Жүни: *Нуруу бас толгой маш их өвдөж байна. Арай гэж нүдээ нээгээд хартал өрөөндөө хэвтэж байлаа. Өчигдөр яг юу болсныг санахыг оролдсон ч чадахгүй нь.. Магадгүй намайг Бэкхён өрөөнд оруулж ирсэн байх* хэдий өвдөж байсан ч Бэкхён намайг энэ өрөөнд оруулж ирсэн гээд бодсон чинь нэг л сайхан санагдах шиг. Ийнхүү бодсоор тааз ширтэн нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулан хэвтэж байхад гэнэт хаалга онгойн хэн нэгэн орж ирэв. Мэдээж Бэкхён.
Бэкхён: Сэрчихээ юу?
Жүни: *бас л хүйтэн хоолой. Бас л ширүүн харц* мхн. Юу болсныг мэдэхгүй ч тэр чигээр нь доор үлдээчихээгүйд баярлалаа гээд үл тоосон янзаар хэлснийхээ дараа гэмшингүйгээр түүний царайг ажиглахад яг л өмнөх ширүүн төрхөө гаргасан чигээр
Бэкхён: Илүү юм бодоод хэрэггүй. Албаар ч юмуу үгүй ч юмуу аль нь ч байсан хамаагүй миний анхаарлыг татах гэж битгий оролд бас надад битгий гай бол! Цаашдаа иймэрхүү байдалтай байвал энэд ч ирэх хүсэл төрөхгүй нь. Өөрөө өөрийгөө аваад явчих чадал алга уу? Ганц бороонд нороод ухаан алдаад уначихдаг. Арчаагүй юм.
Жүни: юу? Юу гэнээ? Хөөе Бён Бэкхён *чанга дугарах* хэлэх үг чинь дууссан уу? Чамайг арай ч ийм хөгийн амьтан гэж бодсонгүй! Тиймээ чамайг шохоорхсон минь үнэн. Гэсэн ч ийм арга ядсан арчаагүй аргаар эр хүнийг өөртөө татдаг хүн би биш.
Бэкхён: Өдөр болгон намайг идэхгүйг мэдсээр байж бэлддэг өглөөний цай, намайг өмсөхгүйг мэдсээр байж авч өгдөг зангиа үнэхээр залхмаар! Хэлээгүй байхад хувцсыг минь угааж индүүддэг зан. Чи ер нь яачихсан хүн бэ? Надад чам шиг ихэмсэг дүр эсгэдэг хямдхан зүрх сэтгэлтэй хүн огтхон ч таалагддаггүй. Гэж хэлээд надруу огцом харахад нулимс дүүрэн харцаар түүн рүү ууртай харсаар:
Жүни:Чи намайг хэтэрхий буруугаар ойлгосон бололтой. Би өөрийн гэсэн үүрэг хариуцлагатай өөрөө өөртөө үнэ цэнэтэй хүн. *хоолой зангирах* Намайг үл тоодгийг чинь би мэднээ. Чамайг өөр хүн хайрладгийг ч мэднэ. Би хүлээн зөвшөөрдөг. Тэгсэн ч чамайг ийм өчүүхэн зантай хүн гэж мэдсэнгүй. Гэж хэлэн нулимсаа арчин Бэкхёний урд очиж
зогсоод: Мина ч билүү хэн ч билээ? Тэр хүүхэнтэйгээ хүссэнээ хий. Магадгүй энэд дагуулаад ир хамт амьдарсан ч болно. Надад ч бас өөр эмэгтэйн хүнийг хажуудаа уяад байх хүсэл алга. Аав ээжид санаа зовоод хэрэггүй би хэлэхгүй.
Бэкхён: Чамайг ингэж аашил гэж хэлээгүй! *хоолойгоо өндөрсгөх*
Жүни: Тиймээ чиний ам хэлээгүй болохоос нүд чинь надад хэлээд байна гэж хэлээд хажуугаар нь гарч одлоо. Тиймээ сүүлчийн удаа түүнийг надад хайргүй ч миний гарнаас ирээд атгаасай гэж хүссэн. Магадгүй миний сохор дурлал энэд хүрээд төгсч байх шиг байна......
