3-р хэсэг "Учрал"

327 28 0
                                    

Намжүүн бид хоёр захирал руу явах замдаа хөгжилтэй зүйлс ярилцсаар нэг л мэдэхэд бага насаа хүртэл ярилцчихсан байв. Азаар харин гэнэ алдаж зүүднийхээ талаар хэлсэнгүй. Хэрэв түүнд хэлчихвэл тэр намайг ямар солиотой юм бэ? гэж бодох байх. 

Намжүүн:

- За бид ирчихлээ. Чи эхлээд уулздаа. 

Би:

- За гэж хэлээд хаалга тогшлоо. Ороод ирээ гэх захирлын дууг сонсонгуут л яагаад ч юм маш их баярлалаа.

Захирал:

- Гадаа өөр хүн байна уу? Намжүүн ирээгүй юм уу?

Би:

- Байна. Дуудчих уу? Захирлаа.

Захирал:

- Тэг.

Би Намжүүнийг дуудлаа. Тэр ч миний хэлэхийг сонссон даруйдаа шууд л захирлын өрөөнд орж ирэв.

Захирал:

-Та хоёрыг яах гэж энд авчирсан бэ? гэхээр шинээр гаргах гэж буй киноны дүрийн хуваарилалтанд дуудсан юм. Намжүүн баян айлын ганц хүү, харин Сожүүн ядуу зүдүү амьдралтай цайлган хөөрхөн охины дүрийг бүтээнэ.

Би:

- Захирал аа, тэгээд бид хоёр бие биендээ хайртай дүрүүд үү?

Захирал:

- Тийм ээ. Энэ кинонд Жин ах чинь ч бас тоглоно шүү. Намжүүн аа тэр чиний найзын дүр шүү. Харин Сожүүний найз Тэкү гээд охин байгаа. Жин болоод Тэкү хоёр хоорондоо учирна.

Намжүүн:

-Төгсгөл нь?

Захирал:

- Аз жаргалтай төгсгөл. За үлдсэн зүйлсийг нь зохиолоо уншаад ойлгочих байх. 

Намжүүн захиралд ойлголоо гэж хэлээд миний гараас хөтлөөд гарцгаая гэлээ. Түүний гараас барихад зүрх минь бяцхан цээжин дотроо тэсч яадан цохилно.Бид компаниас гараад Намжүүний машинд суух байх гэж бодсон ч Намжүүн:

- Сайхан өдөр байна шүү дээ. Хоёулаа алхаад явцгаая гэлээ. 

Би:

- За. Гэхдээ гар тавихгүй юм уу гэж бараг шивнэн хэлэхэд Намжүүн сандарч 

- Аан за гээд миний гарыг тавив.

Намжүүний бодол: Би чиний гараас хэзээ ч тавьмааргүй байна. Аль хэдийнээ би чамд дасчихжээ.Чамтай урьд нь хамт байсан юм шиг тийм сайхан мэдрэмж төрж дэргэдээс чинь холдмооргүй санагдаж байна. Энэ яг хайртай адилхан юм.

Би:

-Хоёулаа зайрмаг авч идэцгээе. Чи ямар жимстэйг идмээр байна. 

Намжүүн:

- Чи ямрыг иднэ би тэрнийг чинь иднээ. Инээмсэглэв.

Бид гүзээлзгэнэтэй зайрмаг авч идчихээд алдар нэрд яаж гарсан, ямар хэцүү замыг туулсан тухайгаа ярилцсаар явж байтал нэгэн төлөгч эмэгтэйтэй таарлаа. Тэр эмэгтэй:

- Жинхэнэ заяаны хайраа олсон боловч үхэл хүлээж байна гээд л над руу аймшигт харцаар харлаа. Намжүүн:

- Ийм зүйлд итгэх хэрэггүй гэж хэлээд намайг дагуулан дорм руу явлаа. 

Дормын гадаа Хусог найз охинтойгоо уулзаад зогсож байлаа. Намжүүн хажуунаас энд болохгүй гэж хэлээд байхад гэж амандаа үглэх нь сонсогдлоо. Би Намжүүн Хусог хоёртой цуг дорм руу орж ирлээ. Хамтлагийн хөвгүүд намайг угтан үдэшлэг маягийн зүйл бэлтгэсэн нь үнэхээр сайхан байлаа.Жимин, Тэхён, Жонгүүг 3 яг л жаахан хүүхдүүд шиг бялуугаар байлдаж, Хусог болон Шюга нар хөгжилтэй зүйлс ярьж өглөө.

Шөнө болоход би сар харах дуртай учраас гадаа зогсож байлаа. Дотроос хэн нэгэн гарч ирсэн нь Намжүүн байлаа. Намжүүн:

- Чи энд юу хийж байгаа юм бэ? Унтахгүй яасан юм бэ? 

-Би юм бодоод ... Чамд хэлэх нэг зүйл байна. Юу л даа чи итгэхгүй байж магадгүй. Би чамайг шөнө бүр зүүдэлдэг байсан ч нэрийг чинь ч мэдэхгүй уулзаж байгаагүй учраас яахаа мэдэхгүй байсан юм. Яагаад гэж битгий асуугаарай би мэдэхгүй байна.

Намжүүн:

- Би мэдэж байна. Чи бол миний хайр.


**Хойд насандаа учиръя** /дууссан/Where stories live. Discover now