1-р хэсэг "Чи хаана байна вэ?"

781 40 2
                                    

Сожүүн бол төрөлхийн жүжигчин. Одоогоор MSL энтертайнментэд жүжигчний харьяалалтай бөгөөд Францаас Солонгост 10 настайдаа нүүж ирсэн. Олны танил. 20 настай залуу уран бүтээлч юм. 

Бодрол:

Намуухан салхитай нэгэн үдэш би цонхоороо сар луу ширтэн сууна.

- Миний зүүдэнд чи яагаад орж ирнэ вэ. Чамайг шөнө нь зүүдэлж өдөр нь бодох ийм л хэцүү тавиланд намайг бүү аваачаач. Чамтай л уулзчихвал би аз жаргалтай болох байх. Чиний нэр чинь ядаж хэн юм бэ? гэнэт утас дуугарлаа. MSL-ийн захирал Хансүн 23 настай:

- Маргааш компани дээр ирэхдээ Биг Хитээр замаараа дайраад юм аваад ирээрэй:

Би:

- За захирлаа. Өдрийн хоолоо идчихээд очиж болох уу?

Хансүн захирал:

- Үгүйдээ өдрийн хоолноос өмнө. Утас тасрав.

Би орондоо ороод нүдээ анилаа. Үл таних хэн  нэгний царай оюун санааг минь хоослох боловч зүрх сэтгэлд минь нэрийг нь мэдэх чин хүсэл л төрж байлаа. Өглөө болчихжээ. Өчигдрийн зүүдээ саная. Тэр нэгэн /Намжүүн/-тэй хамтдаа зугаалж хаашаа ч явуулмааргүй тэр мэдрэмжийг зүүдэлжээ. Хансүн захирлын хэлснийг гэнэт саналаа. Гэрийн үйлчлэгчийг дуудаад:

- Эгч ээ ээж утсаар ярьвал намайг өнөөдөртөө завгүй учраас орой л холбоо барья гээд хэлээрэй. Инээмсэглэх

Хамаг хурдаараа яаран гарлаа. Биг Хитийн үүднээс Хансүн захирлын хэлснийг аваад гарх замдаа түүнийг /Намжүүн/ харах шиг болов. Ардаас нь явах гэсэн боловч Хансүн захиралд энэ зүйлийг аваачиж өгөх цаг дөхсөн байсан учраас машин руугаа явлаа. 

Түүнийг явахыг харсан БиТиЭс хамтлагийн Тэхён хамтлагийнхандаа хэлэх:

-Гадаа сая нөгөө миний яриад байсан жүжигчин ирчихсэн байсан. Ёохх хөөрхөн юм аа. Бусад гишүүд эртхэн хэлэхгүй дээ харах байсан юм. Намжүүн:

- Хөөрхөн байлаа гээд яахавдээ. Сэтгэл байхгүй бол хэрэггүй...

Би захиралд савтай зүйлийг нь өгчихөөд зураг авалтандаа орохоор явах гэтэл:

- Хүлээ. Чи Биг Хит рүү очиж ажилламар байна уу? гэлээ. 

Би:

-Гэхдээ энэ киногоо дуусгах хэрэгтэй биздээ. Биг Хитээс надтай хамтран ажиллах санал ирээгүй шүү дээ. Хансүн:

- Уг нь чамд хэлээрэй гэсэн л дээ. Даанч би ийм сайн ажилтнаа алдахыг хүсэхгүй байсан юм. Гэхдээ чиний хувьд энд үлдсэнээс ирээдүйгээ бодох нь дээр гэж бодлоо.

Би:

- Энэ киногоо дуусгаад явна аа, тэгвэл. Цааш явж өдрийн хоолондоо ороод, зураг авалтандаа орлоо. 

Зураглаач Сожүүнд үнэхээр сайн ханддаг. Учир нь Сожүүн давтаж хийлгүйгээр ганц л удаа сайн жүжүиглэдэг. Өнөөдөр Сожүүний тоглож буй киноны сүүлийн ангийн зураг авалт хийгдэж байгааг зураглаач Сожүүнд хэлэв. Зураг авалтаа дуусгаад оройн хоолонд бүгдээрээ орох байсан ч Сожүүн гэр рүүгээ яарлаа. Гэртээ очоод ээжрүүгээ залгалаа. 

-Ээж ээ би өнөөдөр сэтгэлзүйч дээр очиж амжсангүй та сэтгэлзүйчид хэлээд маргааш цаг аваад өгөөч. Хайртай шүү. Та оройн хоолоо идсэн үү?

Ээж:

- За тэгье дээ. Ээж нь ч бас охиндоо хайртай шүү. Чамайгаа маш их санаж байна. Хоолоо идэж байна аа. Аав нь, дүү нь ч бас энд байна. Миний охин Францдаа эргээд ирж болохгүй юу? 

- Гурван сарын дараа яг очно оо. За ээж ээ би унтлаа шүү. Баяртай үнсье. Утас тасрав.

Бодрол:

Зүүдэнд минь ирдэг хайр минь чи хаана байна вэ? Өдөр явж байсан хүн чи мөн үү? Би чамайг тэндээс хайх хэрэгтэй юм болов уу? ...




**Хойд насандаа учиръя** /дууссан/Where stories live. Discover now