-- flashback --
Юнги бид хоёр дээвэр дээр бие биенийхээ хажууд сууцгаах аж. Тэнгэрт байх ододруу гөлрөн, од харвахыг хүлээнэ.
"Шюга?" би түүнийг дуудлаа.
"За?"
Би бөгжөөр кулон хийсэн гинжийг хүзүүнээсээ салган гартаа унжуулав.
"Яагаад надад энийг өгсөн юм бэ? Явах гэж байгаагаас өөр шалтгаан байгаа биз дээ?"
"Тэгэхээр" тэр нүдээ эргэлдүүлэх бөгөөд надтай нүүр тулан "Энэ бол амлалтын бөгж"
"Амлалтын бөгж? Ямар амлалт?"
"Бид том болцгоох үед би чамтай гэрлэнэ гэдгээ амлаж байгаа юм" түүний нүүр аажмаар улайж эхлэв.
Би инээмсэглээд түүний хамар дээр үнсэж орхилоо. Түүний нүүр час улаан болсоор миний уруулруу ширтэнэ. Би юу болж байгааг ойлгож амжаагүй байтал тэр надруу дөхөж эхэллээ.
Би нүдээ аньтал тун удалгүй миний уруул дээр түүний зөөлөн уруул буухыг мэдрэв.
Бид үнсэлтнээсээ салаад бие биерүүгээ хараад яг тэнэг юм шиг инээцгээлээ.
Гэнэтхэн бид харваж буй одыг харлаа.
"Oh, хараач! Од харваж байна" би орилоод "Хүслээ шивнэцгээе"
"За" гэж хариулаад Юнги хүслээ шивнэхээр нүдээ анилаа.
Би ч бас нүдээ аниад хүслээ шивнэв. Дууссаныхаа дараа бид бие биерүүгээ хараад инээмсэглэцгээв.
"Чи юу хүссэн бэ?" тэр надаас асуулаа.
"Би чамд хэлэхгүй ээ!" гэж би хариулаад босч, түүнээс зугтаав.
"Хөөе, эргээд ир!!" гэсээр тэр намайг барихаар бослоо.
Гэнэтхэн тэр миний бэлхүүснээс барин бид хамтдаа газар унахад бид өөрсдийгөө хяналгүй инээж эхлэв.
Тэрээр инээх зуураа : "Саранхэ Жэмин-аа"
"Наду саранхэ Юнги" би хариуллаа.
-- end of flashback --
Хичээл дуусахад Жэбум бид хоёр гэрлүүгээ алхаж эхлэв. Бид хоёрын дунд анир чимээгүй ноёлож байсан ч гэсэн энэ нь илүү тухтай байв. Гэнэтхэн түүний утас дуугарахад тэр мессежийг уншаад ихэд цочирдчихсон харагдана.
Тэр надруу эргэж хараад "Жэмин-аа, өнөө орой үдэшлэгт өмсчихөөр хувцас өмсөөрэй"
BINABASA MO ANG
..PROMISE..
FanfictionНэг хүүгийн хэлсэн амлалтнаас бүх юм эхлэсэн. "Би чамтай гэрлэнэ гэдгээ амлаад энэ амлалтын бөгжийг өгье" Бяцхан охинд үлдсэн мартагдашгүй дурсамжууд. "Яа! Мин Юнги.., Битгий намайг орхиоч дээ" Хэн нэг нь тун удахгүй өвдөлтийг мэдрэнэ "...