Өглөө сэрээд зүүдний эзнээ хайхаар Биг Хит рүү явлаа. Энд л тэр байсандаа, би яасан ч андуурах ёсгүй тэр яг мөн байсан гэж бодоод явж байтал хэн нэгэн миний мөрөн дээр гараараа 2 удаа зөөлөн алгадлаа. Эргээд харвал улбар шар үстэй сахилгагүй гэмээр залуу:
-Сайн уу би бол Тэхён чи Сожүүн мөн үү? Уулзсандаа баяртай байна.
Би:
- Тийм ээ Сожүүн байна. Би энд хүн хайхаар ирсэн, чи надад туслахгүй биз. Нэг тийм өндөр, туранхай.
Тэхён:
- Хаха. Энд бүгдээрээ л өндөр туранхай. За зураг харвал танина биздээ. За хардаа.
Би:
- Аан за. Энэ биш. Биш. Аан энэ байна.
Тэхён:
- Намжүүн үү? Чи Намжүүнаар яах гэж байгаан бэ? Чи нээрээ манай компанитай гэрээ байгуулах гэж байгаа юм уу? Тэгвэл чи манай дормд хамт байрлана биздээ.
Би:
- Аан би захиралтай уулзахаар ирсэн бас Намжүүн дээр намайг аваачаад өгөөч.
Тэхён:
- За дагаад яваарай.
Би Намжүүнийг зүүдэнд харагдсан шигээ сайхан зантай гэж бодоод л ууулзах гэж байгаа. Ер нь би түүнтэй уулзаад юу гэх болж байна вэ? Ямар ч төлөвлөгөө алга. Захиралтай уулзаад ажлаа ярьчихаад л явахаас.
Тэхён:
- За энэ бол захирлын өрөө. Би явлаа шүү. Чамтай дахиад таарна гэдэгтээ итгэлтэй байна. За удахгүй уулзъя.
Би хаалга тогшлоо.Ор, ор гэх захирлын дуу сонсогдлоо.
- Сайн байна уу захирлаа. Та надтай хамтарч ажиллах санал тавьсан гэсэн. Би таны саналыг хүлээж авахаар энд ирсан юм л даа гээд инээмсэглэлээ.
Захирал:
- Өнөөдөртөө дормд нүүгээд ирээрэй. Чамд тохирох шинэ киноны зохиол байгаа. "Higher love" гэдэг кино.
Би:
- За захирлаа би тэгвэл гэрээсээ хэрэгтэй зүйлсээ авчиръя гээд өрөөнөөс гарлаа.
Би ч бөөн баяр болсон хүн гэрээс очиж юм хумаа аваад гарахдаа гэрийн үйлчлэгч эгчид " Та гэртээ харьж амардаа би ойрын хугацаанд өөр гөзөр руу очихоор боллоо" гэж хэлээд үйлчлэгч эгчийг хариулчихаад дорм руу явлаа. Би улаан машинаа сонгож аваад дорм руу явлаа. Дормын гадаа очиход Тэхён намайг тэвэрч мэндлээд Хусог, Юнги, Жонгүүг, Жин, Жимин нарыг танилцууллаа. Хусог:
- Чи шинэ кинонд тоглохоор болсон гэлүү. Тэр кинонд Намжүүн бас тоголоно гэсэн та 2 ч үзүүлээд өгөх нь ээ гээд инээлээ. Аан нээрээ манайхаан би орой найз охинтойгоо зугаалахаар болсон шүү.
Би:
- Танай найз охин хөөрхөн байх аа. Хэн гэдэг юм бэ?
Хусог:
- Жун Эни гэдэг. Нэр нь хүртэл гоё байгаа биздээ.
Би:
- Тийм байна аа. Та 2 ч бие биенээ олсон азтай хосууд юм аа гээд инээмсэглэлээ.
Намжүүн одоо л гарч иж байгаа бололтой. Хүрч ирээд:
- Өнөөдөр бэлтгэлгүй, амарцгаа. Чи нөгөө жүжигчин хэн үү? Уулзсандаа баяртай байна. Шинэ кинон дээр ч бас хамтарч ажиллах нь ээ дээ.
Намжүүний бодол:"Чамайг Сожүүн гэдэг би мэднэ ээ. Хөөрхөн юм байна."
Би:
- Уучлаарай намайг хэн гэдэггүй Сожүүн гэдэг. Инээмсэглэлээ.
Тэхён:
- За алив явцгаая би чамд өрөөнүүдийг үзүүлье.
Бусад гишүүд:
- Ээ яахын, яахын замбараагүй байгаа орой л болъё. Захирал чамайг дуудсан. Чи захиралтай уулзсан нь дээр. Тэгээд орой ирээд дормын өрөөнүүдийг хар.
Би:
- За ойлголоо.
Намжүүн:
- Би ч бас захиралтай уулзахаар явах гэж байна. Юу нөгөө киноны талаар л даа. Цуг явцгаах уу?
Би:
- Тэгье гэж хэлээд замдаа түүнд зүүднийхээ талаар хэлэх үү байх уу? гэж эргэлзсээр машинд нь суулаа.
YOU ARE READING
**Хойд насандаа учиръя** /дууссан/
FanfictionБага наснаасаа алдар нэрд гарсан Сожүүн гэх охин Намжүүн гэх залууг шөнө бүр зүүдэлдэг аж. Түүнийг ухаан орсон цагаас л зүүдэнд нь ирэх болсон тэр нэгэн хэн юм бол? Сожүүн Намжүүнтэй учирсан тэр цагаас бүх зүйл эхэлнэ. Гайхамшигт хайртай учирсан хэ...