйлдэл хийхгүйгээр түүнийг доромжлуулахыг хараад зосгож байгаа чинь миний буруу биш!"

Үүнтэй хамт тэр миний баруун хацрыг цохьлоо. Өрөвдөлтэй миний баруун хацар Т.Т Тэр найзуудаа хармагцаа тэднийг дуудлаа. Тэд нар нь юун ч аясаар нь юм, дуудсан даруйд нь бүгд гүйлдэн ирч намайг дээрэлхэж эхлэв. Би өөрийгөө бага зэрэг цусаар ханиалгаж, ухаан балартаж байгаагаа л мэдэрч байв. 

Гэнэтхэн би хэн нэгний ууртайгаар орилох дууг нь сонсов. "Түүнээс холдохгүй бол та нарын нүүр чинь авах юмгүй болно шүү" 

Энэ ... Юнги юу? 

Би өөрийн шархадсан нүдээ арай ядан нээгээд харвал BTS-н залуучуудыг харлаа. Жирийн үед хардаг хөгжилтэй залуус биш, уурлаж байж ядсан залуус.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 16, 2017 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

..PROMISE..Where stories live. Discover now