Жимин бид 2 хамтдаа ангируугаа явах зуурт тэрээр өөрийнхөө тухай надад жаахан ярьж өгөв. Ер нь бол тэр нэлээн хөрөнгөтэй айлын ганц хүү байсан ч гэсэн саяхан аавынх нь бизнес дампуурахдаа тулж том захирлаас ерийн нэгэн ажилтан болтлоо доошилсон гэсэн. Түүнийг дээрэлхээд байсан тэр хүүхдүүд хамт нэг дунд сургуульд явдаг байсан атамаанууд бас тэр Жонгүк гээч нь уг нь сайн хүүхэд байсан гэх мэт. Мэдэхгүй юм даа.
Тэр танхай этгээд ямар ацаараа сайн хүүхэд байдаг юм.Бид хоёрыг яриандаа халан хэлхэлдсээр ангидаа ортол Ёни бөөн баяр болсоор над дээр ирээд
- миний шүтээн Юүри ирлээ хэмээн цоглогоор мэндэллэхэд би ч түүнрүү дарвайтлаа инээсээр
- Өглөөний мэнд хэмээн мэндэллээд ширээндээ суухаар алхах зуурт Ёни намайг дагна.
- Мэнд! Гэхдээ Тэхён яачихаад тэр үлбэгэртэй явж байгаа юм гээд Ёни Жиминийг заахад би хөөрхий хүүрүү нэг хаож санаа алдав. аргагүй дээ, нүүрэндээ томджихсон аврага нүдний шилнээс нь л хүмүүс үлбэгэр гэж ойлгоно.
- Таньдаг юм аа хэмээн хальт инээгээд яриагаа өөрчлөн чи Тэхёнд сэтгэлээ илчил. Шууд өнөөдөр ч байсан хамаагүй гэтэл Ёни сандран бүлтэлзсээр- яагаад?
- би хэлмээргүй байна аа. Гэхдээ л чи сэтгэлээ илчилвэл 99% магадлалтайгаар тавьсан сум чинь байгаа ононо гээд нүдээ ирмэхэд Ёни ахиад л юу ч ойлгосон шинжгүй яаж??? гэсээр үл итгэсэн төрх тодрууллаа.
Би түүнрүү нүдээ ирмэ- надад итгэ. Гэхдээ Жэхи ирээгүй юм уу? гэсээр ангиа тойруулан өөр нэгэн найзыгаа хайхад Ёни
- ирчихсээн. Сая энд байсан даа. аан, тэр байна хэмээн гараараа 3 дугаар салааруу заахад би түүний гарыг дагуулан харуутаа уулга алдан амаа дардаа.
Учир нь Жэхи нүдний шилээ авч салаа гэзгээ задлаад төрөл арилжчихсан сууж байв. Тэр надруу хараад яг л мандах нар шиг инээмсэглэсээр бидний зүг ирээд
- өглөөний мэнд гэсээр инээмсэглэхэд нь түү түүнрүү шүлсээ гоожуулсаар
- Жэхи чи мөн үү? Өчигдөр чи... үгүй тэгэхээр яаж ганцхан өдрийн дотор let me in-д орчихов оо гэхэд Ёни Жэхи хоёр намайг шоолон инээлдэв.
- зүгээр байна уу? Ёни өчигдөр намайг шил биш линз зүүгээд, үсээ 2 салаа боохоо боль гэсэн юм. Тэгээд л харин хэмээн ичингүйрэн хэлэх Жэхиг сонсоод би шуудхан шүлсээ арчин Ёнируу эргэв.
- Ёни намайг ч гэсэн ингээд өг л дөө
- Чи хөөрхөн шд. Жаахан охинлог болчихвол гэсээр Ёни инээд алдах үед ангийн хаалга нээгдэж багш орж ирлээ.Өнөөдөр тэр хар саарал хослол өмсжээ. Ерөөсөө л багш биш кино жүжигчин, эсвэл дуучин шиг харагдах түүнийг харсан охид шуудхан орилолдож гарах бөгөөд багш "Өглөөний мэнд" хэмээн мэндчилсээр ширээнийхээ ард очин зогслоо.
VOCÊ ESTÁ LENDO
БАГШАА БИ ТАНЬД ХАЙРТАЙ (дууссан)
Romance2016 онд бичиж байсан. маш их алдаатай, найруулга муутай, замбараагүй ч гэсэн засахаас залхуурсан бичвэр.