Төгсгөлийн 4-р хэсэг " Хойд насандаа учиръя"

394 36 5
                                    

Би ч Намжүүний хэлсэн үгэнд итгэж ядан зогсож байлаа.  Шөнө болсон учраас бид маш их ядарчээ. Намжүүн:

- За орцгооё гэлээ. Би яахаа мэдэхгүй зогсож байгаад өөрийн мэдэлгүй Намжүүний хүзүүгээр тэврээд уйлчихлаа. Чи яагаад миний зүүдэнд шөнө бүр ирдэг байсан хэрнээ намайг хайгаагүй юм бэ? Би чамаас болж сэтгэл дотроо үхэх шахаж байлаа шүү дээ. Би чамайг одоо хаашаа ч явуулахгүй гэхэд Намжүүн:

- Би ч бас чамайг ухаан орсон цагаасаа л зүүдэлсэн. Гэвч хувь тавьлан биднийг заавал учруулна гэдэгт итгэдэг байсан учраас чамайгаа хүлээж байсан юм шүү дээ. Одоо тайвшир даа. За алив орцгооё. 

Би шөнө унтахдаа Намжүүнийг биш харин үхэл зүүдэллээ би толинд харах хэдий ч миний тусгал алга би аль хэдийн үхсэн бололтой. Өглөө сэрээд цайгаа уух гээд Намжүүнийг дуултал Намжүүн над дээр ирээд чи зүгээр биз ямар нэгэн зүйл чинь өвдөөгүй биз дээ. Би нэг зүүд гээд ярьж байтал Тэхён гарч ирээд та 2 өчигдөр шөнө юу яриад байсан бэ? Би сонссон шүү гэтэл Намжүүн:

- Тэхёнаа бид 2т ярилцах боломж олгооч дээ. Би Сожүүнийг алдмааргүй байна. 

Би:

- Би зүгээрдээ эв эрүүл байна хар л даа. Өвдсөн зүйл огтхон ч алга. Одоо болно оо Намжүүн аа.

Намжүүн:

- За хоёулаа өнөөдөр гадуур гарцгаая. Дормд хайр нтр ярьж болохгүй учраас бас чамд хэлэх зүйл байна. 

"Намжүүн ч  мөн Сожүүнийг зүүдэлдэг байсан бөгөөд түүнд зориулж бөгж хүртэл авсан байжээ. Тэгээд энэ өдөр бол хувь заяаны өдөр гэж зүүдэнд нь хэн нэгэн хэлсэн учраас Сожүүнд гэрлэх санал тавихаар бэлдсэн аж."

Би:

- За одоохон би хувцсаа солиодохъё. 

Намжүүнтай хамт парк орж, гадуур явсаар бүрэнхий болжээ. Бид хамтдаа цагийг үнэхээр сайхан өнгөрүүлсэн учир миний хувьд энэ өдөр хамгаас сайхан бас мартагдашгүй өдөр байх болно гэж бодоод явж байтал өчигдрийн төлөгч эмэгтэй над дээр ирээд чиний хувь заяа энд хүрээд дуусах гэж байна. Учрыг нь мэдмээр байна уу? гэж асуулаа.

Би ч та надад бүгдийг нь яриад өгөөч гэж сандран байж хэллээ. Төлөгч:

- Энэ бүхэн чөтгөрөөс л болсон. Үнэндээ та 2 төгс зохицох хос ч гэлээ танай Намжүүн хорвоод мэндлэх ёсгүй байсан. Бурхан хүний хувь заяаг зурдаг бол чөтгөр хулгайлдаг юм. Бурхан Нажүүний амьдралыг аврахын тулд чиний амьд явах наснаас зээлсэн. Харин оронд нь та 2т бие биентэйгээ зүүдэндээ хамт байх боломж өгсөн. Өнөөдөр чиний үхэх өдөр.

Би:

- Учрыг нь ойлгосон болохоор би үхэл хүлээж авахад бэлэн боллоо. Би өөрөө очих болно шөнө сүнсээ чөтгөрт өгч болно биздээ дахиад жаахан хугацаа өгөөч та дамжуулаад хэлж болох уу? гэтэл төлөгч юу ч хэлэлгүй яваад өгөв. 

Намжүүн: 

- Би сая тэнд зайрмаг авах гээд зөндөө дараалал хүлээлээ шүү хайрт минь. За орой болж байна харих уу? Эхлээд зайрмагаа идчих гэлээ. Би ч зайрмагаа идэж байтал дотроос нь бөгж гарч ирэв. Гайхах балмагдах зэрэгцээд би юу ч хэлэлгүйгээр тэр бөгжийг сэмхэн аваад далд хийчихлээ. Намжүүн:

- Зайрмаган дотор ямар нэгэн юм байгаагүй юу? гэхэд нь би гүзээлзгэнэ л байсан гээд өнгөрөөлөө. Дормд ирчихлээ. Би:

- Ядарч байна. За унтлаа гэж хэлэхдээ нулимсаа арай гэж барьлаа. Өрөөндөө ороод Намжүүнд зориулан захидал бичээд хөнжилдөө ороод "За одоо ирээд миний сүнсийг аваач" гэхэд миний бие өднөөс ч хөнгөн болчихлоо. Өглөө боллоо.

Намжүүн Сожүүнийг өглөөний цайгаа уугаарай гээд дуудсан боловч Сожүүн өрөөнөөсөө гарч ирсэнгүй. Өрөөнд нь ортол хайртай эмэгтэй нь унтаж байгаа юм шиг л харагдах аж. Ширээн дээрх захидлыг нь уншив. Захидал дээр:

"Хайрт минь миний үхэл чиний амьдралаар солигдсон. Чи минь л энэ хорвоо дээр амьд байвал би жаргалтай байх болно. Чиний өгсөн бөгж маш гоё байсан. Энэ насанд минь ирсэн хайр дараа насанд ч бас ирээсэй гэж би хүсэж байна. Хойд насандаа учиръя. Хамгаас хайрт Сожүүнаас чинь" гэсэн байлаа. Намжүүн нэг гартаа бөгжөө нөгөө гартаа захидал атгасаар үлдсэн билээ.

**Хойд насандаа учиръя** /дууссан/Where stories live. Discover now