🎻Нэгдүгээр хэсэг🎻

5.9K 263 3
                                    

Өнөөдөр маш чухал өдөр гэтэл миний толгойд ганц ч олигтой нот орж ирэхгүй байна. Шүүгээнээсээ ном дэвтрээ аваад нотны дэвтрээ нэг харчихаад уур хүрсэндээ эргүүлж шидэн уурандаа шүүгээгээ тас хийтэл хаахад ойролцоо байсан сурагчид хөмсгөө зангидан хоорондоо шивнэлдэн, муухай харна. Энэ харц дэндүү ядаргаатай бас уур хүргэм. Бас энэ хоолойнууд дэндүү ой гутам. Чихэвчээ зүүн өчигдөр шөнөжингөө бэлдсэн аяаа сонсохдоо өөрийгөө зэмлэж эхэллээ. Энэ аялгуу хэтэрхий энгийн бас уйтгартай байна. Нэгэн хэвийн яг яст мэлхийний амьдрал шиг хэтэрхий урт бас удаан сунжирсан. Нүдээ эргэлдүүлэн хөлөө чирж алхаж байхад урдаас харахыг хүссэн тэр хүн минь гарч ирлээ. Хэмжээлшгүй их аз жаргалыг мэдрэхдээ сонсож буй аяаа өөрийн төсөөллөөрөө илүү хөглөж байлаа. Миний хажуугаар зөрөх үед түүний анхилуун үнэрт хамар цоргиж эргэн тойронд байгаа зүйлс замхаран би өөрийн ертөнцдөө түүнд зориулсан тэр л эгшгээ сэтгэл зүрхээрээ тоглож байлаа. Энэ газар дэндүү гэгээтэй бас үзэсгэлэнтэй. Тэр л энэ газар намайг авчирдаг. Миний зүрх сэтгэлд..
Инёон намайг сэгсрэхэд чихэвч минь унан би бодит байдалдаа эргэн ирлээ. Инёон: Яа Мина, шөнө дахиад унтаагүй хэрэг үү? гээд доош суун миний унасан ном дэвтрийг Чаёнтой хамт түүлцэнэ. Би сая л ухаан орсон аятай хөшсөн гараа буулган шүүгээ рүүгээ ухасхийн гүйн очоод, нотны дэвтэр дээрээ хамаг хүчээ дайчлан бичиж гарлаа. Эцэст нь нэг дуусан балан дээрх нохойнд хандан: Виви! Өнөөдөр хоёулаа маш сайн ажиллаа гээд үнсэн эргүүлж шүүгээндээ хийлээ. Инёон Чаёнтой гүйж ирсээр: Золиг минь! Чи сайн унтаж амарч бай. Ингээд зүйрмэглээд л байх юм бол чамд л муу шүү. Бас хүүхдүүд чамайг улам л муулна. Чаён: Тиймээ сая чамайг Тэхёнтой зөрсний дараа нүдээ аниад, дэвтэр номоо газар сүр сар хийтэл нь унагаахад хүүхдүүд яаж харсан гээч.
Би анги руугаа алхсаар: Хэнд хамаатай юм бэ?
Инёон: Ээе чи жоохон амьдралын идэвхтэй байлдаа
Чаён: Чамайг ингэж аашладаг болохоор л хүүхдүүд чамайг хэнэггүй, бүтэлгүйгээр нь дуудаж байгаан!
Би тэр хоёр луу эргэж хараад: Энэ бүхэн ахлах ангиа төгссөний дараа ор мөргүй алга болно.
Чаён: Тиймээ Тэхён хүртэл
Би: Яа! Амаа мэдээчээ
Инёон хажууд зэрэгцэн алхаад: Эегүү хэнээсээ нуугаад байгаан? Манай сургуулийнхан бүгд чамайг түүнд сайныг мэднэ гэж хэлэхэд нь би: Бүгд нь арай юу юм! Мэдкүээ би Жон багш руу орлоо
Инёон: Дахиад л уу бас л нууц уу
Чаён: Бидэнд хэлж болохгүй юм уу
Би инээгээд: Уучлаарай охидоо мааш нууц болохоор хэлж чадахгүй нь
Инёон муухай харсаар: Заза баяртай Жон М.и.н.а
Би нүдээ нарийсган: Чи үнэхээр аймар юмаа гэхдээ тэнэг би яаж Жон овогтой болдийн Жон багш бол Жон багш миний аав шиг хүн байхад чи гэж нэг юм хардаад байгаа юм уу хаашаа юм гээд хэлээ гаргаад зугтахад Инёон ухасхийн хөдлөхөд Чаён барьж аван: Хэрэггүээ тэр үргэлж л ингэдэг шдээ
Инёон: Энэ муу надаас 5 сараар дүү юм байж..

- M E L O D Y -Where stories live. Discover now