---Бэкхёний талаас---
Хаалга саван гараад шатаар буух Жүнигийн араас юу ч хийлгүй харж зогсохдоо арай л хэтрүүлчихэв үү? Тэгж хэлэх хэрэггүй байсан юм? Өөрөөсөө хөндийрүүлэх гээд арай л хатуу үгнүүд хэлчихэв үү? Гэсэн бодол толгойд нь эргэлдэнэ.
---Жүнигийн талаас---
Одоо зүгээр л түүнийг мартъя. Ямар ч эргэлзээгүйгээр. Тэр үнэхээр Минад хайртай гэдгийг би маш сайн ойлголоо.. Намайг гэх сайхан сэтгэлтэй хэн нэгэн гарч ирэх хүртэл... Гээд түүний бодол нь сарниж хоёр нүднээс гомдлын нулимс бөмбөрнө. Гэсэн ч хамт байх мөч бүрт түүнд би шинээр дурладаг. Намайг үл тоох бүрт зүрх өвддөг ч би соронз шиг л татагдсаар байдаг. Яасан ч юу ч болсон би Бэкхёнд хайртай. Энэ сэтгэлийг би одоо яг яах ёстой юм бэ??? Мартмаар байна. Мартуулаад өг. Хэн нэгэн.......
---Ажил дээр---
Еэжи: Хөөе манайхаан *бага зэрэг шивнэх*
Суюү, Пони, Хёна: Яасан? *хариу шивнэх*
Еэжи: Жүни Бэкхён 2-ын гэрлэлт яг албаны гэрлэлт байхаа? Гэсээр Бэкхён Жүни 2-руу харц шидэв
Пони: Мэдээжийн л нөхцөл байдал. Та нар бодолдоо. Жүни ирсний дараа Бэкхён бараг үзэгддэггүй байсан. Парис яваад ирсний дараа гэнэт л гэрлэхээр болсон. Сарын дараа нэг гэрт орцгоосон. Арай л үнэмшилгүй гэрлэлт байгаа биздээ?
Хёна: Тэгсэн ч Жүни Бэкхёнд хайртайшт
Суюү: Харин Бэкхён өөр хүнд сайн. Хөөрхий Жүни... Яаж ч бодсон Бэкхён Жүниг харж ханддаггүй байх. Жүнид одоо хэцүү байгаа байх. Хуурамч гэрлэлтээ нуух гэж дүр эсгэдэг. Хайрлаж халамжлах эцэг эх нь хол, ах нь хааяа л нэг ирдэг юм шиг байналээ... *хэн нэгэн яриаг таслан хоолой засах*
бүгд гайхан харвал Каи бага зэргийн ширүүн царай гарган тэдэнд хандаж: Хүний амьдралд хошуу дүрхээ больвол ямар вэ? Тэгж их санаа зовоод байгаа бол очоод ярилцалдаа.
гэхэд бүгд гайхсан харцаар түүнийг харав.
Хёна: Ямар худлаа зүйл ярьсан юмуу?
Каи: Хэрвээ хайрлаж хамгаалах хүн хэрэгтэй бол тэр нь БИ байх болно. Гэж хэлээд Каи хаалгаар гарлаа.......
Ажил тарлаа.. Дахиад л Бэкхён Мина руу яарсаар би ажил дээрээ тэнэг юм шиг ганцаараа үлдэх энэ мэдрэмж. Удах тусам угаасаа мэдрэх ёстой мэт санагдана. Юуг ч буруу хийгээгүй атлаа шийтгэл үүрэх мэт өдөр болгон давтагдах энэ үйлдлийг одоо бараг л хүлээн зөвшөөрч байх шиг..
Яагаад ч юм өнөөдөр нэг л хатуухан юм уумаар санагдаж байх чинь.. Хэмээн бодсоор машиндаа суун гэрийхээ ойролцоох нэг газар руу орлоо.
