~~~SoRRoW~~~[[Chapter~6]][Хожимдсон ухаарал]

28 2 0
                                    

Хаалга онгойлгоход сүрчигэнд усанд орчихсон мэт нялуун үнэр ханхлуулсан, хөх гуяа ил гаргасан тачаангуй хувцаслалтай эмэгтэй гэрт орж ирлээ.

Жүни: Сайн байнуу? "сонин харах" Өөрөө энэд ямар хэргээр ирсэн билээ?

Мина: Бэкхёнтой уулзах гээд л . Бас ганц хоёр хоночихдог ч юмуу? Овоо дажгүй байшин байх чинээ. Аргагүй л баян айлын 2 гэрлэжээ. "толгой дохих"

Жүни: "зивүүнээр инээмсэглээд" Дөнгөж гэрлэсэн хосын гэрт орж ирчихээд нөхрийх нь зөвшөөрөлгүй ганц хоёр хоноё гэх арай бүдүүлэг биш үү?

Мина: хха юу гэнээ?? "хөлөөс толгой хүртэл минь хараад" Нөхөр чинь хэн юм?? Арай Бэкхён гэх гээд байгаа юм биш биздээ??

"бага багаар надруу ойртоход би бага багаар хойшлоно" Чи Бэкхёны хувьд зүгээр л мануухай гэдгээ мэдэхгүй юу?? Чамтай байх үнэхээр уйтгартай. Шөнө ганцаараа унтдаг болохоор байнга намайг хүсдэг, чамайг харах болгонд ой гутдаг, гээд л над дээр гүйж ирээд чамайг ярьдаг. Ийм хүнийг чи нөхрөө гэж хэлж чадах уу? Тэгвэл би лав тэгж бодохгүй байна. Бэкхёны хувьд чи зүгээр л эцэг эхийн ятгалгаар хүчээр хамт байгаа зүгээр л нойтон хамуу! Гэж хэлээд дуусав уу үгүй юу хаалга дугарч Бэкхён орж ирлээ...

Бэкхён: "гайхан том харснаа" Хан Мина "чанга дугарах" Энэд юу хийж байгаа билээ???

Мина: Өө хайраа одоо ирж байгаа юмуу? "өөдөөс нь очоод уруул дээр нь үнсэх гэтэл Бэкхён өөрөөсөө түлхээд"

Бэкхён: Чамайг яагаад энэд байгааг чинь асуугаад байгаа юм бишүү Хан Мина "хашгирах"

Яг тэр үед Бэкхёны нүднээс уур хилэн болоод, гомдол харагдаж байлаа. Хоолойны өнгийг нь сонсвол жинхнээсээ уурлаж байгаа бололтой. Яг иймэрхүү үед би тэр 2-ыг орхиод зүгээр л өрөө рүүгээ явах нь зөв мэт санагдаж байна. "бага багаар ухран шатаар өгсөх гэтэл Бэкхён гараас минь татаж явахыг минь хориглож байгаа мэт бугуйнаас минь улам чанга атгаад" : Андрэ Жүни! Гэрийн эзэгтэй байж хамаагүй хүмүүст хаалга тайлж өгч болж байгаа юмуу? Өөрөө яг одоо манай гэрээс явна уу? "Мина руу хараад хаалга руу гараараа заалаа" Яг тэр үед би Бэкхёнд дахиад л дурлах шиг боллоо. Ямар ч байсан намайг найз охиныхоо хажууд эвгүй байдалд оруулаагүйд нь баярлаж байсан ч яг юу хийхээ мэдэхгүй дэмий зогссоор л байлаа.

Мина:Хөөе Бён Бэкхён чи намайг энэ муу мануухайнаасаа дорд үзэж байгаа юмуу?? Алив хэлээч?? Би явах юмуу??

SoRRoW...Where stories live. Discover now