Жүни: Hi Adam? What's new?
Adam: Hey girl Long time no see. Same old. How are you? What happened? Are you okay?
Жүни: Yeah of course. Very well. What?
Adam: Never mind. :)) What would you like to drink?
Жүни: Whiski please?
Хэсэг хугацааны дараа
Жүни: Яааа Бён Бэкхён *ууж байгаа стакантай виски рүүгээ харан орилох* чи нээрээ яаж надад ингэж хандаж чадаж байнаа? Би чамаас их юм хүсээгүйштээ? *хоолой зангирах* зүгээр л зүгээр л над руу хараад ганцхан удаа инээхийг, миний нэрийг ганцхан удаа намуухнаар дуудахыг, надтай ганцхан удаа хамт өглөөний цай уухыг л зүгээр л би зүгээр л энэ бүх энгийн зүйлсийг л хүссэн. Хэмээн нулимс дуслуулан хэлсээр үлдсэн бүх вискигээ нэг амьсгаагаар уугаад ширээ дэрлэн унав. Түүний нүднээс гаран хамар дээгүүр урсах гомдлын нулимс ширээн дээр дусна. Зөөгч Жүнигийн утсыг аван хамгийн эхний буюу 1 гэсэн дугаар руу залгалаа. Гэтэл утсаа авсангүй. *мэдээж Бэкхён* Хамгийн сүүлд залгасан дугаар руу нь залгаж Жүниг ирж авахыг хүслээ..
Хөөе Жүни *хэмээн дуудах чимээнээр орноос өндийвөл түүний хайртай ах болох Жунсог зутан барин зогсож байв.
Жүни: Ахааа *босоод зутанг нь доош тавин тэврэх*
Жунсог: Яасан бэ? *түлхэх* Ямар нэгэн юм болоо юу? Бэкхён та хоёр зүгээр үү??
Жүни: *түлхэх тусам улам чангаар тэврээд* Бүх юм зүгээрээ. Зүгээр л таныг маш их саначихаж. *гээд түүнийг илүү чанга тэврэн цээжинд нь хацраа наалаа*
---Жунсогийн талаас---
Тэнэгхэн дүү миньдээ. Чамд юу болж, Бэкхёнтой ямар байгааг чинь ч мэднэ. Гэсэн ч та хоёрын энэ асуудалд оролцох эрх ахад нь
хумсын чинээ ч байхгүй болохоор мэдээгүй дүр эсгэж л чамд туслах юм шиг байна. Аав ээж хоёрын зугтах шахам Америк явсан нь. Бэкхёны аав нь хурдхан шиг гэрлүүлж нэг гэрт оруулах болсон шалтгаан та хоёрын асуудалд хэн ч хошуу дүрж чадахгүй энэ бүх нөхцөл байдал бүгд .... Түүний хэзээ ч хагацаж чадахгүй тэр хүүхэнтэй холбоотой юм шүү. Аавын хувьд Бён захиралтай худ болж ажиллах нь бизнесийг нь улам бат бэх болгох маш том шалтгаан бол Бён захирлын хувьд чи зөвхөн чи л түүнийг тэр эмэгтэйгээс салгаж чадах сүүлийн хүн гэж итгэж байгаа. Магадгүй Бэкхёнтой байх хугацаандаа чи зөв хаалгыг олж онгойлговол хаалганы цаана чамайг минь аз жаргал хүлээж байх болно. Тийм болохоор хонгорхон дүү минь сэтгэлийн тэнхээтэй байгаарай... хэмээн бодсоор Жүниг чангаас чанга тэвэрлээ....
YOU ARE READING
SoRRoW...
FanfictionБүх зүйл эхлээд гайхалтай үлгэрийн мэт боловч хэр удаан үргэлжлэх агаад хэзээ яаж буруугаар эргэхийг хэн ч мэдэхгүй. Яагаад гэвэл амьдралд бүх зүйл хэзээ ч амархан байдаггүй. People feel something so right doing the wrong thing. But they'll realize...